Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Англи хэл анхлан суралцагчид уншвал тохиромжтой 12 ном


Хэл сурч буй хүмүүс тухайн хэл дээр бичигдсэн номыг унших нь хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх хамгийн оновчтой арга юм. Ингэснээр наад зах нь үгийн баялаг нэмэгдэж, өгүүлбэрийн бүтэц, хэрэглээг анзаарч, бичих чадвар дээшилдэг. Цаашлаад тухайн орны соёлыг ойлгоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хэт хүнд ном сонговол зорилгодоо хүрч чадалгүй няцах магадлал өндөр. 

Иймээс бид энэ удаа англи хэл анхлан суралцаж буй хүмүүс уншихад тохиромжтой 12 номыг санал болгож байна. 

Хэл сурах тухай зөвлөгөөнүүдэд гол төлөв Penguin Books (хялбараас хүнд рүү шилждэг хялбаршуулсан номууд) санал болгодог ч тэр бүр сонирхолтой байж чаддаггүй. Тиймээс уншигчдын сонирхлыг татахуйц, хувь хүний хөгжилд нэмэр болох, монголчуудын дунд түгээмэл бус бүтээлүүдийг жагсаалтдаа оруулахыг хичээлээ. Хүмүүсийн дунд бестселлер болж буй шилдэг номуудын үг хэллэг хүнд гэсэн ойлголт түгээмэл байдаг ч үнэндээ тэдгээрийн олонхи нь тун энгийн хэллэгээр бичигдсэн байдаг. 

Хэрэв та эдгээр номуудыг хаанаас олж унших вэ, алийг нь сонгох вэ гэж бодож байгаа бол Өөрт тохирсон номыг сонгохдоо баримтлах 4 зарчим, Англи ном үнэгүй татаж авах боломжтой 7 сайт нийтлэлүүдийг уншаарай.

ТРИЛЛЕР, СЭТГЭЛЗҮЙН АЙМШГИЙН ТӨРЛИЙН НОМУУД


Зүрх хурдан хурдан цохилж, айдаст авсан ч үргэлжлүүлэн уншсаар байдаг номын хорхойтнуудад дараах бүтээлүүдийг санал болгож байна. 

1. “Leaving Time” by Jodi Picoult (Goodreads rating 3.96)

Аймшигт ослын дараа сураггүй болсон эхийгээ хайж буй бүсгүйн тухай өгүүлнэ. Тэрээр ээжийгээ олохын тулд сэтгэцийн эмч, мөрдөгчөөс тусламж хүсэх бөгөөд хариултыг нь мэдэхийг хүсэмгүй нууцуудын тухай олж мэднэ. 

Жич: Уншихад бага зэрэг хүнд байж мэдэх ч үйл явдлын хувьд таныг уйдаахгүй.




2. “1st to Die” by James Patterson (Goodreads rating 4.07)

Хүмүүсийг зэрлэгээр хөнөөдөг алуурчныг олохоор нэгдэж буй дөрвөн бүсгүйд тохиолдсон адал явдлын тухай өгүүлнэ. Хэрэв танд эхний ном нь таалагдвал цуврал номуудыг нь уншиж болох юм. 

Жич: Паттерсоны бичлэгийн хэлбэр хөнгөн тул ойлгоход хялбар байх болно. Мөн үйл хөдлөл заасан үгийн баялагаа дээшлүүлэхэд хамгийн тохиромжтой гэж хэлж болно. 



3. “Three” by Ted Dekker (Goodreads rating 4.08)

Таныг машин барин явж байтал дуудлага ирж гурван минутын дотор өөрийн хийсэн нүглээ наминчил эс бөгөөс машин чинь дэлбэрнэ гэж хэлжээ. Хэрэв та байсан бол юу хийх вэ? 

Жич: Мөн л өмнөх номын адил уншихад хялбар. Гэвч үйл явдлын дараалал, гогцоо төвөгтэй гэдгийг сануулъя. 



ХАЙР ДУРЛАЛ, РОМАНС


Хайр дурлал, хүмүүсийн харилцаа, сексийн тухай уншихыг хүсвэл эдгээр бүтээлүүд тохиромжтой. Эндээс хүмүүс чухам юунд татагддаг, ямар мэдрэмж, үйлдэлд дуртай, эсрэг хүйстнүүд хоорондоо хэрхэн харилцдаг тухай мэдэж болох төдийгүй англиар хэрхэн бусадтай сээтэгнэхийг ч суралцаж болох юм. 

4. “Until the End of Time” by Danielle Steel (Goodreads rating 3.81)

Үүрдийн хайр гэж байдаг болов уу? Зохиолын гол дүрүүд мөнхийн хайр байдаг гэдэгт итгэдэг аж. Үхэл ч хайр дурлалыг үгүйсгэж чадахгүй гэдгийг энэхүү зохиолд дүрсэлжээ.

Жич: Дунд түвшний англи хэлний мэдлэгтэй уншигчдад тохиромжтой




5. “One for the Money” by Janet Evanovich (Goodreads rating 4.03)

Стефан Плам хэмээх бүсгүйд богино хугацаанд мөнгө олох хэрэг гарна. Ингээд тэрээр шоронд орох хэрэг үйлдсэн хүмүүсийг ангуучилж эхэлнэ. 

