Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

AKIFF-2019: Уралдаант хэсгийн шилдгүүдтэй танилцаарай


Алтан Хальс Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 4-8-нд Улаанбаатар хотноо 7 дахь жилдээ зохион байгууллаа. 

Өнөөгийн Монголын кино институтын дэд тэргүүн Ш.Ихбаяр 2013 онд "Монголын андерграунд кино уралдаан" нэрээр уг наадмыг санаачлан хэрэгжүүлж байв. Түүнээс хойших 7 жилд Алтан Хальс Олон Улсын Кино Наадам хэмээн нэрлэж, Монголын хоёр дахь том кино наадам болжээ. Энэхүү кино наадмаар Монголд арт киног таниулах, Монголын уран бүтээлчдэд гадаад уран бүтээлчдээс урам зориг авч хөгжих боломж олгох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал бүрдүүлэх зорилготой юм.

"Алтан Хальс" Олон улсын кино наадам нь тав хоногийн туршид бүрэн хэмжээний кино үзвэр, уралдаант хэсгийн үзвэр, сургалт, мастер класс, чөлөөт уулзалтаар үргэлжлэв.Энэ жилийн шүүгчээр Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш Б.Ундрам, "48 цаг" кино наадмын продюсер Н.Цогтбаяр, Сингапурын найруулагч Ү Жүнь Фөн нар ажиллалаа. Нээлтийн үзвэрээр найруулагч Ван Чюананийн "Өндөг" кино гаргасан бол Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн "Бүлээн нурам" бүтээлийг кино сонирхогчдод хаалтын үзвэрээр толилууллаа. 

ЗурагТайлбар













Энэ жилийн уралдаант хэсэгт 50 гаруй орны 500 орчим бүтээл ирүүлснээс 38 богино хэмжээний бүтээлийг шалгаруулжээ. Эдгээрээс нийт дөрвөн төрөлд шилдгийг, мөн Г.Жигжидсүрэнгийн нэрэмжит "Алтан хальс" гран при шагналтныг шалгаруулав. 

Эксперименталь шилдэг киногоор:

  • ХБНГУ-ын найруулагч Илариа ди Карлогийн "Тэнгэрлэг жим" кино
  • О.Болорсувдын "Салхин сэнс" кино 

Баримтат шилдэг киногоор:

  • Казүяа Ашизавагийн "Театр минь" кино.

Хүүхэлдэйн шилдэг киногоор:

  • АНУ-ын Марк Смит "Агаарын хоёр бөмбөлөг" кино
  • Ж.Ариунтуяа "Утас" кино шалгарав.

Шилдэг хүүрнэлт киногоор:

  • Данийн найруулагч Каспер Меллерийн "Арваннэгдүгээр сар" кино.
  • А.Баттулга "Хөрөг" киногоороо хүртжээ. 

Тус наадмын гран при шагналыг энэ жилээс Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн нэрэмжит болгосон бөгөөд уг шагналыг найруулагч Э.Отгон-Эрдэнэ "Үргэлжлэл" киногоороо гардсан юм. 

Энэ жилийн наадмаар гарсан бүрэн хэмжээний киноны мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
11 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0