Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Анжелина Жолигийн хүүхдүүд ээжийнхээ эрүүл мэндэд санаа зовниж байна


Жүжигчин Анжелина Жоли уран бүтээлдээ эргэн орж, "Maleficent" киноны хоёрдугаар анги ч ирэх аравдугаар сард нээлтээ хийхээр болоод байгаа билээ. Мөн түүнийг Марвелийн супер баатрын дүрд тоглохоор болсон тухай яриа гараад буй. Гэлээ ч жүжигчин бүсгүйн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд Брэд Питтээс салснаас хойш байдал улам бүр дордож байгаа гэнэ. Зарим эх сурвалжууд Жолиг 35 кг болтлоо турсан гэж мэдээлж байгаа юм. 

Гэхдээ алдарт жүжигчний зургаан хүүхэд ээжийгээ халамжилж, эрүүл мэндэд нь анхаарал тавьж буй талаар 'Now To Love' сайт мэдээлсэн байна. 

"Хүүхдүүд бүгд өсөж том болж байна. Одоо тэд ээждээ хэзээ хоолоо идэж, хэзээ хоолоо алгасч буйг нь сануулдаг болсон. Өмнө нь Брэд энэ бүхэнд анхаарал тавьж, Энжиг хангалттай шим тэжээл авч, хооллохыг ятгадаг байсан. Салснаасаа хойш тэр удаан хугацаанд энэ бүхнийг ганцаараа даван тууллаа. Саяхнаас Энжи дахиад л шувуу шиг бага иддэг болсон. Хүүхдүүд хэдийн үүнийг анзаарах насан дээрээ ирсэн. Тиймээс ээжийгээ бага ч болов юм идээсэй гэсэн тогтмол гэр бүлээрээ гадуур хооллож, өөрсдөө ч хоол хийж өгч байгаа" гэж ойрын эх сурвалж тус сайтад мэдээлжээ. 

Дашрамд дурдахад, эдүгээ Маддокс 17 нас, Пакс 15 нас, Захара 14 нас, Шайло 12, ихрүүд болох Нокс, Вивьен нар 10 нас хүрээд байгаа билээ. 

Эх сурвалж: Now To Love

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
11
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.