Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Амралтын өдрийг "амттай" болгох HBO-ийн 8 кино


Амралтын өдрөөр гэрийн буйдандаа тухалж, дуртай амттанаа тойруулж тавиад кино үзэхийн жаргалыг юутай ч зүйрлэшгүй. Хэрэв та амралтын өдрүүдээр үзэх киногоо сонгож амжаагүй байгаа бол UBLIFE та бүхэнд дараах 8 киног санал болгож байна. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь доторч, үеийн үед үзэгчид шимтэн үзсээр ирсэн эдгээр бүтээлүүд амралтын өдрийг тань “амттай” болгох нь гарцаагүй. 

Сонирхуулахад, та эдгээр киног LookTV-ийн HBO, HBO Signature, HBO Hits, HBO Family сувгаас сонгон үзэх боломжтой шүү. 

MONA LISA SMILE Хэдэн ч удаа үзсэн уйддаггүй кинонуудын нэг яах аргагүй “Мона Лизагийн инээмсэглэл” билээ. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, гэрийн эзэгтэй болох нь тэдний байгалиас заяагдсан үүрэг, өгөгдөл хэмээн итгэдэг байсан 1950-аад он. Вэллэслэйн охидын сургуулийн оюутнууд ч энэ зарчмаар эр нөхөрт гарахын тулд сурч боловсордог байв. Харин феминист үзэлтэй Катерин Уотсон тус сургуульд багшлахаар ирснээр охидын ертөнцөд хувьсгал хийнэ. Энэ гайхалтай бүтээлийн бас нэг шигтгээ бол дуучин Сийлийн амилуулсан киноны саундтрак билээ. Классик! (Бямба гарагт HBO Hits суваг дээр 09:30 цагаас гарах юм байна)

“ХААДЫН ТОГЛООМ” БОЛ ЖИНХЭНЭ АМРАЛТЫН ӨДРИЙН ДЕССЕРТ!

Уг цувралыг үзэж эхэлсэн хэн ч бай киноны өрнөлд эргэлт буцалтгүй татагдаж, олон нууцлаг асуултууд ар араасаа хөврөх болно. Эхний бүлэгт маш олон гол дүр, үйл явдлууд нэгэн зэрэг өрнөх ба бүлэг цааш үргэлжлэх тусам санаанд багтамгүй эргэлтүүд гарч, үйл явдлын учиг зангилаа бага багаар тайлагдана. “Хаадын тоглоом” бол зүгээр нэг сонирхолтой цуврал биш. Зохиолч Жорж Мартин 7 хаант улс, чөлөөт хотууд, тэдгээрийг удирдагч томоохон гэр бүлүүдийн түүх, гол дүрүүдийн холбоо, үйл явдлын логик дарааллыг үзэгчдийн хорхойг хүргэж, сэтгэл гижигдмээр гаргаж чаджээ. Хамгийн азтай нь бид Look Tv-ээс “Хаадын тоглоом”-ын 7 бүлгийг монгол дуу оруулгатайгаар үзэх боломжтой. Жинхэнэ мэргэжлийн дуу оруулга ямар байдгийг “Хаадын тоглоом”-ыг үзэхдээ мэдрээрэй. (HBO Signature суваг дээр гарч байгаа юм байна)

10 THINGS I HATE YOU

Хайрын тухай өгүүлэх шилдэг бүтээлүүдийн нэг. Киноны гол дүрд тоглосон Хит Лежер бол “Бэтмен” киноны Жокерийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон чадварлаг жүжигчин билээ. Харин “Чиний талаар үзэн яддаг 10 зүйл” кинонд тэрээр болзож байсан бүсгүйнхээ эгчид сэтгэл алдарсан залуугийн дүрд тогложээ. Харин түүний дурласан бүсгүй Кэт бол өөрийнхөөрөө байж чаддаг, зөрүүд, цайлган нэгэн. Кэтийн хийсэн галзуу үйлдлүүд, Патрикийн романтик шүлэг, эгч дүүсийн нандин харилцаа, хайрынхаа төлөө хийж буй зоримог үйлдлүүд гээд таныг инээлгэж, догдлуулж, ухааруулах романтик киног амралтын өдрүүдээр үзэж өөрийгөө цэнэглээрэй. (HBO үндсэн суваг дээр гарах юм байна)

