Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

АМСТ-ийн хээрийн сургуульд тэтгэлэгтэй суралцах оролцогчдыг шалгаруулж байна


Америкийн Монгол Судлалын Төвөөс бакалавр, магистрын ангийн оюутан болон багш нарт зориулсан хээрийн сургуулийн 2019 оны хөтөлбөрт оролцогчдыг бүртгэж эхэллээ. Уг Хээрийн сургууль нь АНУ, Канадын их сургуулийн багш, оюутнуудад зориулсан зуны боловсролын хөтөлбөр бөгөөд Монголын археологи, социологи, эрчим хүчний салбар дээр кэйс судалгаа хийх байдлаар хэрэгждэг аж. Гэхдээ хөтөлбөрт оролцогчдын 20 хувийг монгол багш, оюутнууд бүрдүүлэх юм байна. 

Монгол оролцогчдын өргөдлийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл хүлээж авах ба хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлж, 500 ам.долларын тэтгэлэг өгөх аж.

Хээрийн сургууль 2019 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 16-н хүртэл явагдах ба Америкийн NOMAD Science ТББ, Macalester College, Hobart and William Smith College, Канади улсын Royal Roads их
сургуулийн багш нар оролцогчдод багшлах юм байна. 

“АМСТ-ийн Хээрийн Сургууль” хөтөлбөрийг АНУ дахь Хенри Льюсйин сан санхүүжүүлж байгаа
бөгөөд оролцогчид нь Америк, Канадын багш нараар удирдуулан дараах сэдвийн гурван ангиас сонгох
боломжтой:

  • Хөвсгөл нуурын ойролцоо хээрийн археологийн төсөл. Антропологийн археологийг
    соёлын өвийн аялал жуулчлалтай хамтатган судална.
  • Хот-хөдөөгийн шилжилт хөдөлгөөний судалгаа. Хүмүүс хот руу нүүх, хөдөөдөө үлдэх
    эсэхээ хэрхэн шийддэг тухай социологийн хээрийн судалгаа
  • Монгол Улсын эрчим хүчний салбарын тухай судалгаа. Сэргээгдэх эрчим хүчний хөгжил
    буюу ус, нарны, салхи эрчим хүчинд төвлөрсөн судалгаа

Монгол оролцогчдын өргөдлийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл хүлээж авах юм байна. Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөхийн зэрэгцээ 500 ам.долларын тэтгэлэг авах гэнэ. Америкийн Монгол Судлалын Төвөөс мэдээлснээр нийт 15 Монгол оролцогчийг шалгаруулж, тэтгэлэг олгох юм байна. Ингэхдээ хээрийн судалгааны техник сурах сонирхол, эрмэлзэл, анги доторхи хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах чадвар, англи хэлний мэдлэг зэрэг шалгууруудад тулгуурлан оролцогчдыг сонгоно гэжээ. 

Сонирхож буй хүмүүс ЭНД дарж материалаа бүрдүүлж, өргөдлөө өгөх боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.