Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ангараг гаригт "амиа алдсан" робот хөлөгт НАСА-гаас илгээсэн сүүлийн дуу: "I'll be seeing you"


Хүн төрөлхтөн Валентины баяр тэмдэглэхээс хоёрхон хоногийн өмнө буюу II сарын 12-нд НАСА Ангараг гаригт ажиллаж байсан "Opportunity" робот хөлөгтөө баяртай гэж хэллээ. 2003 онд эх дэлхийгээс хөдөлсөн "Opportunity" хөлөг 2004 оны нэгдүгээр сард эх дэлхийтэй холбогдсон бөгөөд Ангараг гаригийн 90 өдөр (Ангараг гаригийн нэг өдөр нь дэлхийгээс 39 минут 35 секундээр урт байдаг бөгөөд дэлхийн 687 өдөр Ангараг гаригийн нэг жилтэй дүйдэг) ажиллах хуваартай байсан юм. 

Гэвч 2018 оны зургаадугаар сарын 10 хүртэл зүв зүгээр ажиллаж, дэлхий рүү өдөр тутам мэдээлэл дамжуулж байсан робот хөлөг тоосны шуурганд өртсөн. "Oppy" нарны эрчим хүчээр тэжээгдэн ажиллагдаж байсан нь шуурганы улмаас эвдэрч, "Миний цэцэг дуусч, бас энд харанхуй болоод байна" гэсэн сүүлийн мессежээ илгээжээ.

Үүний дараа "Oppy" ямар ч холбоо тогтоогоогүй бөгөөд, холбогдох гэсэн олон зуун оролдлогын эцэст НАСА робот хөлөгт баяртай гэж хэлэхээр шийдсэн байна. Ингэхдээ 1944 онд алдарт жазз дуучин Билли Холидэйн дуулсан "I'll be seeing you" дууг зориулан илгээжээ. 

Яагаад энэхүү дууг илгээх болсон шалтгааныг НАСА-д ажилладаг Ариэллэ Самуэлсон өөрийн твиттерт "Бидний түүнд зориулан илгээсэн дуу төгсөхдөө:

Шөнийн шинэд
Өглөөний наранд
Чамайгаа би олно.

Тэгээд сар өөд харна
Тэгэхэд чамайгаа олж үзнэ..." гэсэн байдаг" гэж тайлбарлажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
14 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
4
0
70
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.