Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аз жаргалтай хосууд ТАРГАЛДГИЙГ батлах 5 баримт


Таргалалт бол 21 дүгээр зууны том асуудлуудын нэг юм. Дийлэнх нь таргалалтыг буруу хооллолттой холбодог. Сонирхолтой нь, хосуудын харилцаа таргалалтын бас нэг шалтгаан болдог гэнэ. Аз жаргалтай хосуудын таргалах магадлал аз жаргалгүй хосуудынхаас өндөр байгааг хэд хэдэн судалгааны үр дүнд тогтоожээ.

1. АНУ-ын Хойд Каролины их сургуулийн эрдэмтэд гэр бүл зохиосон хүмүүс хэр их жин нэмдгийг судалжээ. Уг судалгаанд эрэгтэй, эмэгтэй нийт найман мянга гаруй хүн хамрагдсан байна. Судалгаагаар эрчүүд гэр бүл зохиож эхлэнгүүтээ л жин нэмдэг болохыг тогтоожээ. Эхнэртэй эрчүүд хоёр жилийн хугацаанд дунджаар 11.5 кг жин нэмдэг байна. Энэ нь ганц бие эрчүүдээс хоёр дахин их үзүүлэлт аж.

2. Нөхөрт гарсан эмэгтэйчүүд 5-6 жилийн дотор дунджаар 11 кг жин нэмдэг байна. Харин найз залуутай ч тусдаа амьдардаг эмэгтэйчүүд дунджаар 6 кг жин нэмдэг болохыг тогтоожээ. 

3. Дээрх судалгааны үр дүнд эрдэмтэд өөхлөлтийг романтик харилцаатай холбохыг зорьсон байна. Улмаар амьдралын эрүүл бус хэрэглээ таргалалтад нөлөөлдөггүй болохыг тогтоосон гэнэ. Тодруулбал, гэр бүл зохиосон хүмүүсийн дунд тамхи, архи хэрэглэх тохиолдол ганц бие хүмүүсээс бага байдаг. Тэгэхээр аз жаргалтай хосууд романтик харилцаанаас болж таргалдаг гэж ойлгож болно. 

4. Дэлхийн эрүүл мэндийг хамгаалах институтээс хосуудад гадаад үзэмждээ анхаарах бус эрүүл мэнддээ анхаарч илүүдэл жингээс татгалзах зөвлөмжийг өгчээ. Тус институтийн эрдэмтэд  дөрвөн жилийн турш 169 хосыг ажигласан бөгөөд аз жаргалтай гэр бүлийн гишүүд, аз жаргалгүй хосуудтай харьцуулахад таргалах магадлал хоёр дахин их байдгийг тогтоосон байна. Аз жаргалгүй хосууд эсрэгээрээ турсаар байдаг ажээ. 

5. "New England Journal of Medicine" сэтгүүлд нэгэн урт хугацааны судалгаа нийтлэгджээ. Эрдэмтэд 40 гаруй жилийн турш 12 мянга гаруй хосуудын нэгэндээ хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Харилцааны явцад хосууд хоёулаа таргалах магадлал 37 хувьтай байдгийг уг судалгаагаар баталжээ. Үүний учир нь хосуудын аз жаргалтай амьдралын үндэс нь амттай хоол хүнс бөгөөд тэд ихэнх цагийг цугтаа өнгөрөөдөгтэй холбоотой гэнэ. 

Эх сурвалж: Irishtimes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
19 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
20 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
6
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.08.25 202.9.44.147

Юу ч ойлгосонгүй. Яг тодорхой юм алга. Кекс хийх нь тогтмолждог ч юм уу, хүүхэд гаргахаар ч гэдэг юм уу тодорхой бичээч. Хэнд ч хэрэггүй, хэн тоохгүй балай мэдээ оруулахын

0 Хариулах