Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

'Apple' компани Меможи үйлчилгээгээ шинэчлэлээ


Apple компани жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Apple компанийн хөгжүүлэгчдийн чуулганы үеэр хамгийн сүүлийн үеийн хэд хэдэн шинэчлэлээ танилцууллаа. Мөн энэ танилцуулганы үеэр залуучуудын хамгийн их сонирхдог Меможи (Memoji) үйлчилгээнд нэвтэрсэн өөрчлөлтүүдийн талаар мэдээлсэн юм. 

Apple компанийн хөгжүүлж буй Меможи нь хэрэглэгчдэд өөртэйгээ адилхан царайтай аниме дүр бүтээх, түүнийгээ мессеж, чатандаа ашиглах боломжийг олгодог функци билээ. 

Харин шинээр нэвтрэх гэж буй IOS13 үйлдлийн системд Меможиг илүү нарийвчлалтай хийх боломж бүрдсэн байна. Тухайлбал, үс, нүд, арьсны өнгийг өөрчлөх, шинэ нүүр будалт, пирсинг хийх, нүдний шил, ээмэг, малгай зэрэг аксессуар зүүлгэх боломжтой болжээ. Товчхондоо өөртэйгээ илүү адилхан дүр бүтээх боломж гарч байгаа аж. 

Меможиг мессеж, мэйл болон бусад хүссэн аппликэйшнүүдэд ашиглах боломжтой юм. Үүнээс гадна чат бичихдээ Меможи стикерүүдийг ашиглаж болдог. Хэрэв та Меможи дүр бүтээж, Меможи стикер ашиглахыг хүсэж байгаа бол дараах бичлэгийг үзээрэй. 

Дашрамд дурдахад, дээр дурдсан нэмэлт шинэчлэлүүд ирэх намар буюу IOS13 үйлдлийн систем хэрэглээнд нэвтрэх үед идэвхжих бөгөөд iPhone 6S болон түүний дараагийн загварын утастай хэрэглэгчдэд бүрэн нээлттэй аж. 

Эх сурвалж: Cnet

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.