Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Австралийн цагдаа нар 766 кг мансууруулах бодис тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ


Австрали улсын Квинсленд мужийн цагдаа нар өчигдөр орой сэжиг бүхий дөрвөн иргэнийг саатуулж, 766 кг "MDMA" хэмээх мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсныг нь илрүүлсэн байна. 

90 сая ам.долларын өртөгтэй их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсан иргэдийн хоёр нь Англи, хоёр нь Австрали улсын иргэн байсан аж. Цагдаагийн газраас тэдгээр иргэдийг олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэж мэдэгджээ.

Мөн мужийн цагдаагийн газраас "Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд манай улсын нийгэмлэгийн зардлаар ихээхэн ашиг олж байна. Уг мансууруулах бодис нь 12 сая орчим эмийн капсулд хүрэлцэхээр их байсан" хэмээн ярьсан байна. 

Тус хэрэг нь Австралийн түүхэнд гурав дахь том мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр бүртгэгдээд байгаа юм. Дээрх хэргээс долоо хоногийн өмнө Английн хоёр иргэн 200 кг мансууруулах бодис тээвэрлэж яваад Шинэ Зеландын Оклэнд хотын цагдаад баривчлагджээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.