Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Алисагийн тэмдэглэл: “BTS” танд юу өгсөн бэ буюу К-поп ертөнцтэй танилцсан минь


Бага байх үеэсээ л амьд хөгжим болоод сонгодог хөгжмөөр “хүн болсон” би одоо өөр төрлийн дуу хөгжим сонирхох гэхэд арай л болж өгөхгүй юм шиг санагддаг байсан үе мэдээж саяхан. Утсан дээрх дуунуудын 65 хувь нь амьд хөгжим, 30 хувь нь сонгодог аялгуунууд байдаг бол ердөө 5 хувийг л өөр төрлийн дуунууд эзэлдэг байлаа. Гэхдээ саяхнаас би хүмүүсийн дургүйцлийг яагаад ч юм бүү мэд ихээхэн хүргээд байдаг тэр К-поп гэх ертөнцийг бага багаар сонирхож эхэлсэн юм. Хүмүүсийг сонсдог дуу хөгжмөөр нь дүгнэн цэгнэх тохиолдол мэдээж их. Гэхдээ яагаад К-поп гэх урсгалд маш олон хүн дургүй байдгийн учрыг би ойлгодоггүй байлаа. Мэдээж сонирхон сонсохгүй байлаа ч бусдын сонирхлыг хүндэтгэнэ гэдэг өөрөө асар том соёл. Харин өнгөрөгч бямба гарагт би Өргөө кино театрт BTS хамтлагийн Love Yourself тоглолтыг бусад шүтэн бишрэгч охидын хамтаар үзсэн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцах гэж байна.

Яагаад би тус тоглолт руу явах болсон бэ?

BTS хамтлаг Time сэтгүүлийн нүүрэнд заларч, НҮБ-ийн индэр дээр үг хэлсэн цагаас би тэднийг сонирхож эхэлсэн гэж хэлэхэд болно. МАМА буюу “Mnet Asian Music Awards” Asian Box сувгаар дамжуулагдсаныг үзсэн минь ч бас нөлөөтэй. Youtube ороод тус хамтлагийн нэрийг бичиж хайхад гарч ирсэн хөгжилтэй бичлэгүүд ч мөн миний өдөр хоногуудыг ихээхэн гэгээлэг, өнгөтэй болгож байсан юм. Учир нь би түрүүнд тэр залуусын дуу хөгжимд бус хувь хүн, шүтэн бишрэгчиддээ ямар их хайртай бас тэднийг ямар их нандигнаж байгааг нь хараад дуртай болсон билээ. Тиймээс ч Wattpad гэх аппликэйшн дээр тус хамтлагийн нэгэн гишүүнээр фэнфикшн бичиж байна. Ингэж л анх тус тоглолтод очих хүсэл минь бадарч, бусад ямар ч хамтлагуудыг үл ойшоодог мөртлөө би тэднийг ихээр үнэлэх болсон юм даа.

Өргөө кино театрт яг юу болсон бэ?

Би нэгдүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үзвэрт орох байлаа. Уг нь би 12 цагийн тасалбарыг худалдан авсан байсан ч BTS хамтлагт хайртай бас надад маш их сэтгэгдэл төрүүлсэн нэгэн охин хамт үзэхийг урьсан учраас сольсон билээ. Очих үед яг өмнөх үзвэр тарж, гарч ирсэн хүүхдүүд асар их сэтгэл хөдлөлтэйгөөр тэдний нэрсийг дуудан, тус кино театрын гурван давхрыг бараг л нураахад бэлэн байсан. Бүх хүмүүс маш их догдлолтойгоос гадна тоглолтыг нь үнэхээр очоод үзсэн мэт л сэтгэл хангалуун. Харин яг үзвэрийн үеэр ямархуу байсныг багахан ч болтугай мэдрэхийг хүсвэл энэ бичлэгийг сонирхоорой. Уг нь бичлэг хийж болохгүй гэсэн ч би яг энэ мөчүүдийг л буулгаж авахгүй бол болохгүй юм шиг санагдсан тул дүрмийг зөрчихөөс аргагүйд хүрсэн билээ. Ямар ч зүйлийг байсан ийм их сэтгэл хөдлөл, гэгээлэг байдалтайгаар үзэж байгаа хүмүүсийг би өмнө нь харж байгаагүй. Өргөө кино театрын ажилчид хүртэл дүүрэн инээмсэглэлтэй байсан юм.

Тэгэхээр BTS танд юу өгсөн бэ?

