Алексис Санчес Интер Милан клубт зээлээр очиж магадгүй
Чилийн шигшээ багийн довтлогч Алексис Санчес Манчестер Юнайтед клубт 2018 оны нэгдүгээр сард нэгдсэн билээ. Тэгвэл саяхан Италийн алдарт Интер Милан баг довтлогч Санчесыг зээлийн гэрээгээр багтаа элсүүлэх тухай яригдах болжээ.
Интер Милан клубийн эзэн Антонио Конте наймааны цонх ирэх даваа гарагт хаагдахаас өмнө Санчестэй гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хэрэв тэд тохиролцоонд хүрэх юм бол Санчес Манчестер Юнайтедын багийн экс тоглогчдын эгнээнд шилжих юм.
Юнайтед клубийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг тэрбээр Миланаас долоо хоногт 400,000 фунт стерлингийн цалин авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч хоёр баг одоогоор тохиролцоонд хүрэх эсэх нь таавар хэвээрээ байна.
Сонирхуулахад, Санчес 2018 оны нэгдүгээр сараас хойш 45 тоглолтод оролцож таван гоол оруулаад байгаа юм.
Эх сурвалж: BBC