Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Аса аваргын хүн чанарын тухай япончууд магтан сайшааж байна


Японд байх монгол сэтгүүлч Аса аваргатай холбоотой нэгэн мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тодруулбал, сүмочдын үсийг засдаг байсан нэгэн буурал 75 насандаа өөд болж, өчигдөр орой салах ёс гүйцэтгэх ёслол нь Токио хотод болсон байна. Энэ үеэр Сүмогийн холбооны ерөнхийлөгч зэрэг олон хүн ирсний нэг нь өвгөнийг "Япон аав минь" хэмээн хүндэлдэг Асашёорюү аварга байжээ. Тэрбээр ажил явдал дуустал ар гэрийнхэнд нь хань болж суусан бөгөөд сэтгүүлчдийн асуултад "Хааяа гаргадаг дэггүй занг минь засах гэж их олон зүйл хэлж өгдөг байсан даа" хэмээн ачтанаа дурсан ярьсан аж. 

Уг мэдээнд олон япон хүн сэтгэгдэл үлдээсэн байна. Тухайлбал:

・Аса ч хүний ач мартдаггүй хүн юм даа.
・Аса дүү бөхчүүдийнхээ баяр дээр нэг өдрийн шагналын мөнгөө тэр чигт нь тавьчихаад л явчихдаг байсан. Жаахан сахилгагүйгээсээ болоод зодог тайлахаас өөр аргагүй байсан ч үнэхээр хүчтэй бөх байсан.
・Асаг мэддэг хүмүүс нь мэднэ дээ. Хүний тус мартдаггүй, чигч хүн дээ.
・Аса дэвжээний дотор ч гадна ч нэг л зангаараа бөх байж.
・Юм л бол хэл аманд өртчихдөг байсан ч Аса шударга, өөрийн гэсэн бодолтой хүн.
・Шуугиулдаг нөхөр байсан шүү тээ. Гэхдээ одоо бодоод байх нь ээ, тухайн үед хэвлэл мэдээллийнхэн хэтэрхий их сэвээд байсан тал байгаа байх шүү.
・Дорж (япон фэнүүд нь ингэж их дууддаг) ч үнэхээр лаг гар шүү. Сүмогийн ертөнцөд эргэж ирээсэй. NHK-гийн сүмогийн тайлбарлагчаар ч байсан яах вэ дээ...гэх зэргээр сэтгэгдэл үлдээжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
21 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.17 202.21.113.58

Facebookiin post-iig ter chigeer n medee bolgoj tavitalaa doroitoo yuda tanaih

0 Хариулах