WHAT’S YOUR NUMBER?Романтик инээдмийн кинонд дуртай юу? Тэгвэл “Чиний дугаар хэд вэ” кино хамгийн оновчтой сонголт гэж хэлье дээ. Гол дүрийн Али бүсгүй ‘Marie Claire’ сэтгүүлээс “Чиний дугаар хэд вэ” гэх гарчигтай нэгэн нийтлэлийг олж уншина. Тэнд бичсэнээр амьдралдаа 20-оос дээш амрагтай байсан бүсгүйчүүд нөхөр олоход хамгийн хэцүү гэж бичжээ. Ингээд Али өөриийн болзож, амраглаж явсан эрчүүдийн жагсаалтыг гарахад яг 19 хүн байв. Түүний дараагийн алхам юу байх бол?  (HBO үндсэн суваг дээр гарах юм байна)

LIAR LIAR

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зэрэгцэн суугаад үзэхэд хамгийн тохиромжтой кино. Ялангуяа та хүү, охинтойгоо цагийг хамт өнгөрүүлнэ гэсэн амлалтдаа хүрээгүй байгаа бол бүр ч үзүүштэй кино гэж зөвлөмөөр байна. Инээдмийн киноны хаан гэгддэг Жим Керри ажилдаа хамаг цагаа зарцуулдаг өмгөөлөгч Флетчерийн дүрд тоглодог. Тэрээр шүүх хуралд ялалт байгуулахын тулд байнга худал хэлж, шударга бус аашилдаг бөгөөд хамгийн хайртай хүн нь болох хүү Макстаа ч огт цаг гаргаж чаддаггүй эцэг. Гэтэл Максын төрсөн өдрийн лаагаа үлээхдээ шивнэсэн хүсэл биелж, нэг л өглөө Флетчер худал хэлж чадахаа больсон байх болно.(HBO үндсэн суваг дээр гарах юм байна)

THE TRUMAN SHOW

Инээдийг ухааралтай хослуулж чадсан, заавал үзэх бүтээлүүдийн нэг гэдэгтэй кино сонирхогчид санал нийлэх биз ээ. Эхийн хэвлийд олдсон цагаасаа шоуны гол дүрээр сонгогдсон Труманы бүх амьдрал үзэгчдийн нүдэнд дээр өрнөнө. Амьдралынх нь хамгийн нандин дурсамж, баярт мөчүүд, гунигт үйл явдлуудыг хүмүүс кино мэт үзнэ. Ганцхан Труман л үүнийг мэдсэнгүй. “Дахиад тааралдахгүй ч байж магад Өдрийн мэнд, оройн мэнд, сайхан амраарай” хэмээн эелдгээр хэлэх Труманы адал явдал танд амьдралыг огт өөр өнцгөөс харахад тусална.  (HBO үндсэн суваг дээр гарах юм байна)

LASSIE

Хэрэв та хүүхдэдээ хайр энэрэл, үнэнч байдал гэж юу байдгийг ойлгуулахыг хүсэж байвал Лессигийн түүх л хамгийн сайхан сонголт байх болно. Эзнээсээ хагацсан Лесси хэмээх колли үйлдвэрийн нохой гэртээ харихын тулд Шотландаас Лондон хүртэл маш урт замыг туулж, олон саад бэрхшээлийг туулна. Хүн амьтны хоорондын нандин нөхөрлөлийг харуулсан уг бүтээлийг үзэх бол нулимсаа арчих салфетки бэлдээрэй. (Бямба гарагт HBO Hits суваг дээр 17:35 цагаас гарах юм байна)

THE GOOD DINOSAUR

“Сайн динозавр” бол хүүхэд бүү хэл томчуудын сэтгэлийг хөдөлгөдөг хүүхэлдэйн кино. Арло бол гэр бүлийнхээ хамгийн туниа муутай, аймхай өвсөн тэжээлт үлэг гүрвэл. Нэгэн удаа тэрээр ууланд явж байхдаа золгүй ослоор аавыгаа алдаж, гэрээсээ төөрнө. Гэртээ буцаж очиж бартаатай замыг туулахдаа Арло олон зүйлийг ойлгож, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрнэ. (Даваа гарагт HBO Family суваг дээр 19:45 цагаас гарах юм байна)

Таатай мэдээ туулгахад, Юнителийн дараа төлбөрт дугаарын хэрэглэгч болсон хүн бүр LookTV-ийн үндсэн кино багц, HBO кино багц болон сувгийн багц, SPS сувгийн багцыг 3 сарын турш үнэгүй үзэх эрхтэй болох юм. Тиймээс эдгээр киног хүссэн үедээ тухлан сууж, үнэгүй үзээрэй. Мөн дараа төлбөрт дугаарын хэрэглэгч болоход бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр, шимтгэлгүй юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.