Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Эх дэлхийгээ хайрладаг хүн бүрийн хийвэл зохилтой амьдралын 13 хэвшил


Байгаль орчиндоо санаа тавьж, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэдэг хэн бүхний хэвшүүлбэл зохих эерэг зуршлуудыг хүргэж байна. 

1. Бусдад сайн дураараа туслах 

Зургийн эх сурвалж: anjl_grinch

Өдөр тутмын завгүй амьдралаасаа багахан ч гэсэн хөндийрч бусдад туслах нь таны амьдралд төсөөлж байгаагүй том өөрчлөлтийг авчрах болно. Мод тарих, “Ид шидийн уут” аянд нэгдэх зэрэг материаллаг эд баялгийг зарцуулахаас гадна хүүхэд, залууст менторлох, шинэ хэл заах гэх мэт өөрийн чадах зүйлээр тусалж болно шүү дээ.

2. Усаа хэмнэе

Зургийн эх сурвалж: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

Гэр хорооллын иргэд өдөрт 7-14 литр ус хэрэглэдэг бол орон сууцны оршин суугч 140-160 литр ус хэрэглэдэг гэнэ. Тэгвэл бид өдөр тутмын жижиг дадлуудаа өөрчилснөөр маш их ус хэмнэх боломжтой юм. Жишээ нь, шүдээ угаахдаа усаа гоожуулахын оронд аяганд усаа хийгээд угаавал хэд дахин ус хэмнэнэ. Бас өдөр бүр 20 минут шүршүүрт орохын оронд өнжөөд нэг орох, эсвэл 10 минут орж болно. 

3. Өөрт хэрэгцээгүй зүйлсээ бусдад хандивлах 

Өмсөхөө больсон хувцсаа хадгалаад л байгаа юм биш биз? Үүний оронд хэрэгтэй хүмүүст нь хандивлаж яагаад болохгүй гэж. Дэлхий даяар жил бүр 80 орчим тэрбум шинэ хувцас үйлдвэрлэгдэж, тэр хэмжээгээрээ хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Тиймээс худалдаж авсан хувцсаа аль болох удаан эдлэх, хувцсаа хуучирсан гээд хаяхаас өмнө хэн нэгэнд хандивлах нь байгаль орчинд оруулж буй хувь нэмэр билээ. 

4. Боломжтой үедээ машингүйгээр ажлаа амжуулж сур 

Зургийн эх сурвалж: erka_9909

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулах хамгийн энгийн алхам бол байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл ашиглах юм. 2018 оны байдлаар Улаанбаатар хотод 940 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа бөгөөд агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа бүрдүүлж байна. Иймээс та нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах, дугуй унах, алхах, унаагаа хуваалцах зэргээр байгальд ээлтэйгээр зорчих арга замыг сонгоорой.

5. Худалдан авалт хийхдээ дахин боловсруулах боломжтой материалаар хийгдсэн эсэхийг харгалзан үзэх

Зургийн эх сурвалж: zero_waste_mongolia

Сүүлийн үед хүмүүс саван хэлбэрийн хатуу шампунь, ангижруулагчийг түгээмэл хэрэглэдэг болсныг анзаарсан уу?    Яагаад гэвэл, хуванцар сав байгальд бүрэн задарч, шингэх хүртлээ 450 жилийг зарцуулдаг. Тиймээс аливаа бүтээгдэхүүний сав, баглаа боодолд татагдаж худалдан авалт хийх бус, энэ хаягдлыг дахин боловсруулах боломжтой юу гэдгийг харгалзан үзэж байгаарай. Энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байвал ЭНД дарж бидний бэлтгэсэн цуврал нийтлэлийг уншаарай. 

6.Дал модны тосноос татгалзъя

Дал модны тос найрлагад нь орсон бүтээгдэхүүн сонгохоос зайлсхийхийг уриалж байна. Учир нь, энэхүү хямд өртөгтэй тосыг гаргаж авахын тулд их хэмжээний ойг сүйтгэж, тус экосистемд амьдарч байсан амьтад устаж үгүй болоход хүрдэг хөнөөлтэй бизнес юм. Үүний оронд аль болох эх орондоо үйлдвэрлэсэн, органик бүтээгдэхүүнийг сонгохыг эрмэлзээрэй. 

7.  Хуванцар сав, гялгар уутнаас татгалз

Зургийн эх сурвалж: zero_waste_mongolia

Хүмүүс нэг ширхэг гялгар уутыг ердөө 12 минут ашигладаг ч энэ нь байгальд шингэж, устах хүртлээ олон зуун жилийг зарцуулдгийг өмнө нь дурдсан. Харин бид багахан хичээл зүтгэл гаргаж идэж, уух саваа оновчтой сонгож чадвал гялгар уут, хуванцар савнаас ангижирч чадна.  