Өнөөгийн нийгэмд К-поп сонсож байгаа хүүхдүүдийн эсрэг сөрөг сэтгэгдлүүд ихээхэн явж байгаа ч хэсэгхэн ч гэсэн шүтэн бишрэгчидтэй би яриа өрнүүлсэн юм. К-поп сонсоод хичээлээ хийдэггүй, өөрсдийгөө хөгжүүлдэггүй, утгагүй зүйл хийж цагаа үрж байна гэж ярьдаг хүмүүс, эцэг эхчүүд олон. Гэхдээ тус хамтлагийн ачаар зарим хүүхдүүдийн амьдралд аз жаргалтай, догдлолтой зүйлс ч их тохиолдож байгааг анзаарахгүй байхын аргагүй. Өөр юу ч юм сонирхоод явж болох л цаг үе боловч тэд BTS хамтлагийн дуунуудыг сонсон, тэндээсээ урам авч, амьдралыг илүү ихээр хайрлах сэдлийг ч олж авч байх шиг санагдана.

"Үзвэрээс гарч ирээд үнэхээр аз жаргалтай байна. Мэдээж энэ тоглолтын бичлэгийг интернэт дээрээс олж болно л доо. Гэхдээ олон шүтэн бишрэгчдийн дунд, энэ саарал нийгмийн саарал бүтээгдэхүүн болчихгүйн тулд өсвөр насны хүүхдүүд аз жаргалаа бөөнөөрөө хуваалцаад, хамтдаа мэдэрсэн болохоор бүр сайхан байлаа. Дагаж дуулсаар байгаад хоолой бүр байхгүй болчихжээ. BTS миний өсвөр насны хамгийн нандин хоёр жилийг хамгийн гоё өнгөөр зурж өгсөн хүмүүс гэж би хэлнэ. Анх би К-поп урсгалд тийм ч дуртай байгаагүй л дээ. Эргээд харахад миний аз жаргалтай мөч болгонд дуугаараа, бичлэгүүдээрээ, шүтэн бишрэгчиддээ өгдөг инээмсэглэл, халуун дулаан инээдээрээ надад маш их зүйлийг өгсөн. Мэдээж тэдэнтэй хэзээ ч уулзаж, ярилцаж үзэж байгаагүй ч гэсэн тэд надад хамгийн том аз жаргалыг бэлэглэж чаддаг тийм л нандин хамтлаг."

"Өргөө кино театрын хамгийн их сэтгэл хөдлөлтэй үзвэр бараг энэ байсан байх аа. Яг жилийн өмнө би маш санаандгүй байдлаар BTS хамтлагийг олж мэдэж байсан. Тус хамтлагийн гишүүн болгон тус бүртээ өөрсдийн гэсэн онцгой чанартай. Өөрийг нь илтгэх, BTS-ийг бүрдүүлэх тийм өвөрмөц хувь чанаруудтай. Ихэнх Арми нарын ээж аавууд ч юм уу ойр дотнын хүмүүс нь BTS-ийг тухайн хүүхдийнх нь ирээдүйн амжилтаас хойш татах, чангаах зүйл гэж боддог байх л даа. Гэхдээ яг үнэндээ BTS тэдний хичээл зүтгэлийнх нь шалтгаан байдаг. Амжилтад хүрэх, аз жаргалтай байх шалтгаан нь ч гэмээр юм уу. BTS бүх зүйлийн шалтгаан болдог. Тэхён надад маш олон мэдрэмжийг өгдөг. Миний тодорхойлж чадахааргүй тийм онцгой, үнэхээр олон мэдрэмж. Надад байх ёстой ч юм шиг эсвэл намайг бүрдүүлдэг ч юм шиг, миний тодорхойлж чаддаггүй тийм мэдрэмжүүд. Хэрэв хэн нэгэн надаас яг ямар мэдрэмж вэ гэж асуувал би өдөр болгон мэдэрдэг мөртлөө яг хариулт өгч чадахгүй таг гацах байх. Энэ хамтлагт дургүй хүмүүст хандаж хэлэхэд BTS бол муу зүйл биш шүү дээ. Бидний хүсээд ч, зориглоод ч очиж чадахааргүй тийм оргилд хүрсэн хүмүүсийг зүгээр л муулаад, доромжлоод суух чинь яаж ч бодсон гоё биш. Харин ч маш олон хүүхдүүдэд ирээдүйгээ төсөөлж, мөрөөдөж, түүнийхээ төлөө хичээхэд нь тусалдаг тийм л хамтлаг."

