Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Өөрийгөө хайрлаж эхлэх "Аз жаргалын 100 хоног"-ийг хэрхэн эхлүүлэх вэ?

Та өнөөдрөөс эхлүүлээрэй.


Та бүхэнтэй дахин нэгэн нийтлэлээр уулзаж байгаадаа баяртай байна. Бас бусадтай хуваалцахыг маш удаан бодож явсан энэ зүйлийг түгээнэ гэхээс сэтгэл хөдөлж байна. Та "Аз жаргалын 100 хоног" гэж мэдэх үү? Үгүй бол миний өөрөө хэрхэн туршсан болоод юу олж авсан тухай сонирхоно уу.   

Аз жаргалын 100 хоногийн дүрэм

Тэгэхээр их амархан. Та ердөө энэ сайхан зүйлийг эхэлсэн өдрөөсөө эхлээд 100 хоног тоолох юм. Өдөр болгоныг өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах болон энгийн, жижигхэн зүйлийг гүн гүнзгий мэдрэхэд зориул. Өдөр болгон хийж үзээгүй нэг шинэ зүйлээ хийж, өөрийн сонирхож байгаагүй ямар нэгэн зүйлийг туйлын ихээр сонирх. Энэ нь заавал хүнд хэцүү даалгаврууд байх ёсгүйг ойлгоорой. Үгүй бол хүмүүс нээх том зүйл төлөвлөж хийх гэж байгаад мартаад эсвэл залхаад больдог юм шүү. Та бүхэнд өөрийн туршлагаасаа хуваалцаж, тайлбарлаж өгвөл илүү ойлгох байх.

Би хэрхэн 100 хоногт аз жаргалыг өөрийн салшгүй нэгэн хэсэг болгосон бэ?

Би оюутан байх үедээ энэ өдрийг эхлүүлж байсан билээ. Эхлээд би зүгээр л шинэ зүйл туршиж үзмээр байсан болохоор эхлүүлж байсан ч сүүлдээ энэ миний амьдралд ямар том өөрчлөлт авчирч байгааг ойлгосон юм. Учир нь надад ирсэн хамгийн өвөрмөц зүйлс яг энэ өдрөөр дамжин ирсэн байдаг. Дараа нь би дахин нэг удаа эхлүүлж байсан бөгөөд тэр үед ч бас мартаж чадахгүй байсан олон зүйлээ гээж, олон сайхан дурсамж бүтээсэн юм.

Амьдралдаа байгаа олон жижиг зүйлийг анзаарч, хайрлах

Та өдөр болгон ямар олон үйл явдлын хажуугаар зөрж өнгөрдөг болохоо мэдэх үү? Тэр дундаа бяцхан гоо үзэсгэлэн ямар олон байдаг гээч? Алхдаг л байсан гудамжаараа ахин алхах үед энэ 100 хоногийн дотор бол ид шидийн юм шиг л санагдана. Танай гэрийн ойролцоо байдаг нэг жижигхэн саравчны дотор ямар үгс бичигдсэн, орой болоход айлуудын гэрэл ямар гоё харагддаг, автобусаар явахад цонхоор харагдах бүх үйл явдал яаж кино шиг хөвөрч байгааг гээд л. Бяцхан зүйлд ч ач холбогдол өгч, нандигнан мэдрээрэй.

Сонирхож үзээгүй зүйлээ сонирхох

Би шашинлаг хүн биш л дээ. Гэхдээ энэ 100 хоногт би "энэ миний сонирхол биш" гэх үгийг бараг л хэлээгүй билээ. Би библи уншиж, сүм хийдээр явж, сургаал номлолуудыг ч сонирхож үзсэн. Шинэ зүйл туршихын сайхан нь та үүний дараа ч гэсэн ямар нэгэн сайхан мэдлэг, мэдрэмжтэй үлдэх болно. Бас маш их ухаарал. Нэг зүйлийг эсэргүүцэх эсвэл зүгээр л хүлээн зөвшөөрөх гэдэг асар их ялгаатай ба үзэн ядалт эсвэл дургүцлээр дүүрэн байх нь таныг л зовоох болно. Тиймээс өөрийн "энэ л миний ертөнц" гэх хүрээнээс гараад үзээрэй. Би анх амьд хөгжим эсвэл сонгодог аялгуу л сонсдог нэгэн байсан боловч 100 хоногийн ачаар к-поп, ардын дуу хөгжим гээд сонирхохгүй зүйл байхгүй болсон юм. Бүгдийг нь байнга заавал сонирхож, сонсоно гэсэн үг биш л дээ. Зүгээр л тэр зүйлийг хүндлэх бас мэдэх ойлголттой байх юм.

