Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Баривчлагдсан уйгар иргэд амьд байгаа эсэхийг батлахыг Хятадын Засгийн газраас шаарджээ

#MeTooUyghur хөдөлгөөн эрчимжиж байна


Хятадын эрх баригчид терроризмтай тэмцэх нэрийн дор Шинжаан дахь уйгар үндэстнүүдийг баривчлан хорьж, эрүүдэн шүүж байгаа тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ялангуяа зохиосон дуунаасаа болж найман жилийн хорих ял авсан уйгар үндэсний алдарт яруу найрагч, хөгжимчин Абдурэхим Хэйит амиа алдсан тухай мэдээлэл цацагдсанаас хойш уйгаруудын дунд #MeTooUyghur хөдөлгөөн эрчимжиж байгаа аж. 

 Шалтгаангүйгээр баривчлагдсан уйгар иргэдийн ар гэрийнхэн сошиал сүлжээнд #MeTooUyghur хаштаг ашиглан хөдөлгөөн өрнүүлж байгаа бөгөөд Хятадын Засгийн газраас хайртай хүмүүс нь амьд эсэхийг батлахыг шаардаж байна гэж BBC агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хятадын терроризмтай тэмцэх ажиллагааны хүрээнд нэг сая хүртэлх уйгар болон мусульман иргэд хоригдож байна гэжээ. 

Тэдний нэг болох яруу найрагч, хөгжимчин Абдурэхим Хэйит 2017 оны арваннэгдүгээр сард баривчилсан бөгөөд хоригдсоноос хойш жил гаруйн дараа амиа алдсан гэдэг мэдээлэл саяхан цацагдсан билээ. Хятадын талаас хоёрдугаар сарын 10-нд Абдурэхим Хэйит гэх хүний дүрс бичлэгийг цацаж, түүнийг амьд хэмээн мэдэгдсэн ч уйгар иргэд уг бичлэгийг хуурамч хэмээн үзэж байгаа аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.