Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Арья Старк "Game of Thrones"-ийн хамгийн "зэвүүн гоё" дүр гэдгийг батлах 19 баримт


1. Түүний жинхэнэ нэр нь Маргарет Констанс Уильямс. Тэр "The Perisher"-ийн дуртай дүрийнхээ нэрээр Мэйси гэж дуудуулахыг илүүд үздэг. 

2. Мэйси ахлах сургуулийнхаа дурлал Олли Жексонтой 2015 оноос хойш үерхэж байгаа. 

3. Ээж нь "A Song of Fire" номыг уншиж байгаад Арья солгой гартай юм байна гэдгийг түүнд хэлжээ. Түүнээс хойш Мэйси зүүн гараараа бичих болон зэвсэг хэрэглэхэд суралцаж эхэлсэн. 

4. "A Song of Fire" эхний номд Арья Старк есөн настай гэж гардаг. Харин Мэйси түүний дүрийг бүтээж эхлэхдээ 12 настай байв. 

5. Дэлхийн цөөнгүй их сургууль, коллежид "Game of Thrones"-д үндэслэсэн хичээлүүд ордог бөгөөд Арья хамгийн гол судлагдахууны нэг болдог. Учир нь түүний дүр эмэгтэй хүний тогтсон дүр, хандлагыг сөргүүлдэг болохоор тэр. 

6. Мэйси, Турнер хоёр "07.08.09" гэсэн хос шивээстэй. Энэ өдөр тэд "Game of Thrones" төслийн нэг хэсэг болсноо мэдсэн аж. 

7. 2016 онд Арьягийн дүрээрээ "Emmy Awards"-т нэр дэвшсэн. 

8. Нед Старк эхнэрийнхээ ээжийн нэрийг охиндоо өгсөн. Эмэг эх нь Арья Флинт нэртэй. 

9. Номонд Арья Элмар Фрэйтэй сүй тавьж, гэрлэдэг. Харин телевизийн шоунд Элмар Валдроны нэрээр гарч ирдэг. 

10. Арья хараагүй болдог хэсэгт Мэйси гараар будсан, 16 мм-ийн контакт линз зүүсэн. 

11. Зохиолч Р.Р.Мартины эхнэр хэрэв тэр Арья, Санса хоёрын аль нэгийг "үхүүлэх" юм бол гэрлэлтээ цуцлуулна гэж хэлж байжээ. 

12. Старкийн хүүхдүүд чонон төрлийн (direwolf) бэлтрэгтэй болоход Арья өөрийнхийгөө "Nymeria" буюу Дорныг захирагч асан, 10000 хөлөг онгоц жолоодсон гэх эмэгтэйн нэрээр нэрлэдэг. 

13. Зохиолд түүнийг дүрслэхдээ "морь шиг царайтай" гэсэн байдаг. Харин кинон дээр хэчнээн эгдүүтэй хүүхэд гардаг билээ дээ. 

14. BBC-ийн мэдээлснээр 2016 онд Англид шинэ төрсөн 300 гаруй хүүхэд Арья нэртэй болжээ. 

15. Жүжиглэхээс гадна тэр бүжиглэх авьяастай. 

16. Арьягийн дүр түүний жүжигчний карьерийн анхных. Тэрбээр 300 охидтой өрсөлдөж энэ дүрд тоглохоор болж байв. 

17. Мэйсигийн TEDx-ийн илтгэлийг эндээс үзэж болно. 

18. Арьягийн зэвүүн хэсгүүдийг нэхэн санаж, үзэхийг хүсвэл...

19. Саяхан Арья Старкийн секс хэсэг кинонд гарсан нь интернэтийг бужигнуулсан. Харин тэр өөрөө энэ талаар "Хэрэв та тэр хэсгийг үзээд тухгүй байсан бол миний ээж, хойд аав, охин дүү, дөрвөн жаал маань үзсэн гэдгийг санаарай" хэмээн хошигносон. Зохиол уншиж байхдаа тэр хэсгийг уншаад тоглоом, наргиа байх гэж бодож байсан аж. 

Бид чамд хайртай шүү, Арья.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
25
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.27 66.181.186.129

Nomiin ner ni Song of ice and fire.

0 Хариулах


Зочин 2019.04.26 59.153.115.48

Эхнэр нь сална гэдэг үнхээр нөлөөлсөн байх

0 Хариулах