Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Арьс цайх" өвчнийг ойлгуулахын тулд хүүхэлдэй урладаг Жоа


Бразил улсын иргэн 64 настай Жоа Станганелли анх 38 настайдаа арьс цайх өвчтэй болсноо мэдсэн байна. Тэрбээр үйлдвэрт ажилладаг байсан боловч зүрхний өвчнөөс болж жилийн өмнөөс гэртээ суух болжээ. Гэвч энэ нь түүний ажилч хичээнгүй хэв маягийг өөрчлөөгүй аж.

Тэрбээр өөрийгөө эрүүл, идэвхтэй, аз жаргалтай байлгахын тулд хүүхэлдэй нэхэж байхаар шийдсэн байна. Хамгийн түрүүнд тэр эхнэр Мариленагаараа утас нэхэхийг заалгажээ. Нэхэж сурна гэдэг түүнд анхандаа хэцүү санагдаж, хэд хэдэн удаа няцсан байна. Гэсэн ч тэрбээр бууж өгөлгүй үргэлжлүүлэн нэхэхээр шийдэж, тав хоногийн дотор анхны хүүхэлдэйгээ урласан байна. 

Түүний хүсэл нь ач охиндоо хүүхэлдэй урлах байлаа. Гэхдээ тэр зүгээр ч нэг хүүхэлдэй урлахыг хүсээгүй бөгөөд өөрийн өвчнийг ач охиндоо төдийгүй бусад хүүхдүүдэд зөвөөр ойлгуулах зорилгоор арьс цайх өвчтэй хүүхэлдэй бүтээж эхэлсэн байна. Түүний анхны хүүхэлдэйг Витилинда гэдэг аж. 

Ийн нэрлэх болсны учир нь арьс цайх өвчнийг латинаар "витилиго" хэмээн нэрлэдэгтэй холбоотой. Энэ өвчин нь бразилчуудад ихэвчлэн тохиолддог байна. 

Тэр арьс цайх өвчтэй хүүхэлдэй урлаад зогсохгүй хараагүй, тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэлдэйнүүд нэхдэг гэнэ. Энэ нь түүнийг богино хугацаанд алдартай болгосон бөгөөд одоо ч хүүхэлдэйнүүдээ урласаар байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.