Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Авьяасын үзүүлбэрийн оронд химийн туршилт хийсэн бүсгүй миссийн тэмцээнд түрүүлжээ


Миссийн тэмцээний оролцогчид ихэнхдээ дуулах, бүжиглэх, хөгжмийн зэмсэг тоглох зэргээр авьяасаа үзүүлдэг билээ. Тэгвэл эдгээр авьяасын оронд өөрийн эзэмшсэн мэдлэг, мэргэжлийнхээ онцлогийг харуулж чадсан биохимич бүсгүй миссийн титэм гардсан үйл явдал болжээ. Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар сарын 22-нд Виржиниагийн миссийн тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээний оролцогч 24 настай Камилла Шриер авьяасын үзүүлбэр төрөлд химийн туршилт хийж үзэгч, шүүгчдийг алмайруулсан байна. 

Камилла Шриер эдүгээ Виржиниагийн Их сургуульд эм зүйчийн чиглэлээр докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа ба STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт илүү олон эмэгтэйг ажиллахыг уриалж энэхүү туршилтаа хийжээ.  Тэрээр "Миссийн тэмцээнд оролцогч бүсгүйчүүдийн олонхи нь маш авьяаслаг бүжигчин, гайхалтай хоолойтой дуучид байдаг. Харин шинжлэх ухааны туршилт хийх нь миний хувьд нэлээд эрсдэл дагуулсан, мөн бусдаас ялгарсан үзүүлбэр байлаа. Гэвч хэвшмэл сэтгэлгээг халж, хил хязгаарыг давах нь Америкийн мисс эмэгтэйн бас нэг авьяас гэж бодож байна. Би хайрцгаас гадуур сэтгэхийг зорьсон, тэр минь ч биеллээ оллоо" хэмээн ярьжээ. 

Тэрээр ирэх есдүгээр сард болох Америкийн миссийн тэмцээнд мужаа төлөөлж оролцох юм байна. 

Эх сурвалж: Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
9 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
10 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
29
0
3
0
1
3

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.07.09 105.112.58.190

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

7 Хариулах


Зочин 2019.07.10 202.126.89.71

Ene commentiig ustgah heregtei, hunii naimaanii zar yavaad bna, comment bichsen hun uhej dald oroh boltugai! Buur hezee ch $780.000 hurehgui

0 Хариулах


Батцэнгэл 2019.07.09 202.170.68.162

My naiz mundag

0 Хариулах