Жич: Үйл явдлыг гол дүрийн өнцгөөс бичсэн бөгөөд үг хэллэг нь ч Стефан ямархуу бүсгүй вэ гэдгийг илтгэнэ. Дунд түвшний мэдлэгтэй уншигчдад тохиромжтой




6. “Sincerely, Carter” by Whitney Gracia Williams (Goodreads rating 4.09)

Хэрэв та хамгийн сайн найздаа дурлавал яах вэ? Найз нөхдөөс хайр дурлалын харилцаа руу шилжиж буй хосуудын романсыг өгүүлэх болно. 

Жич: Уншихад хөгжилтэй, бодит амьдрал дээр элбэг тохиолддог харилцан яриа, үйл явдлуудаар дүүрэн байх болно. 




ШИНЖЛЭХ УХААНЫ УРАН ЗӨГНӨЛТ, ҮЛ ТАЙЛАГДАХ НУУЦЫН ТУХАЙ БҮТЭЭЛҮҮД


7. “Ender’s Game” by Orson Scott Card (Goodreads rating 4.30)

Орчлон ертөнцөд дайн дэгдэж хүүхдүүдийг хүртэл цэрэгт татна. Харин нэгэн өвөрмөц, суут хүү энэ дайчилгаанаас ганцаараа үлдэж хоцорно. Магадгүй тэр дэлхийд хэрэгтэй нэгэн ч юм билүү? 

Жич: Гол дүрийн хүүгээр дамжуулж манлайлал, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тухай өгүүлжээ. Мөн Засгийн газар, цэрэг хүчний холбогдолтой үгсийн сангаа дээшлүүлэх боломж олгох бүтээл юм. Уншихад бага зэрэг хүнд байж мэднэ. 



8. “Nine Lives to Die” by Rita Mae Brown (Goodreads rating 3.90)

Нэгэн жижиг тосгонд сэжигтэйгээр амиа алдсан хүмүүсийн цогцос ар араасаа олдоно. Энэ бүх асуудлын юунаас эхлэлтэй байж болох вэ? Энэхүү нууцлаг бүтээлд амьтад хүртэл өөрийн бодлыг илэрхийлнэ. 

Жич: Энгийн хэллэг, реалистик харилцан яриаг нь та хялбархан ойлгох болно. 




УРАН ЗОХИОЛЫН БУС НОМУУД


9. “Stiff” by Mary Roach (Goodreads rating 4.06)

Нас барсны дараа хүний биед юу болдог, хэрхэн өөрчлөгддөг тухай шинжлэх ухааны үүднээс сонирхолтойгоор тайлбарлажээ. 

Жич: Шинжлэх ухааны үг хэллэг, нэн ялангуяа үхэл, амьдралын холбогдолтой үг, хэллэгүүд түгээмэл таарах болно. 




10 “Outliers” by Malcolm Gladwell (Goodreads rating 4.13)

Хүмүүс хэрхэн амжилтад хүрдэг талаар өгүүлжээ. Ихэнх хүн амжилтыг заяагдмал авьяас, хувь хүний онцлогтой холбож ойлгодог ч зохиолч амжилт тухайн цаг үе, нөхцөл байдал, уг хүнд олдсон аз завшаан зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсний эцэст бий болдог тухай бичсэн. Тэрээр энэ номдоо “10,000 цагийн дүрэм” хэмээх сонирхолтой баримтлалыг дэвшүүлсэн байдаг. 

Жич: Хөнгөхөн уншигдахуйц ном бөгөөд сэтгэлзүй, ажлын холбогдолтой үг, хэллэг түлхүүтэй. 


11. The Slight Edge by Jeff Olson (Goodreads rating 4.40)

Зорилгодоо хүрч чаддаггүй хүмүүсийн заавал унших номуудын нэг. Таны өдөр тутмын амьдралдаа гаргаж буй жижиг шийдвэрүүд хэрхэн таны амьдралыг тодорхойлдог тухай маш ойлгомжтой, энгийнээр тайлбарлажээ. 

Жич: Анхлан суралцагчид ойлгох энгийн үг хэллэгтэй 




12. The Little Book of Talent & The Talent Code by Daniel Coyle (Goodreads rating 4.09, 4.07)

Хэрэв та хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж байвал хамгийн түрүүнд “яаж” гэдгийг олж мэдэх ёстой билээ. Эдгээр номноос та сурах арга барил, үр ашигтай суралцах тухай олж мэдэх болно. 

Жич: Нэг зохиолчийн бичсэн номууд тул агуулгын хувьд ерөнхийдөө төстэй. Гэхдээ The Little Book of Talent нь уншихад хялбар тул анхлан суралцагчдад тохиромжтой. Харин The Talent Code гүнзгий түвшний, шинжлэх ухааны тайлбар ихтэй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

бадмаараг 2019.03.01 202.72.244.219

энэ номыг хаанаас авах боломжтой вэ

0 Хариулах


Шок 2019.02.24 66.181.186.12

Англиар унших чадвар нэмэгдэх юму. Яг яах юм болоо

0 Хариулах


Шок 2019.02.24 66.181.186.12

Энийг зүгээр шууд англиар л унших юму. Яаж дотор агуулыг нь ойлгохын

0 Хариулах


Зочин 2019.02.24 202.21.106.146

Англи хэл анхлан сурч байгаа хүн биш англи хэлээр уншдаг болоод 6-8 сар болсон ахисан түвшний хүнд тохиромжтой ном байна.

0 Хариулах