Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Баруун бүсийн утга зохиолын чуулга уулзалт болно


Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбар, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын зохиолчдын эвлэл, Ховд их сургууль, Хэл зохиолын тэнхим, Ховд аймгийн Буянт сум хамтран энэ сарын 23-24-ний өдрүүдэд баруун бүсийн утга зохиолын чуулганыг Ховд хотноо зохион байгуулах гэж байна. 

Уг чуулганы зорилго нь хэл соёл, утга зохиолын амьдралын түүхэн онцлог, эрхэмлэх зүйлүүд, бүтээл туурвилыг олонд таниулах, “Соёл урлаг - Орон нутгийн хөгжил” аймгийн зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх, бүс нутаг болон хөдөө, орон нутаг дахь оюун санааны амьдрал, утга, уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх, соёл утга зохиолын чиглэлээр үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн холбоо харилцааг сайжруулах, утга зохиол, урлаг соёлын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна.

Чуулганы хүрээнд зохиогдох үйл ажиллагаанууд:

  • “Утга зохиол оюун санааны мөнхийн өв баялаг” онолын бага хурал, хэлэлцүүлэг
  • МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Х.Эрдэнэбаатар агсаны нэрэмжит “Алтайн дуулал” яруу найргийн наадам
  • Уншигч, зохиолчдын уулзалт, уран үгсийн чуулган
  • Нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадоржийн уран бүтээлийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслол тус тус болно. 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.