"BTS хамтлагийг сонсоод одоо гурван жил болох гэж байна. Анх К-поп хөгжмийн урсгалын хувьд таалагддаг хэдэн дуунуудаа л сонсдог байсан ч BTS хамтлагийг сонсоод одоо бүр салж чадахгүй байна. Kpop Online Shop гээд дэлгүүрээр дамжуулаад “family” болцгоосон хүүхдүүд өнөөдөр энэ үзвэрийг ирж үзлээ. Хоёр жилийн өмнө Army’s Day гээд эвент зохиоход бас их олон хүмүүс бидэнтэй нэгдсэн. Бид нар ер нь л нэг гэр бүл гэсэн үг."

"Анх “Spring Day” цацагдах үед найзтайгаа цуг үзэж байсан. Бүр сүүлд нь л юу үзсэнээ бараг ухаарсан гэж хэлж болно. Тэхён бол өөрийн гэсэн энергитэй, бусдад үргэлж аз жаргал цацаж явдаг. Мэдээж алдартай байна гэдэг хувийн амьдрал нь ямагт л бусдын анхаарлын төвд байна гэсэн үг. Гэсэн хэдий ч үргэлж инээмсэглээд л явж байдаг тэр байдалд нь хайртай. BTS надад маш олон зүйлийг, ухаарлыг өгсөн. Бүх зүйлийг тэгээс эхэлсэн ч ингэж дээшээ гарч болдог юм байна гэдгийг надад харуулж чадсан. Бас тэд өөрсдийн шүтэн бишрэгчдийг, арми нарыг үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаж, талархлаа харуулдаг. Өргөөгийн хамт олонд үнэхээр их баярлалаа. Дараа дараагийн удаа өөр олон арга хэмжээ зохиовол үнэхээр их баярлах болно. Уг нь манайд энэ хамтлаг ирвэл гоё байхгүй юу. Ивээн тэтгэгчид гэсэн чинь “Urgoo Cinema” гээд л. Тэгвэл бид нар үнэхээр их баярлах болно."

"Миний нэг ангид, нэг ширээнд суудаг хүүхэд BTS-ийн гишүүдийг их хөөрхөн, авьяаслаг, чадварлаг гэж ярьж байсан. Тухайн үед би К-поп сонсдоггүй байсан. Тэгээд нэг өдөр гэртээ очоод сонирхоод үзсэн чинь маш их таалагдсан. Blood Sweat & Tears гээд дууг нь анх сонсоод дуу нь үнэхээр гоё санагдсан. Тэр хэмнэл, өнгө нь цаанаа л нэг бусад хамтлагуудаас өөр, клип нь хүртэл яг кино шиг. Дараа нь тэдний орсон хөгжөөнт нэвтрүүлгүүдийг бас үзсэн. Тэгээд л их хөдөлмөрч залуус байна, шүтэн бишрэгчиддээ их хайртай юм байна гэдгийг нь мэдсэн. Тэд нэр алдарт хүрлээ гээд онгирдоггүй, үргэлж шүтэн бишрэгчдээ л гэдэг. Шагнал аваад хүртэл шүтэн бишрэгчиддээ баярлалаа, хайртай шүү гээд чин сэтгэлээсээ хэлдэг. Бас дуунуудынх нь үг үнэхээр гоё. Монгол хэлээр орчуулж оруулдаг олон сайт, пэйж байдаг. Яг ороод уншаад, үгийг нь ойлгоод сонсохоор үргэлж аз жаргалтай бай, бусдыг хайрла, уйлах үедээ уйл, гуниглах үедээ гунигла, хүн нэг л амьдрах болохоор үргэлж сайнаараа хичээж байгаарай гэсэн утгатай байдаг. Үнэхээр үлгэр дуурайл авдаг. Тэгээд хүмүүс болохоор тэднийг бариу хувцас өмсдөг, буддаг бараг л ижил хүйстэн гэж ярьдаг. Гэхдээ киног хүртэл харахаар эрэгтэй хүн ч гэсэн ялгаагүй будуулдаг шүү дээ. Тайзны урлаг учраас зайлшгүй будах ёстой шүү дээ. Үүнийг улс үндэстэн болгон л хүлээн зөвшөөрсөн байдаг. Хувцсыг ч гэсэн тухайн тоглолт, цомогтоо тааруулан өмсөх л ёстой гэдгийг цаанаас нь бүр баталгаажуулсан. Гэтэл хүмүүс буддаг гээд их олон сөрөг хандлага гаргадаг. Яг үнэндээ бол тэднийг стилистүүд нь л будаж байгаа шүү дээ. Түүнээс биш нэг сайхан будчихъя, уруулаа өнгөлөөд, нүдээ тодруулъя гээд тэгэхгүй шүү дээ. Жирийн үед бол тэд яг л энгийн нэг хүмүүс. Нэгэн гэр бүлийн хайртай хүү, ах, дүү нь. Амьдралаа авч явж байгаа эгэл жирийн л хүн болохоор тэр өнцгөөс нь бас харж ойлгохыг хичээгээсэй гэж хүсдэг. “Уулын оргил өөд гарах тусам сүүдэр чинь илүү бараан болно” гэж үгийг хэлсэн байдаг л даа. Алдартай болох тусам үзэн ядагчид хүртэл нэмэгддэг шүү дээ. Бас НҮБ-ийн индэр дээр хүртэл үг хэлсэн байдаг."

