Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алдартай хүүхэлдэй кинонууд нэг нэгнийхээ хуулбар болохыг батлах 10 баримт


Үлгэр, домгууд тодорхой зохиогчгүй байдаг бөгөөд олны ам дамжин баяжигдаж ирдэг. Үүнээс гадна алдартай хүүхэлдэйн кинонууд алдартай үлгэр, домог, түүхээс сэдэвлэсэн байх нь элбэг. Тэгвэл алдартай үлгэрүүд улс орон бүрт өөрөөр бүтээгдэж бидэнд хүрснийг батлах 10 баримтыг хүргэж байна. 

1. Цасан гоо ба долоон одой - Нойрсож буй гүнж ба долоон баатар 

Александр Пушкин нь "Цасан цагаан ба долоон одой" үлгэрийн өөрийн хувилбарыг бичсэн бөгөөд хожим 1951 онд "Союзмультфильм анимейшн" студид хүүхэлдэйн кино болон мэндэлжээ. Тэрбээр долоон одойн оронд, долоон баатрыг үлгэрт оруулжээ. Тус үлгэрт бидний сайн мэдэх хортой алим, шилэн авс, царайлаг ханхүү ч бий.

2. Үнсгэлжин ба Золушка 

Үнсгэлжин бол дэлхий дээр хамгийн их яригддаг үлгэр юм. Харин Орост тус үлгэрийн гол дүрийн үзэсгэлэнт бүсгүйг Золушка хэмээдэг нь хожмоо богино хэмжээний хүүхэлдэйн кино болжээ. Судлаачдын үздэгээр Орос хувилбар нь арай илүү үнэн түүхийг өгүүлдэг байна.  

3. Гуталт муур 

Шрекийн зальт хамтрагч өмнө нь Японы цуврал хүүхэлдэйн киноны од байжээ. 

4. Аладдин- Аладдин ба Гайхамшигт чийдэн 

Япон улс 1982 онд "Аладдин ба гайхамшигт чийдэн" хүүхэлдэйн киног бүтээжээ. Магадгүй Диснейг "Аладдин"-ыг бүтээхэд чухал нөлөө үзүүлсэн болов уу.

5. Лусын дагина ба Русалочка

Ханхүүд дурлаж өөрийн амь насаа эрсдэлд оруулж буй үзэсгэлэнт лусын дагинын тухай үлгэр 1969 онд Орост хүүхэлдэйн кино болон бүтжээ. Уг хүүхэлдэйн кино нь Диснейн киноноос ондоо боловч адилхан хайр дурлалын төлөөх тэмцлийг харуулдаг байна. 

6. Винни Пух ба Винни Пух 

Винни Пух Диснейн хүүхэлдэйн кинонд гараад зогсохгүй цөөн хэдэн богино киноны од болсны нэг нь Орос улсад бүтээгджээ. Мэдээж тус хүүхэлдэйн кинонууд хоорондоо олон ялгаатай. 

7. Пиноккио ба Буратино

Диснейн Пиноккио ба Оросын Буратино хүүхэлдэйн кинонууд нь хоорондоо үнэхээр төстэй. Буратино нь италид гөлөгний нэр ажээ. 

8. Гоо сайхан ба араатан / Албархан цэцэг 

Үзэсгэлэнт охин, мангас хоёрын хайрын түүх олон хүүхэлдэйн кино болон бүтжээ. Тэдний нэг нь Оросын "Албархан цэцэг" хүүхэлдэйн кино юм. Тус бүтээл нь Диснейн бүтээлээс ялгараад байх зүйлгүй бөгөөд худалдаачны отгон охин Анастасия эцгийнхээ амийг аврахын тулд араатантай тохиролцдог байна. Мэдээж хараал тайлагдаж, араатан ханхүү болох нь гарцаагүй. 

9. Гамболын гайхалтай ертөнц ба Оддын гайхамшиг

Тус хүүхэлдэйн кино нь анх Хятадад сүүний сурталчилгаанд зориулагдан бүтээгджээ. 

10. Powerpuff Girls ба Powerpuff Girls Z 

Тус хүүхэлдэйн кино нь анх Японд бүтээгдсэн бөгөөд маш алдартай байжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
11
0
0
0
2
14
6

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.23 203.91.115.44

Bas Astro boy iig jpn ees use

0 Хариулах


Мэд 2019.09.22 122.201.31.40

Чийдэн хаха. Дэнлүү гэдэг юм аа, тэр лаа шиг бяцхан галаар гэрэлтүүлэгчийг. Зул гэх нь ч хаашаа юм.

0 Хариулах


Powerpuff 2019.09.22 182.160.0.195

Medrel har huur ve. Dandaa esregeer ni bicheed bh yum. Powerpuff girls-g huulaad japan anime butsen bga biz dee.

0 Хариулах


Gumball 2019.09.22 182.160.0.195

T1teerei. Gumball-g hujaa nar huulsan shu!

0 Хариулах


Зочин 2019.09.20 202.21.122.154

bas lion king-g japan anime-s sanaa awsan

0 Хариулах