Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Баян-Өлгий таны заавал аялах ёстой аймаг гэдгийг батлах 11 шалтгаан


Монголын баруун хязгаарт орших гайхамшиг бүрдсэн байгалийн цогц үзэсгэлэнт газрыг танд сонирхуулъя. Баян-Өлгий аймгийн заавал очиж үзэх ёстой дурсгалт газруудын талаар мэдээлэл авч, үүргэвчтэй аялалдаа бэлдээрэй.

1. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар       


Монгол орны хамгийн баруун зах, хамгийн өндөр цэг бүхий Алтай Таван Богд нь “Монгол Алтайн нуруу” Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй км үргэлжилдэг уулсын "хоймор" юм. 1996 оноос 6362 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авч, цогцолборт газруудын нэгээр бүртгэжээ. Гэхдээ цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газруудын нэг бол Алтай Таван Богд юм. Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл бөгөөд 4 улирлын шинжийг харуулдаг гэсэн үг.

2. Потанины мөсөн гол

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уулнаас Потанины мөсөн гол урсдаг. Потанин мөсөн гол нь 10.4 км юм байна. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад нээсэн Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэжээ. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас, хуримтлагдан нягтарснаас болж бий болдог аж. Сүүлийн жилүүдэд олон мөсөн голууд хайлж устах аюулд өртөж байгаагийн нэг нь Потанины мөсөн гол юм.

3. Ёлтын сав газар  


Ёлтын сав газар нь Алтай суманд байрладаг. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газруудын нэг. Уг газар нь унаган төрхөө хадгалж, дэлхийд ховордсон ан амьтан, ургамал тархжээ. Тэнд мөн л эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэг уулархаг, ой зонхилдог учраас сэрүүвтэр, чийглэг байдаг. Эмийн ургамал болон хүнсний ургамлаар баялаг. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт сармисан сонгино ургадаг.

4. Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгар, Усайн Цагаан салаагийн голын сав байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг байна. Энэ нь эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн уран зургийн галерей юм. Тус дурсгалыг үзэхээр явахдаа Өлгий хот- Согоогийн гол - Хөх хөтөл - Хар ямаат – Бага Ойгор – Усай – Цагаан салаа – Өлгий хот гэсэн маршрутаар явах нь илүү тохиромжтой хэмээн Баян-Өлгийчүүд зөвлөдөг.

5. Бага Түргэний хүрхрээ       


Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ юм. Өндөр нь 15 метр бөгөөд тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндөр нь юм байна. Хавар, зун уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүрэг сүргээрээ дээшилж түрсээ шахдаг. Баруун талын хяр дагаж далайн түвшнээс дээш 3000 орчмын өндөрт орших хад асгатай хэсэгт эртний түүх соёлын ховор дурсгалд тооцогддог хадны сүг зураг олон арваараа тааралдана. Алтай Таванбогдын БЦГ-ын энэ хэсэг БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэж оршдог. 

6. Толбо нуур         


Өлгий хотоос урагш 45 км-т, Ховд аймаг орох төв замын дагуу Толбо нуур оршдог. Цэнгэг устай, 1000-1500 метрийн өндөртэй, хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгддэг. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг бөгөөд хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж цухуйх 4 м өндөр Гичгэний толгой юм. Толбо нуурт хүмүүс амарч зугаалах, загасчлахаар ирэх дуртай байдаг. Толбо нуурын эрэгт буудаллаж тухлах хэд хэдэн сайхан газрууд бий. Толбо нуурын эрэг дагуу шувуудын амьдралыг ажиглах гол газар нь нуурын адгийн Түргэний гол юм. Толбо нуурт усны нөмрөгт бүргэд, идлэг шонхор, Гангар хун , Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусдаг байна.

7. Ачит нуур

Ачит нуурын урт нь 30 км, өргөн 16 км бөгөөд 1464 метрийн өндөрт оршино. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч, цаашлаад Ховд голд цутгадаг байна. Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд “Улаан ном”-д орсон олон шувууд байдаг. Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай нуур юм.

"Галдан Бошигт манжийн цэргээс зугтаан Ховдод ирсний дараа их зуд болжээ. Хамаг мал сүрэг нь үхэж үрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргүүд хэд гурваараа хэрэн тэнэж, хоол хүнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голыг өгсөж, нэгэн нуурын дэргэд ирж амсхийхдээ ядарч туйлдсан цэргүүд нэгнийгээ нуурын харзалсан усанд явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод аваад ирж гэнэ. Ийнхүү цэргүүд өлсөж үхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж, тэнхэрч аваад уг нуурыг ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон" гэх домог бий.

8. Найрамдлын өндөрлөг 

Аймгийн төв болох Өлгий хотод Найрамдалын өндөрлөг бий. Энэ бол Зайсан толгойтой адил Өлгий хотыг дээрээс нь бүхэлд нь харж болох хамгийн өндөр цэг юм. Хажуугаар нь Ховд гол урсдаг болохоор салхинд гарч, голын эрэг дээр очих нь аймгийн хүмүүст их цаг, санхүү шаардах асуудал болдоггүй. Гэрээсээ гараад л голын эрэг дээр усны урсгал сонсож, амарчихдаг юм. Ер нь Баян-Өлгий аймгийн хаана нь ч очсон амрах боломжтой сайхан газар шүү.