"Солонгос хэл мэдэхгүй ч гэсэн дуунуудынх нь орчуулгыг харахаар бид нарын амьдралд хэрэгтэй, биднийг дэмжсэн тийм үгтэй байдаг. Биднийг ойлгож байна, дэмжиж байна гэсэн утгаар нь бид бас талархаж сонсдог. Аль ч улс оронд дургүйцдэг, эсэргүүцдэг хүмүүс байдаг л даа. Гол нь тухайн хүний сонирхол, мэдрэмж шүү дээ. Тиймээс ч бас маш олон сөрөг хандлага гаргаж байгаа хүмүүсийг бол тоохгүй байхыг л илүүд үздэг. Хааяа муухай үгнүүд их хэлдэг болохоор гомддог л доо. Яг 2013 онд бол үнэндээ BTS-ийг хэдхэн л хүн мэддэг байсан. Тэр үед бүгд чадлаараа хичээж, хамтлагаа дэмжиж, “Бид нар чадна” гэдэг сэтгэлээр улам дээшилж, дэлхийн хэмжээний хамтлаг болчихлоо. Боллбоард дээр хүртэл дээгүүр бичигдэж, дэлхийд нэрээ гаргаж байна. 2013 онд шүтэн бишрэгчидтэйгээ авахуулсан зураг нь гээд энгийн л нэг утсан дээр хэдүүлхнээ багтаад орж байсан тийм зураг байдаг юм. Тэгтэл тэд энэ хүртэл амжилтаа ахиулж чадсан нь үнэхээр бахархмаар бас үлгэр дуурайл авмаар санагддаг."

Анх өөрийн сонсдог дуунаас бусдыг үл тоодог байсан миний хувьд өөр төрлийн тоглолт, үзвэрт явсан минь маш гоё туршлага бас шинийг сонирхсон адал явдал болсон билээ. Яг миний өмнөх нийтлэлүүд дээр бичиж байсан шиг, хэрвээ та амьдралдаа илүү сонирхолтой зүйлс хийж үзэхийг хүсвэл шинэ хүмүүстэй танилцаж, шинэ зүйлийг сонирхоод үзээрэй. Магадгүй таны төсөөлөө ч үгүй байсан зүйл танд таалагдаж, илүү өөр өвөрмөц ертөнцийг харах боломж олгож мэднэ шүү.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
79
1
2
0
1
3

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

+50 АРМИ 2024.03.21 66.181.167.102

BTS-н залуус бол " аз жаргал түгээгч тэнгэр элч нар" гэж би боддог.

0 Хариулах


zzzzzzzzyaaaaaaa 2019.04.22 45.117.32.2

WAR ON DRUGS <3 Үнэхэээр л саарал нийгмийн саарал бүтээгдэхүүн болохгүйн тулд тэр их стресс, бухимдал, асуудлуудыг давахад минь өөр өнгөөр харахад минь тусалдаг inspiration юм уу даа

1 Хариулах


Арми 2019.02.03 66.181.179.239

Үнхээр голын олоод хлчлэшү ❤❤❤

1 Хариулах


Мишээл 2019.02.02 202.126.89.28

Ахх энэ үнэхээр гайхалтай юм. Бид өөр өөрсдийн ертөнцтэй. Бидний бүтээсэн дурсамж болгон аз жаргалын өнгөтэй зурагдсан ч бас сүүдэртэй байдаг. Миний хувьд энэ хамтлагыг сонсож эхэлснээрээ маш олон орон зайгаар хүмүүсийн үзэл бодлоор, амьдралын амтыг бага ч болов ойлгож авсан. Би к-поп ертөнцийг тийм ч цагаан зүйл гэж бодож байгаагүй. Мөнгөтэй нь эсгүй бол царайлаг өв тэгш хүмүүс л орж энэ ертөнцт дөө ноёрхдог гэж бодсон. Гэтэл Бангтан гэх хамтлаг бүх зүйлийг өөрийн хөдөлмөр чадвараар бий болгож, өөрийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж болдог юм аа гэдгийг таниулж бас ойлгуулж өгсөн. Мэдээж хамтлаг бүхэн маш их нойр хоолгүй шөнүүдийг ардаа үдэж багийн бие биенээ гэсэн сэтгэлээр тэр хамтлаг өсөн дэмжиж бусдад хүсэл мөрөөдлийн жигүүрийг бий болгодог гэдгийг таниулж мэдрүүлж өгсөн BTS хамтлагт маш их талархаж байна.