8. Дахин ашигла, дахин боловсруул  Зургийн эх сурвалж: zero_waste_mongolia

Сошиал медиа, телевиз, сонин сэтгүүлээр дүүрэн буй зар сурталчилгаа нь бидний шуналыг хөдөлгөж, чухал шаардлагагүй зүйлсийг худалдан авахыг уриалдаг. Бодоод үз л дээ. Ердийн чанар, эдэлгээтэй хувцсыг хүн дунджаар 50 гаруй удаа өмсөж, нэг жил хадгалдаг бол фаст фэшн хувцсыг ердөө таван удаа өмсөж 35 өдөр л хадгалдаг гэнэ. Та иймэрхүү чанаргүй, хямд хувцсыг худалдан авахаас татгалзсанаар юунаас ч хоцрохгүй, хэнээс ч дутахгүй. Тиймээс аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо удаан хэрэглэх, эдэлгээ сайтайг нь сонгож байгаарай. Мөн хэрэглээд дууссан сав, баглаа боодлыг хог руу хаяхаас өмнө өөр зориулалтаар дахин ашиглаж болно. 

Түүнчлэн хогийг дахин боловсруулах хамгийн эхний шат бол гэрээс гарч буй хогоо ангилж, ялгах юм. Монгол улсад дахин хог хаягдлыг боловсруулах 24 үйлдвэр байдаг бөгөөд хаягдал төмөр, хөнгөн цагаа, гялгар уут, хуванцар сав, цаас, шил зэргийг дахин боловсруулдаг. Мөн Хогоо багасгая фэйсбүүк групп, Царцаа ногоон дахивар хогийг тээвэрлэх үйлчилгээ зэрэг иргэдийн сайн дурын үндсэн дээр бий болгосон нэгдлүүд ч бий.

9. Дуу хоолойгоо хүргэ

Зургийн эх сурвалж: climateactionmongolia

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьж, үүнд санаа зовж байна. Гэвч үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй хүмүүс ч бий. Мөн төр засгаас хангалттай арга хэмжээ авахгүй байгаа билээ. Иймд бид шаардлагатай нөхцөлд дуу хоолойгоо нэгтгэж, хүрээлэн буй орчноо хамгаалахын тулд нэгдэж чаддаг байх хэрэгтэй. 

10. Энергийг зохистой ашиглах

Цахилгаан, дулаан гаргахын тулд шатааж буй нүүрс, газрын тос, шатах хий нь хүлэмжийн хийг ялгаруулж байдаг. Иймд та энергийг зохистой ашиглаж байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ гэр бүлийнхээ санхүүд хэмнэлт гаргаарай. Жишээ нь, ашиглаагүй үед гэрлээ унтрааж, компьютер, зурагтын залгуураа салгах, эрчим хүчинд хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл сонгох, агааржуулагч ажиллуулахгүйгээр гэр, ажлын орчноо сэрүүн байлгах боломжийг ашиглах, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчийг ашиглах гэх мэт.

11. Байгальд ээлтэй аялж сурах 

Урин дулаан цаг ирж, амралтын улирал эхлэхэд хүн бүр л хөдөө явж, аялж зугаалдаг. Харин амраад явсан газартаа хогоо үлдээж, бохирдуулж хэрхэвч болохгүй. Хогоо цэвэрлээд, ачаад явах хэмжээний ухамсартай байгаарай залуусаа!   

12. Нийгмийн хариуцлагатай байгууллага, бизнесийг бий болгоход хувь нэмрээ оруул 

Зургийн эх сурвалж: bioamidralstore

Хэрэв та хувиараа бизнес эрхэлдэг бол тогтвортой хөгжилд чиглэсэн, байгальд ээлтэй сонголтуудыг хийх талаар эргэцүүлээрэй. Та ямар сав баглаа боодол, түүхий эд ашигладаг, ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэх мэтчилэн. Мөн та ажиллаж буй байгууллагадаа, хамт олондоо санал тавьж, эерэг өөрчлөлтүүдийг нэвтрүүлж болно. Тухайлбал, нэг удаа аяга, таваг, сэрээнээс татгалзах, байгууллагаас гарч буй хог хаягдлаа ангилах гэх мэт. 

Хэрэв та 2020 онд хаягдалгүй амьдралыг зуршил болгохыг хүсэж байвал бидний бэлдсэн дараах 10 цуврал нийтлэлийг ЭНД дарж уншаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

төгөлдөр 2020.01.17 202.131.239.126

гоё мэдээлэл байна баярлалаа

0 Хариулах