Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

А.Ундраа: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй дангаараа нүүр тулах биш хамтдаа тэмцэж байж үр дүнд хүрнэ

2018 оны байдлаар сар тутам гамшигт үзэгдлээс үүдэн 1270 хүн амь насаа алдаж байгаа гэдэг дүн мэдээ гарчээ.


Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон суралцвал зохих сургамжууд юу вэ?” сэдвээр хуралдаан эхэлж, “Парламентын үүрэг, оролцоо”, “эрүүл мэнд”, “уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр гурван салбар хуралдаантай дугуй ширээний хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх энэхүү хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан даргалав. Төлөөлөгчид урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх болон нүүрстөрөгч бага, нөөцийн хувьд үр ашигтай, нийгмийн хувьд хүртээмжтэй эдийн засаг руу шилжихийн ач холбогдолд анхаарлаа хандуулах хуралдааны эхэнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ дахь Зүүн хойд Ази, Дэлхийн боловсрол, сургалтын институтийн хөтөлбөр зохицуулагч Ана Кристина Торланд илтгэл танилцуулаа. Улс орнууд сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдлийг устгаж чадахгүй хэдий ч бууруулах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх, эрсдлээ тодорхойлох, шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, оновчтой, үр ашигтай менежмент хэрэгжүүлэхийн ач холбогдлыг анхаарч ажиллах болсныг тэрбээр илтгэлийнхээ эхэнд онцоллоо. Аливаа гамшиг эрсдэл нь нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний үр уршиг дагуулдаг. Тэр тусмаа суурин газруудад, чанаргүй барилгуудаас үүдэн учирч болох сөрөг үр дагавар огцом нэмэгддэг гэдгийг тэрбээр илтгэлийнхээ явцад дэлгэрэнгүй жишээ дурдан, тайлбарлаж байв.

Ази, Номхон далайн бүс нутагт нь дэлхийн хэмжээнд гамшгийн эрсдэл өндөрт тооцогддог бөгөөд хүн амын төвлөрөл ихтэй эмзэг бүс нутаг юм. 2018 оны байдлаар сар тутам гамшигт үзэгдлээс үүдэн 1270 хүн амь насаа алдаж байгаа гэдэг дүн мэдээ гараад байгаа юм байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдлийг тооцон, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд гамшгийн хор хохирлыг тодорхой хувиар бууруулж чадаж буйг тоон үзүүлэлт дээр тулгуурлан тайлбарлав. Аливаа гамшгаас үүдэж буй хор хохирлын 70 хувь нь тухайн үзэгдлээс үүдэлтэй байдаг, үлдсэн нь тухайн орон нутаг, улс орон гамшгаас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс хамааралтай гэж үздэг байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гамшигт үзэгдлийн эрсдэл өндөр болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж буй улс орны тоонд ордог байна.

“Уур амьсгалын өөрчлөлт ба бусад асуудал” хэсгийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны дарга А.Ундраа даргалаа. Тэрбээр “Бид нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, даван туулах, хэрхэн үр дүнтэйгээр хамгаалах, гамшиг боллоо гэхэд эрсдлийг нь яаж бууруулах талаар хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлт улс орнуудад ямар нэгэн байдлаар нөлөөлж, хохирч байна. Тухайлбал, арлын орнуудын нэлээд улс далайн түвшин нэмэгдэхийн хэрээр усанд автах аюултай байгаа. Эргийн дагуу орших Вьетнам улсын хотууд усанд автаж, газрынхаа нэлээд хувийг алдах эрсдэлтэй байгаа учраас болзошгүй гамшигт бэлтгэл өндөртэй байгаа тухайгаа дурдлаа. Иймээс зарим улс усанд автахаар цагаачлал маш ихээр явагдах магадлалтай. Үүнтэй холбоотой хүнсний аюулгүй байдал, хоол хүнсний хангамж зэрэг олон асуудалтай нүүр тулгарах дүр зураг бий болж байна. Манай улсын хувьд ямар байгаа талаар ХХААБХ-ны дарга Болорчулуун товчхон дурдсан. Устай, далайтай орнууд усанд автах эрсдэлтэй байгаа бол манай улсад эсрэгээрээ цөлжилт явагдаж, бэлчээрийн доройтол нүүрлэж байгаа. Тиймээс улс орнууд байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй дан ганцаар нүүр тулах биш хамтаараа тэмцэж байж үр дүнд хүрэх боломжтойг онцолж байна” гэлээ.

Хуралдааны үеэр Дэлхийн байгаль орчны стратегийн институтийн судалгааны менежер Со Ён Лий уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн нийгэм, эдийн засгийн нөлөө, давхар нөлөөллийн талаар илтгэл танилцуулсан юм. Хэдэн мянганы өмнө дэлхийн темпартур ердөө 5 хэмээр буурснаас үүдэн мөстлөгийн үе тохиосон бол цаашид 4.2 хэмээр өсөхөд л мөстлөгийн үеийн эсрэг үйл явдал тохиох эрсдэл бий гэлээ. Агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох эгзэгтэй түвшинд хүргэхгүйгээр тогтворжуулах зорилго бүхий НҮБ-ын Суурь Конвенцийн (1994) Киотогийн Протокол 2005 оны 02-р сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү протоколын хүрээнд нэгдэн орсон улс орнууд хүлэмжийн хийг бууруулах зохих үүргийг хүлээн, тус бүртээ арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг илтгэлийн үеэр дурдаж байв. Дэлхийн дулаарал хэмээн асуудлыг “дэлхий” хэмээх тодорхойлолтоос нь болоод өөрт хамааралгүй гэх хандлага гардаг гэдгийг Со-Ён Лий онцлоод энэ бол бидний амьдарч буй орчноо ямар байлгах, үр хойчдоо ямар дэлхийг өвлүүлэн үлдээх, үүнд өнөөдөр бидний хийж, үйлдэж буй бүхэн ямар хамааралтайг хүн нэг бүр, орон нутаг, улс орон, бүс нутгийн хэмжээнд харж, шат шатандаа хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлж байж тодорхой үр дүнд хүрэх боломж бий хэмээн үзэж буйг баримт, мэдээнд тулгуурлан тайлбарлав.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сэдвийн хүрээнд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаас мөн хуваалцав. Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын хувьд байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөр гэдгийг тэрбээр дурдаад үүний эсрэг олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлж буй туршлага, хэрэгжилтийн үр нөлөөний талаар мэдээлэл хуваалцсан.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.