Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Алтан хальс ОУ-ын кино наадам: Уралдаант хэсгийн бүтээлүүд шалгарлаа


Монголын кино институтаас долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Алтан хальс”
олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүд тодорлоо. Энэ жилийн
Алтан хальс олон улсын кино наадмын уралдаант хэсэгт 38 богино хэмжээний кино бүтээл
шалгарлаа.

Уралдаант хэсэгт Монголын болон Олон улсын нийт 64 орны 480 кино хүлээн
авсан. Монгол уралдаант хэсэгт 31 бүтээл бүртгүүлснээс хүүрнэлт, эксперименталь
төрлийн кино давамгайлж байв.

Монгол уралдаант хэсэгт 31 бүтээлээс 19 кино шалгарсан юм. Мөн энэ хэсэгт уг
кино наадамд 2013 оноос хойш бүтээлээ ирүүлсэн 10 уран бүтээлчээс гадна шинээр есөн
уран бүтээлч бүтээлээрээ шалгарсан нь онцлог боллоо.

Харин Олон улсын уралдаант хэсэгт 449 бүтээлээс 19 бүтээл шалгарсан. Улс
орноор нь авч үзвэл 88 бүтээл бүртгүүлснээрээ АНУ тэргүүлж байна. Олон улсын
уралдаант хэсэгт Америкийн дөрөв, Швейцарийн гурав, Германы хоёр, Францын мөн адил
хоёр бүтээл шалгарснаас гадна Австри, Бельги, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын
бүтээлүүд шалгарсаныг дуулгая.

Энэ удаад Монголын баримтат богино кино төрөлд нэг л бүтээл уралдаант хэсэгт
шалгарсан тул шилдэг Монгол баримтат киноны шагнал олгогдохгүй ажээ. Гэсэн ч
шалгарсан “Отор” хэмээх баримтат кино нь Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналын
төлөө өрсөлдөж буй юм.

"Алтан хальс олон улсын кино наадам 2019" 6-р сарын 4-8-нд “iCinema” кино театрт
зохион байгуулагдана.

Мөн манай сайт дээр тун удахгүй кино бүтээлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарах болно!

Наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг наадмын захирал Ш.Ихбаяр (99050750,
[email protected]), наадмын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Энхмаа (91773300,
[email protected]) нартай холбогдон авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
22 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
23 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.