9. Зочломтгой зан

Тэнд гайхалтай зочломтгой ард түмэн амьдардаг. Ямар ч айлд орсон тэдний хувьд Та хүндэт зочин байх болно. Хэрвээ цай ууж ханасан бол аягныхаа амсрыг гараараа таглаж, аягаа хураалгахгүй л бол аягатай цай тань дундарна гэж байхгүй. Хэн, хаанаас ирсэн ч мэндийг нь мэдэж, ширээ дүүрэн идээ засаад хоймортоо залж, халуун яриа өрнүүлэх нь тэдний хамгийн сайхан чанар билээ.

10. Бүргэдчин Айшолпаны нутаг

Бяцхан бүргэдчин Айшолпан охинтой зургаа авхуулахаа бас мартаж болохгүй байх. Н.Айшолпан охиныг 13 настай байхад нь анх Изралийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгийн хязгаарт зочлохдоо гэрэл зургийг нь дарж сурвалжилга хийн "BBC" агентлагийн цахим хуудаснаа гаргасан юм. Түүний эр зоригтой, дайчин байдал анхаарлыг нь татсан учраас ийн фото сурвалжилга хийсэн гэдэг. Улмаар энэ нь АНУ-д энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийх “The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэсэн түүхтэй. “The Eagle Huntress” кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-ын наадамд шилдэг 15-д багтсан. Мөн ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн хэмээн “Asia Game Changer Awards”-аас шагнал хүртсэн юм. Түүнийг зорьж ирэх жуулчид жилээс жилд нэмэгдэж байна. 

11. Гайхамшигт гар урлал

Гар урлал бол казах түмний брэнд юм. Түрүүвч, цүнх, гоёл чимэглэл, ханын цаг, орны бүтээлэг, аравч, малгай, даашинз, хантааз, хүүхдийн тоглоом гээд бүхий л зүйлийг гараар урладаг билээ. Баян-Өлгийд очвол өөртөө үлдэх бэлэг, дурсгалын зүйл заавал аваарай. Хэрэглэхэд ч удаан жилийн настай байх нь гарцаагүй. Хэрэв хүсвэл "Hiz jasau" хуудсаар зочилж, сонирхож болох юм. Та хүссэн зүйлээ өөрт тохирох хэв загвар, өнгөөр захиалан хийлгэх боломжтой. Үнэхээр чамин тансаг харагддаг юм билээ.

Бэлтгэсэн:Е.Алтанжимс

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
11 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
1
33
1
0
0
5
1

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

SS 2022.07.04 66.181.168.8

Sxan ard tumen

0 Хариулах


Зочин 2020.09.27 172.69.252.139

Гоё юм аа

0 Хариулах


Зочин 2019.06.09 64.119.25.146

Баян- өлгий ч гое аймаг шүү

0 Хариулах


Зочин 2019.06.07 66.181.161.45

Hamgiin shan uzegslentei gazraa hasguudad shan setgel bolgoj nutag zaan suurishuulsan um bna bidnii uvug deedsuuud. Tiim baij yaahaaraa iim aimgarhag uurimsug handdaggui bnaa hotod bga kazakuud? Ta nar hujaad amidarch bsan bol daramtluulaad aluulj bgashde tuvd, uigaruud shig. Tusgaar aimag uls bolno gedeg yariagaa bolih heregtei. Ums uurchlugduj bna uls oron ch uurchlugduj ayduu zuulun bsan bol odoo jhn dektaturtai hariutslagatai bolj bna. Tur tumur nuuree gargaad ta nariig ulsruu chne ch tsulj medne. Shan nutagaa Mongolchuud butsaaj ezen ni suuj aylal juulchilaliig hugjuuleh bolomjtoi.

6 Хариулах


Зочин 2020.02.02 202.21.109.143

Chi solioor hachin sda

0 Хариулах


Зочин 2019.06.10 182.160.34.138

66.181.161.45 Муу тэмбүүндээ барьгдсан яар минь. Зүгээр байж болохгүй байна уу. Заавал шүүмжлэх гээд ядчих юм. Чам шиг юмнууд эхлээд 3 үеээсээ дээ өвөө эмээгээ мэдчих. Чиний цусанд хужаагын цус байгаа байх.

0 Хариулах


halh zaluu 2019.06.06 103.229.121.164

bayn olgiid ochij vznee goyo gazruud zondoo gej sonsson

0 Хариулах


mr.setgegdel 2019.06.06 202.126.88.34

zochlomtgoi bish yum bn lee. durguin bn lee halhuudad

6 Хариулах


Зочин 2020.01.26 66.181.161.19

Аман басы ичак mongol bol bitnii zurhin neg heseg yum chu hoy

0 Хариулах


Зочин 2019.06.10 182.160.34.138

Чи ямар хүн байна. Чамд тийм л хүн тааарна. Сайн хүн байсан бол сайн хүн таарах байсан байх_. Өөрийгөө нэг харчих.

0 Хариулах


Зочин 2019.06.06 66.181.168.8

haha, za zail l daa baliar al min

2 Хариулах


Зочин 2019.06.07 66.181.161.45

Hasag mine chi harine eh ornoos mine zail kazakstanruga. Tanai uvguduud hyataduudad daramtluulaad Mongoloos nutag guij irgen ni bolj odoo boltol yamarch daramtgui shan nutagt shan amidarch bgashu.

2


Quest 2019.06.06 76.14.57.65

6. Achit nuur bish Huvsgul bna shuudee. Somon Saridag buyu odoogiin zavichidiin business hiideg Husliin had.

0 Хариулах