Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бангкокт хүмүүс агаарын бохирдлоос болж цусаар ханиахад хүрч байна


Австралид хэдхэн долоо хоногийн өмнө айхтар халуун тохиож, Америкийн зарим хэсэгт хэт хүйтрэл явагдаж байхад Бангкок хотноо урьд хожид байгаагүй агаарын бохирдол нүүрлэж байна. Энэ агаарын бохирдол дан ганц утаанаас бус хортой тоосонцороос болсон бөгөөд нь хүмүүсийн эрүүл мэндэд маш хурдан хугацаанд, ноцтой хохирол учруулдаг аюултай зүйл юм.

Хотын зарим хэсэгт агаарын бохирдол дээд түвшинд хүрч, үүнээс болж хүмүүс цусаар ханиалгаж эсвэл хамарнаас нь цус урсаж байна. Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Бангкок хотын агаар маш ихээр бохирдож, үүнийг машин, мотоцикл, барилгын ажил, гудамжны хоолны мухлагууд болон ургацын талбай шатаах зэргээс үүдсэн хэмээн үзэж байна.

"Хоёр хоногийн өмнөөс амьсгалах болгонд хамар ихээр өвдөх болсон. Би шөнөжин ханиаж, найтаасаар өглөө босоод хартал цус гарсан байсан. Би амьдралдаа ганц ч удаа цусаар ханиалгаж, найтааж байгаагүй болохоор үнэхээр цочролд орсон. Энэ тоос шороо, агаарын бохирдол үүний гол шалтгаaн гэдэгт итгэлтэй байна."

Тайландын засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авсаар байна. Үүний нэг нь дээрээс ус цацах дронууд хөөргөх үйл явц байсан бөгөөд нийт 439 сургуулийг мөн түр хугацаагаар хаагаад байгаа аж.

Нэгдүгээр сарын 29-ний мягмар гарагт агаарын бохирдол дээд цэгтээ тулах үеэр астматай нэгэн эрийн амьсгал боогдон, нүдэнд нь цус хурж, эмнэлэгт яаралтай хүргэгджээ.

"Би үхэх гэж байна л гэж бодсон. Агаарын бохирдлоос л энэ бүхэн болж байна. Үүний эсрэг ямар нэг зүйл хийх хэрэгтэй."

Мөн агаарын бохирдлоос болж тэжээвэр амьтан нь зовж тарчилж буй олон хүмүүс байгаа аж. Эмчид үзүүлж, зураг авахуулах үед харин тэжээвэр амьтных нь уушги, залгиурын хэсэг тэр чигтээ тоосонцороор дүүрсэн байжээ.

"Би түүнийг удаан хугацаагаар гадаа байлгадаггүй. Харин гэртээ үлдээхдээ цонхоо онгорхой орхидог байсан. Миний нохойнд тохиолдсон явдал агаарын энэ тоосжилт, бохирдол ямар аймаар байгааг харуулах байх. Тоос шороо одоо хамгийн хэцүү асуудал болоод байна. Хэзээ арилахыг ч мэдэхгүй байна. Өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй."

Бангкокт агаарт дэгдсэн тоосжилт, бохирдлыг багасгахын тулд ус цацаж байна.

Эх сурвалж: https://www.unilad.co.uk/health/people-in-bangkok-cough-up-blood-due-to-citys-thick-smog/ 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
9 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
18
0
1
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.02 192.82.66.25

Ednii agaariin bohirdol bo manaihaas tes ondoo ym bnle. ter chigtee baliar toosontsor, bur hooloi boogdood, ter chigtee tewmeergui hort bodis zawaan

0 Хариулах