Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүлгэмд байсан залуу хүүхдийнхээ төлөө нүүрнийхээ бүх шивээсийг арилгах хүнд мэс засалд оржээ


Брайон Виднер гэх энэ залуу тайван бус, туйлын ширүүн догшин нэгэн байжээ. Тэр 14 настайдаа скинхед болж, 16 жилийн турш бусдыг ялгаварлан гадуурхагч бүлгэмийн гишүүн байсан байна.

Тэр хугацаандаа "pit bull" хочтой болж, "Vinlanders Social Club" гэх цагаан арьстнуудыг дэмжигч бүлгийг байгуулж байжээ. Яваандаа тэр бүлгэм нь АНУ-ын хамгийн цуутай бүлгэмүүдийн нэг болсон юм.

2005 онд тэр Жюли Ларсен гэх эмэгтэйтэй гэрлэж, жилийн дараа хүүтэй болсон байна. Аав болсноор тэр бага багаар өөрийн хуучин байр байдлаа өөрчилж эхэлжээ. Бусдыг ялгаварлан гадуурхах бүлгэмээсээ ч гарч, хуучин амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсэж эхэлсэн байна.

Тийнхүү Виднер нео-наци бүлгэмээс гарсан ч маш их сүрдүүлэг, доромжлолыг амсчээ. 

Тэр энгийн хүмүүс дунд орж, нийгэмтэйгээ харьцаж эхлэхийг оролдсон ч нүүрэн дээрээ хийлгэсэн шивээснүүд нь түүнийг ямар хүн байсныг шууд илчилж орхидог байв. Эхнэр нь түүнийг шивээснээсээ салахын тулд ямар нэгэн аймшигтай зүйл хийх вий гэж айдаг байжээ. Учир нь энэ олон жил тэр асар их сэтгэл гутралд автсан байна.

Эхнэр Жюли нь эцэст нь ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэгч Дарил Ламонт Женкинс гэх хүнтэй холбогдож, нөхцөл байдлаа ярьсан байна. SPLC төвтэй олон удаагийн уулзалт хийсний эцэст тэд түүнийг шивээснээсээ салахад нь туслахаар болжээ. Нэрээ дурдаагүй нэгэн хүн түүний мэс засалд зориулж 35,000 ам.доллар хандив болгон өгчээ.

Түүний нүүрэн дээрх бүх шивээсийг арилгах мэс ажилбарууд нийт 1 жил 6 сар үргэлжилсэн бөгөөд хэсэгчилж хийгддэг тул асар их өвдөлтийг олон удаа амссан байна. 

Түүний тухай "Erasing Hate" гэх баримтат кино гарсан бөгөөд "Skin" гэх бүрэн хэмжээний кино хүртэл гарсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
4 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
43
1
1
0
3
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хт 2019.08.14 202.179.22.242

Хүүхэд гэдэг ямар ч ширүүн эрсийг зөөллөж өгдөг, сахиусан тэнгэрүүд юм даа

0 Хариулах