Шинэ танилтай болох

Хэн нэгэн хүнтэй танилцаж, ярилцах. Энэ бол маш чухал. Та зүгээр л ярилцмаар байдаг хүнтэйгээ уулзаж болно. Эсвэл сонирхолтой арга хэмжээнд оролцож, сонирхол нэгт найзыгаа олж авч болно. Шинэ танил бол шинэ ертөнц, мэдрэмж гэсэн үг юм шүү. Та тэр хүмүүсээс олон зүйл сурна. Шинэ кино, дуу, номын санал сонсохоос авахуулаад таны мэдээ ч үгүй байсан олон зүйлийг олж мэдэх боломжтой.

Зураг авч, бичлэг хийх 

Та олон сонин сайхан дүр зургийг олж хардаг ч зураг авдаггүй байсан уу? Зураг, бичлэг хоёр бол хэдэн зууны ч дараа хадгалагдаж байх үнэт зүйл шүү дээ. Тийм ч учраас та бүхэн аль болох олон дурсамжийг зураг, бичлэг болгон авч үлдээрэй. Дараа нь үзээд уйлдаг шүү.

Бас бусад бүх зүйл

За ингээд ер нь та 100 хоногийг яаж ч ашиглаж болно. Дасгал хийх, аялах, удаан уулзаагүй найзуудтайгаа уулзаж, шинэ зүйл сурах гээд л. Шинэ хэл сурах эсвэл над шиг дугуй унаж чаддаггүй бол дугуй унаж сурч болно. Бас мөсөн дээр гулгаж чаддаггүй бол сурч болно. Оройн онцгой хоол бэлдэж гэр бүлийнхнийгээ баярлуулж, ганцаараа кино үзэж, зураг зурах гэж оролдсон ч болно шүү дээ. Ерөөсөө л танд хийж болохгүй гэсэн ямар ч зүйл байхгүй. Зөвхөн эерэг бас сайхан зүйлс!

Аз жаргалын 100 хоног. Амар амгалан, адал явдал хайсан хүн бүхний гарц байгаасай. Та эхлүүлэх хэрэгтэй. Тэгээд тэр 100 хоногийг чадахаараа гайхалтай өнгөрүүл. Юу ч хийхгүй байгаагаа хүртэл аз жаргалтайгаар мэдэр. Тэгээд дуусахад нь, тэр 100 хоног төгсгөл болоход тэр мэдрэмжийг үүрд үргэлжлүүл. Үүрдийн 100 хоног. Аз жаргал гэдэг гуйж эсвэл мөрөөсөн байж олж авдаг зүйл биш юм билээ. Хайх ч хэрэггүй. Ердөө л өөрийгөө сул орхиж, бүх зүйлийг байгаагаар нь хүлээж авч, талархаж сурах. Угаасаа л бид нар чинь хэзээ үхэхээ мэдэхгүй л явж байгаа. Харамсал тээхгүй байхын тулд заавал нэг том зүйл хийсэн байх ёсгүй шүү дээ. Зөвхөн хайрлаж, хайрлуулах. Хайр түгээж, зүрх сэтгэлээ бүх хүнд нээлттэй болгоход хайр яваандаа буцаагаад таныг дүүргэнэ. Нээлттэй хаалгаар л салхи чөлөөтэй нэвтэрдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
30
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

kk 2019.01.22 111.90.98.152

Uurinhuu herhen 100udur ehluulsen listee bichvel turshij uzehed ih amar boloh bh

0 Хариулах