Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

'Area 51' эвэнтийг эхлүүлсэн залуу анх удаа ярилцлага өгч, өөрийнхөө хэн гэдгийг илчиллээ


Комедиан Жой Роган өөрийн подкастдаа физикч Боб Лазарыг оролцуулсан нь олон нийтийг хамарсан дуулианы эхлэлийг тавиад байна. Боб Лазар өөрийгөө 51-р бүсээс холгүй орших S-4 хэмээх газарт харь гаригийнхны технологи дээр ажиллаж байсан хэмээн подкастын үеэр ярьж, түүний дараа Боб Лазар болон 51-р бүстэй холбоотой "Bob Lazar: Area 51 & Flying Saucers" хэмээх Netflix-ийн баримтат кино цацагдсан юм. 51-р бүс нь Лас Вегас хотоос 190 орчим км-ийн зайтай оршдог АНУ-ын агаарын цэргийн бүс билээ.

Харин уг подкастыг сонссон нэгэн фэйсбүүк хэрэглэгч 51-р бүс рүү "довтлох" зорилготой Storm Area 51, They Can't Stop All of Us нэртэй эвэнтийг зарласан бүр ч төсөөлөшгүй үр дүнд хүрчээ. Учир нь ирэх есдүгээр сарын 20-нд болох уг эвэнтэд өнөөдрийн байдлаар 1.7 сая хүн "явна", 1.3 сая хүн эвэнтийг сонирхож байна гэдгээ илэрхийлээд байна. 

Тэгвэл уг эвэнтийг эхлүүлсэн фэйсбүүк хэрэглэгч KLSA телевизэд анх удаа видео ярилцлага өгч, өөрийнхөө хэн болохыг илчилжээ. Түүнийг Мэтти Робертс гэдэг бөгөөд АНУ-ын Калифорниа мужид амьдардаг аж. Тэрбээр Жой Роганы подкастыг сонссоныхоо дараа хөгжилдөх зорилгоор гурван хуурамч фэйсбүүк хаяг нээж,  Storm Area 51, They Can't Stop All of Us эвэнтийг үүсгэжээ. Гэтэл эхний гурван өдөр ердөө 40 орчим хүн л эвэнтийг сонирхож байгаагаа илэрхийлжээ. Гэвч хэд хоногийн дараагаас мянган мянган фэйсбүүк хэрэглэгчид  эвэнтэд нэгдэж эхэлсэн байна. Робертс "Ийм үр дүнд хүрнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй. Харин одоо би Холбооны мөрдөх товчооныхон хэзээ нэг өдөр гэрийн үүдэнд зогсож байх вий гэдгээс айж байна" хэмээн ярьжээ. 

Олон хүн уг эвэнтийг ердөө л тоглоом наргиан хийх зорилготой байсан гэдгийг мэдэж ч байгаа ч есдүгээр сарын 20-нд жинхэнээсээ 51-р бүсийг зорихоор шийдсэн хүмүүс ч байгаа гэнэ. Тухайлбал, Невадагийн элсэн цөлийн ойролцоо байрлах Little A'Le'Inn хэмээх жижиг дэн буудлын есдүгээр сарын 20-ны захиалга бүгд дүүрсэн гэж тус буудлын эзэн Конни Вест мэдээлжээ. 

Холбоотой нийтлэл: Харь гаригийн биетүүдийг судалдаг гэх '51-р бүс'-тэй холбоотой 8 баримт

Эх сурвалж: CNN, ABC, KLSA

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
2
Өчигдөр
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
3
Уржигдар
Ким Жон Уныг Монголд урилаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
3
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.