Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ-д электрон тамхинаас болж нас барсан 6 тохиолдол бүртгэгдлээ


Сүүлийн саруудад АНУ-д электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй нас баралт, өвчлөл ихээхэн анхаарал татаж байна. Хүмүүс тамхинаас гарахын тулд электрон тамхи хэрэглэх нь нэмэгдэж байгаа ч эрдэмтэд аюулгүй байдлын тал дээр ямар нэгэн баталгаа өгч чадахгүй байна. 

Учир нь энэ онд л гэхэд АНУ-д электрон тамхийг уушгилж татсанаас (Vaping) үүдэлтэй 450 уушгины өвчний тохиолдол, зургаан нас баралт бүртгэгдээд байна. Тэдний олонхи нь залуучууд бөгөөд дундаж нас нь 19 гэж BBC мэдээлжээ. 

Электрон тамхи татдаг байсан 18 настай Симах Херман хэмээх бүсгүй команаас гарсныхаа дараа бусдад сэрэмжлүүлэх зорилгоор онлайнд өөрийнхөө зургийг нийтэлсэн нь ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Эмч нар түүний өвчнийг уушгины үрэвсэл, дутагдал гэж оношложээ. 

Электрон тамхинаас үүдэлтэй уушгины өвчлөлд нэрвэгдсэн хүмүүст амьсгал давчдах, ханиалгах, халуурах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба улмаар бие нь гаднаас хүчилтөрөгч авах, эргээд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах чадвараа алдагддаг байна. Даамжирсан тохиолдолд уушгины үйл ажиллагаа зогсож, амьсгалахад бэрх болдог гэжээ.

АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаанаас (FDA) сүүлийн үед ойр ойрхон гараад байгаа нас баралт, өвчлөлийн шалтгаан нь электрон тамхины найрлагад багтсан химийн элементээс үүдэлтэй юу эсвэл их хэмжээгээр хэрэглэснээс болсон уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

2016 онд хийсэн судалгаанаас үзэхэд АНУ-д 10 сая орчим хүн электрон тамхи татдаг бөгөөд тэдгээрийн талаас илүү хувийг 35-аас доош насныхан, тэр дундаа 18-24 насныхан бүрдүүлж байна гэжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.11 202.21.127.165

Хүний өөрийн сонголт. Зүгээр л татахаа больчиход л болно. Хүмүүс тамхинаас гарах хэцүү гэдэг. худлаа . Зүгээр л татахгүй байгаад байхад санаанд орохоо больчихдог юм даа!!!

0 Хариулах