Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амьд хөгжмийн домогт "Woodstock" фестивалийн тухай 12 сонирхолтой баримт


Анх 1969 оны наймдугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Нью-Йорк хотын Бетелд зохион байгуулагдаж байсан "Woodstock" фестивалийн 50 жилийн ой энэ жил тохиож байна. Бид та бүхэнд энэхүү түүхэн фестивалийн тухай сонирхолтой 12 баримтыг толилуулж байна.

1. "Woodstock" тухайн үед нийт хагас сая хүнийг цуглуулж чадсан маш том фестиваль болсон билээ. Гэвч тэр үеэр хоёр хүн амь насаа алдсан байна. 

2. Харин фестивалийн үеэр хоёр хүүхэд төрж байжээ. 

3. Зохион байгуулагчид нь бүгд 20-иод настай залуус байсан. Хамгийн хөгшин нь л гэхэд дөнгөж 27 настай байсан байна.

4. Фестивальд очихоор зорьсон хүмүүс нийт дөрвөн цагийн турш 32 гаруй км үргэлжилсэн урт түгжрэл үүсгэж байжээ. Ихэнх хүмүүс түгжрэл дунд машинаа үлдээн алхаж явахаас өөр сонголтгүй болж байв. Тэр хүмүүс дунд аав ээжийнхээ чамин машиныг зээлж унасан залуус, мөн хамтлаг дуучид хүртэл байсан гэдэг. 

5. Анх наадамд ирэх хүмүүсийг 200,000 гаруй гэж тооцон тэр хэмжээний тасалбарыг худалдаалж байсан. Гэвч фестиваль зарлагдсан долоо хоногийн амралтын өдрөөс өмнө л гэхэд 186,000 тасалбар аль хэдийн зарагдаж дууссан. 

6. Фестивалийн зохион байгуулагчид хоолны хангамжийн тал дээр бага зэрэг асуудалтай байсан тул бургер болон хотдог 25 цент байсныг 1 доллар хүртэл өсгөн зарж байсан нь үзэгчдийг бухимдуулж байжээ.

7. Салливан мужийн оршин суугчид хоолны хангамж муу байгаа талаар олж мэдэн 10,000 гаруй сэндвич, савтай ус, жимс болон лаазалсан бүтээгдэхүүн, анхны тусламжийн хэрэгсэл зэргийг хандивлан, армийн нисдэг тэргээр фестиваль руу илгээж байжээ. 

8. Маш олон уран бүтээлчид ирж тоглосон ч Жими Хендриксийн тоглолт хамгийн сүүлийн бөгөөд хамгийн дурсамжтай нь байжээ. Наадам дууссаны дараа буюу даваа гарагийн өглөө 8 цагт Хендрикс тайзнаа гарч ирсэн бөгөөд ихэнх үзэгчид гэртээ харихаар явсан байлаа. Тэрбээр бусад уран бүтээлчдийг бодвол маш цөөхөн хүний өмнө дуулсан юм.

9. Зарим уран бүтээлчид замын түгжрэлээс болж онгоц илгээхийг шаардаж байсан. Гэвч онгоц илгээх боломжгүй байсан тул тэдгээр уран бүтээлчид тоглож чадаагүй байна.

10. "Grateful Death" хамтлаг 1 цаг 30 минутын хугацаанд таван л дуу дуулсан.

11. "Woodstock"-ийн тайзан дээр нийт 32 уран бүтээлчид дуулсны 4 нь эмэгтэй байв. Тухайн үед эмэгтэйчүүд олон нийтийн үйл ажиллагаанд тийм ч их хамрагддаггүй байсан аж. Тэдгээр эмэгтэй дуучид нь Жоан Баез, Жанис Жоплин, Нэнси Нэвинс болон Мелани Сафка байв. 

12. Найруулагч Майкл Уэдлэй "Woodstock" фестивалийн тухай гурван цаг үргэлжилсэн ижил нэрт баримтат кино хийсэн бөгөөд тус кино нь 50 сая долларын ашиг олсноор 1970 онд Америкийн Box Office-ыг тэргүүлж, 1971 онд "Шилдэг найруулагч" төрлөөр Оскарын шагнал хүртсэн юм. 

Бэлтгэсэн: С.Мөнхзул

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Дрейкийн гэрт буудалцаан болж, нэг хүн шархадсан гэв
2
17 цагийн өмнө
WOW | Долоо хоногт хоёр л удаа цэнэглэдэг ГАР УТАС гэнэ үү?
3
18 цагийн өмнө
"Met Gala 2024" дээрх тоохгүй өнгөрч боломгүй 10 мөч
санал болгох
1
21 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.