1 Хариулах


АРМИ 2019.01.30 66.181.176.109

Магадгүй BTS сонсож эхлээгүй бол хэзээ ч авахааргүй тийм л нандин гайхалтай, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжүүдийг би энэ 7н залуугаас авдаг.Магадгүй BTS сонсдог болоогүй бол миний АРМИ байсан 3н жил үнэхээр сонирхолгүй, нэгэн хэвийн л байх байсан.Гэхдээ энэ залуусын ачаар би өнгөрсөн 3н жилд үнэхээр аз жаргалтай хичээл зүтгэлтэй байсан.Хичээвэл хэзээ нэгэн цагт эд нартайгаа уулзах болно гэсэн итгэл найдвартайгаар улам их хичээсээр байгаа.Эднмй ачаар би хэзээ ч өмнө зориглож хийгээгүй үйлдлүүд, хэзээ мэдэрч байгаагүй догдлолоо мэдэрсэн.Хүмүүс энэ залуусыг дэбют хийхээс өмнөх болон дэбют хийсний дараах 5 жилд үнэхээр хаанаас эхлээд ямар амжилтанд хүрж, яаж зовж, доромжлуулж, хэчнээн шантарсан ч биднийгээ бодоод долуулаа хамтдаа хичээж энэ өндөр амжилтанд хүрснийг нь даанч мэдэхгүй байна... 7 залуу маань зав чөлөөгүй өдөр шөнөгүй ажиллаж амжилтанд хүрч байхад яагаад юу ч хийхгүй худлаа утасны цаанаас хийж бүтээгээд амжилтанд хүрчихээд байгаа хүмүүсийг доромжлоод байдгийг нь би ерөөсөө ойлгодоггүй.BTS-ын ганц сар, жил, тоглолтын орлого нь өөрийнх нь улсын жилийн нийт орлогоос ч(уурхай алт бүгд ороод) хамаагүй илүү байхад яаж ичих ч үгүй муулдаг байна?Өөрийнхөө орлого байгаа байдалаа харчихаад муулдаг ч болоосой

1 Хариулах


ARMY girl 2019.01.30 182.160.39.93

уншаад л шууд уйлаад байна. Тиймээ энэ хүмүүс л надад аз жаргал амьдрах итгэл найдвар хичээх ёстойг минь ойлгуулдаг. Би өмнө нь К-Попыг нээх их сонирхдоггүй зүгээр л сонирхогч байсан. Гэтэл энэ BTS гэх хамтлаг гэнэт гарч ирээд намайг энэ ертөнцөөс салж чадхааргүй болгосон. BTS-ийнхэндээ байрлалаа. Бас ингэж нийтлэл оруулсан Анхзаяад баярлалаа.

1 Хариулах


Жон Ижон 2019.01.30 66.181.161.60

Ахх намайг үргэлж жаргалтай болгодог хүмүүс энэ хүмүүст үнэхээр хайртай. Хэрвээ энэ хүмүүс байхгү байсан бол би өдийд энэ ингээд жаргалтайн аргагүй сууж байхгүй байх. Надад инээд бэлгэлдэг ,аз жаргалыг мэдрүүлдэг тийм л хүмүүс. Анх энэ хүмүүс л намайг мөрөөдөлтэй болгосон болохоор өөртөө итгэлтэй болгосон болохоор би там эсвэл диваажинд очоод бурхан эсвэл чөтгөрт үнэхээр бардам хэлэх болно. Би BTS-д хайртай гээд. Бас BTS гэх энэ хамтлаг миний хамгийн том аз жаргал,гуниг харуусал гээд. I'M FOREVER ARMY

1 Хариулах


Арми 2019.01.30 64.119.19.51

Шууд уншиж бхд л уйлчлаа арми нар бс битиэсдээ үнэхээр их хайртай шүү мний амьдрлийн нэгээхэн хэсэг болж нмг үргэлж жаргалтай инээдээр дүүрэн байлгадагт баярлалаа мөн анхзаяа аниадаа баярлалаа оруулдаг мэдээллүүд нь гоё шүү

1 Хариулах