Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Хүүхэд насны айдас, сэтгэлийн шарх нь аниагүй хүмүүст илрэх 9 шинж


Хүүхэд нас бол бидний амьдралын хамгийн чухал үе. Энэ насанд мэдэрсэн зүйл амьдралд гүн үлдэж, авсан сэтгэлийн шарх аних гэж их хугацаа зарцуулдаг. Гэхдээ хүн болгон өнгөрснөө мартан урагшилж байхад тэр бүхэнтэйгээ зууралдсаар, мэдээ ч үгүй байхад тань хүртэл нөлөөлсөөр байгааг яаж мэдэх вэ? Хүүхэд насны сэтгэлийн шарх, эмзэглэм мэдрэмжийг одоо хүртэл мартаж чадаагүй, амьдралд нь нөлөөлсөөр байгаа хүмүүст илрэх 9 шинжийг "Алисагийн тэмдэглэл" булангаараа хүргэж байна.  

Хүүхэд насны айдсыг сэтгэл хөдлөл, бие бялдар, сэтгэц болон бэлгийн хүчирхийллээс үүдсэн гэж ангилж болно. Гүн айдас, шархнаас үүдсэн аливаа муу зуршил, бодол, айдас зэрэг нь хэрэв тэр чигээрээ байсаар байвал хүний эрүүл мэнд, бие, сэтгэцэд хүртэл нөлөөлдөг тул аль болох хурдан ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй.

1. Гэнэт асар их айдас мэдрэх

Та бүрэн дүүрэн, хүссэн бүхнээ хийж амьдрахаас өөрийгөө үргэлж хойш нь татдаг. Учир нь танд айдас төрж, эхлээ ч үгүй зүйлийн төгсгөл бараан харагдаж, өөртөө итгэхгүй болдог. 

2. Аливаа асуудлаас шууд зайлсхийх хандлага

Гүн суусан айдас таныг асуудал шийдэхэд биш, түүнээс зугтахад сургасан байдаг. Та үүнийг өөрөө ч анзаараагүй байж мэдэх. Зарим нь бүр сөрөг, онцгүй зүйлээс холдож байна, ингэх нь зөв гэж боддог ч та зүгээр л сэтгэл хөдлөлөөс бултаж байна. Магадгүй цаг хугацааны эрхээр таны зугтаж, үл тоосоор ирсэн мэдрэмжүүд хуримтлагдсаар дэлбэрч мэднэ.

3. Өөрийгөө хэт хамгаалах 

Таны амьдралд гарч ирсэн хүмүүс цагийн эрхээр танаас холдож, урван алга болно гэж та боддог. Ингэснээр хүмүүстэй тогтвортой, удаан харилцаа тогтооход бэрхшээл гарч ирдэг. Таныг өмнө нь хүн өвтгөж, зовоож байсан байлаа ч одоо тэр бүхэн ард хоцорсон гэдгийг ухаарах хэрэгтэй.

4. Өөрийгөө үүрдийн хохирогч болгох 

Хохирогч гэдгээ та өөрийн үндсэн шинж чанаруудын нэг мэт үздэг болсон байх болно. Та хохирогч байхаа больсон гэдгээ бүрэн ухаарахгүй байж мэднэ. Одоо болтол та өөрийгөө хөөрхийлөлтэй мэт, эсвэл бусдаас өөр мэт мэдэрдэг бол энэ буруу юм.

5. Ямар нэгэн асуудал гарч ирнэ хэмээн өөрийгөө бэлддэг болсон байх 

Хэцүү явдал бүр дээр үед тохиолдсон байлаа ч та одоо болтол болох мэтээр санаж, тэр асуудлыг ирэх мэт өөрийгөө түгшээдэг. Ингэснээр хайртай хүмүүстэйгээ, дуртай зүйлээ хийх цаг улам хомс болсоор л байдаг.

6. Амьдралынхаа зарим үйл явдлыг мартах

Та амьдралынхаа зарим үйл явдлыг мартсан байх болно. Бусад хүмүүс таны санахгүй тийм үйл явдлуудын тухай ярьж эхлэхэд та хичээгээд ч тэр тухай дурсамж олж чаддаггүй. Гэхдээ энэ байдал засагдах боломжтой. 

7. Хагас дутуу мэдрэмж авах 

Хүүхэд насны айдас, шархтай хүмүүс үргэлж өөрсдийнх нь нэг хэсэг алга болсон мэт мэдрэмж авдаг. Та амьдралаа мэдэрч чадахгүй, зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэж буй мэт санагдах үеүд гарч ирнэ. Тиймээс ч та өөрийн тухай худал түүх зохиож, жинхэнэ өөрөөсөө тэс ондоо дүр төрх бүтээдэг. Жинхэнэ өөрийгөө хэн бэ гэдгийг олж мэдэх тун хэцүү.

8. Өөрийн мэдэлгүй эрүүл бус харилцаа, зүйлд татагдах 

Та заримдаа өөрөө ч мэдэлгүйгээр, эсвэл мэдэж байсан хэдий ч өмнө нь айдас төрүүлж байсан тэр зүйлд ойртох үе гардаг. Магадгүй таныг хүчилж, чанга гараар атгах хүн ч юм уу, хүйтэн сэрүүн цаг агаар, тамхины гашуун утаа гэх мэт. Энэ бүхэн нь та асуудал эрж хайж, өөрөө тэр бүхэндээ буцаж очихыг хүсэж байна гэсэн үг огт биш. Зүгээр л таны тархи тэр бүх үйл явдалд танил болчихсон байгаа хэрэг. Түүнийг болиулахын тулд өөрийгөө хайрлаж, тэр бүхнээс холдох хэрэгтэй.

9. Хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх

Хүнд хэцүү хүүхэд насыг өнгөрүүлсэн хүн өөртөө эргэлзэх, бусад бүх зүйлд эргэлзэх хандлагатай байдаг. Тийм ч учраас даргаасаа сайшаалын үг сонсож, эсвэл найз нөхдөөсөө урам авахыг хүсдэг. Тэдний нэг хэсэг гэдгээ мэдэрч, хүлээн зөвшөөрөгдөхийг л хүсдэг. Хэн нэгэнд хэрэгтэй гэдгээ мэдрэх нь танд чухал.

Сэтгэлийн шархаа анагааж, айдсаа даван туулахын тулд та ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛЖ, ЗУГТАХГҮЙГЭЭР НҮҮР ТУЛЖ, дараа нь ТАВЬЖ ЯВУУЛАХ ёстой.

Өнгөрснөө эргэн харах нь зөв. Гэхдээ тэндээ гацаж болохгүй.

Illustrations: Gabriella Barouch

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
5
0
12
0
2
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ami 2020.01.25 95.223.59.237

Barag bugd nadad baigaad baigaan bishiin bishuu

0 Хариулах


Ami 2020.01.25 95.223.59.237

Barag bugd nadad baigaad baigaan bishiin bishuu

0 Хариулах


Зочин 2020.01.03 192.82.66.25

Iim medeelel hurgej busdiig oilgoh tom chadvar shu! Bayrlaa!

0 Хариулах