Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Англи ном үнэгүй татаж авах боломжтой 7 сайт


Хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ дуртай номоо цахимаар уншихыг хүсэж буй залууст зориулж англи ном үнэгүй татаж авах 7 эх сурвалжийг хүргэж байна.

Library Genesis

Library Genesis миний мэдэх хамгийн сайн эх сурвалж. Эндээс та сая сая ном, нийтлэлийг үнэгүй татаж авах боломжтой. Ихэнх ном нь PDF, ePUB форматтай байдаг. Татаж авахыг хүссэн номыхоо нэрийг бичээд гарч ирэнгүүт нь гарчиг дээр нь дарж GET цэсийг дарснаар номоо татах авах боломжтой. 

Bookboon.com

Энэ сайтаас 50 сая орчим eBook (ихэвчлэн PDF форматтай) татаж авч болохоос гадна төрөл бүрийн сурах бичиг, гарын авлага нээлттэй байдаг. Мөн номуудыг төрлөөр нь ангилж, ном татаж авахад бусад холбоотой ном, зохиолыг санал болгодгоороо онцлог юм. 

Free-Ebooks.net

Тус сайт зөвхөн PDF биш ePUB, Kindle, TXT зэрэг олон форматаар номоо оруулдаг. Уншигч уранзохиолын, уранзохиолын бус, сурах бичиг, академик, сонгодог, аудио, хүүхдийн ном гэх мэт ангилалтай байдаг. 

Free Computer Books

Шинжлэх ухааны чиглэлийн ном хайж байгаа бол энэхүү сайтыг санал болгож байна. Та эндээс компьютер, математик, програмаас эхлээд өөрийн сонирхсон бүх төрлийн шинжлэх ухааны сэдэвт бүтээлүүдийг татаж авч болно. 

Gutenberg

Хэрэв та уранзохиолын ном хайж байгаа бол хамгийн тохиромжтой сайт Gutenberg юм. 

Calameo pdf downloader

Эндээс PDF форматтай номоос гадна хоолны, аяллын, загварын, спортын, видео тоглоомын, хөгжмийн гээд бүх төрлийн дижитал сэтгүүл татаж авах боломжийг олгодог. 

Internet Archive

Internet Archive ашгийн бус онлайн вэбсайтаас eBook, аудио, видео зэрэг олон төрлийн контент татаж авч болно. 

Бонус: Та гар утас, киндли, компьютер, ipad гээд ямар төхөөрөмжөөс уншиж байгаагаас шалтгаалан номынхоо форматыг өөрчлөх шаардлагатай байдаг. Хэрэв та татаж авсан номоо PDF хувилбар руу хувиргахыг хүсвэл Online Convert зэрэг сайтаар нэвтэрч хөрвүүлээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
3 өдрийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
2024.04.22
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
12
2
0
0
3
1

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tayyab 2020.04.24 141.101.69.124

http://getdailybook.com/

0 Хариулах


Adming 2020.04.24 108.162.229.233

http://alltopc.com/2020/02/25/adobe-photoshop-cc-2020-free-download-adobe-photoshop-cc-2020-free/

0 Хариулах


Ner 2019.04.02 86.109.140.10

google.s haigaad garch irsen barag hamgiin ehnii siten deer ene niitlel yg ene dureeree bsn. so disappointed!!!!

0 Хариулах


amar 2019.02.25 202.21.113.146

yoooo tasarhai, ty ub.life. amazon deer 250$ ged zailshgui heregtei mergejliin chigleliin nom bsn yum. netees yaj ch haisan olddoggui, hudaldaj avahaar munguu tsugluulj bsn. tgsen chn hamgiin ehnii site-aas n l olddog bn shdee, uneheer ih bayrlalaa

0 Хариулах


Зочин 2019.02.26 112.72.12.10

sn bnu ta yaj tataj awsan be

0 Хариулах