Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдөр нээлтээ хийж буй "IT Chapter 2" киноны тухай 9 сонирхолтой баримт


Есдүгээр сарын 6 бол олон хүний хүсэн хүлээсэн өдөр. Энэ бол "IT" киноны хоёрдугаар анги нээлтээ хийх өдөр. Тус киноны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе. 

1. Кино нийт 2 цаг 45 минут үргэлжилнэ. Энэ бол аймшгийн кино гэхэд асар урт хугацаа.

2. Пеннивайзын дүрд тоглосон жүжигчин Билл Скарсгорд яг үнэндээ дүр шигээ долир харж чаддаг гэнэ. Жүжигчин Билл Хадер түүний нүдийг яаж тийм аймаар харагдуулж чадсан тухай Скарсгордоос асуухад шуудхан л "Аан энэ үү" гэж хэлээд долир харж, зүрхийг нь зогсоох шахсан гэдэг.

3. Эхний ангийн жүжигчин хүүхдүүдийн мөрөөдлийн дүр сонголт.

"IT" киноны эхний ангид тоглосон хүүхдүүдээс өөрсдийнх нь насанд хүрсэн хувилбарт хэн хэнийг тоглуулмаар байгааг асуухад хариулсан нь:

Финн Вулфхард - Билл Хадер

София Лиллис - Жессика Честейн

Чоусен Жейкобс -  Чедвик Боузман

Жек Дилан Грейзер - Жэйк Жилленхол

Уайатт Олефф - Жозеф Гордон-Левитт

Жереми Рэй Тейлор - Крис Пратт

Жейден Мартелл - Кристиан Бэйл


Гэхдээ Финн Вулфхард, Софиуа Лиллис хоёрын сонгосон жүжигчид л кинонд дүр бүтээхээр болсон юм.

4. Та бүхэн найруулагч Хавьер Доланыг "Mommy" (2014), Laurence Anyways (2012), I Killed My Mother (2009) зэрэг кинонуудаар нь мэдэх байх. Хавьер кино зураг авалт эхлэхийн өмнө найруулагч Энди Мускеттитэй уулзаж, өмнөх анги нь үнэхээр их таалагдсан, шинэ ангид нь ямар ч хамаагүй байдлаар оролцон тогломоор байгаагаа хэлжээ. Тэр Адриан Меллоны дүрийг бүтээсэн.

5. Жүжигчин Жеймс Макэвой киноны үеэр өөрийгөө гэмтээсэн гэнэ. Пеннивайзтай тэмцэлддэг хэсэг дээр бэртэл авснаас болж ташаагаа гэмтээж, эргэн эдгэрэхийн тулд хэсэг хугацаа шаардсан байна.

6. Кинонд 27 гэх тоо маш сонин байр суурийг эзэлдэг. Учир нь 2019 оны есдүгээр сарын 6-нд нээлтээ хийж буй нь (9+6+2+0+1+9 = 27), IT эхний ангийн нээлт 2017 оны есдүгээр сарын 8 буюу (9+8+2+0+1+7 = 27) зэргээр давтагдаж буй. Мөн үүгээр ч зогсохгүй киноны бага насны дүр болон том болох үеийн дүрд тоглож буй зарим жүжигчдийн насны зөрүү 27 байсан юм.

7. Өнгөрсөн ангийн гол дүрийн хүүхдүүд энэ кинонд дахин гарна. Учир нь өнгөрснийг эргэн дурсаж буй дүрсүүд кинонд хэд хэд гарах аж.

8. Билл Скарсгорд өмнөх анги дээр жаахан хүүхдүүдтэй цуг кинонд тоглосон болохоор тэр болгон харьцаж, найзалж чадахгүй байжээ. Хүүхдүүд түүнээс айх ёстой учраас албаар зайгаа барьж байсан нь тэр. Харин энэ анги дээр насанд хүрсэн жүжигчид тоглож буй учир тэр маш нээлттэй байж чадсан байна.

9. Билл Скарсгорд киноны зураг авалт дууссаны дараа Пеннивайзтай тэмцэлдэж байгаагаар хар дарж байсан тухайгаа ярилцлага дээрээ дурджээ.

Энэ мэт сонирхолтой баримтаар дүүрэн "IT Chapter 2" есдүгээр сарын 6-нд нээлтээ хийх гэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
23 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
Өчигдөр
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
21
1
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.10 203.91.115.52

Vnher goy kino bolson bnlee vnher galzuu

0 Хариулах