Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Б.Бат-Эрдэнэ: Би шавиа допинг хэрэглэсэн гэдэгт огт итгэхгүй байна


Өнөө жилийн улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн тухай мэдээлэл олон нийтийг шуугиулж байна. Харин үүний хариуд Э.Оюунболд допинг хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж "Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдсанаас болж, наадмын түрүү бөхөө оролдож байна. Хэрвээ шинжилгээний хариу тэгж гарсан бол миний шээсийг сольсон байна. Наадмаас өмнө намайг допинг хэрэглэсэн болгоно гэж дарамталсан" гэх мэдэгдлийг хийсэн юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан дархан аварга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр хэвлэлд яриа өгснийг товчлон хүргэе.

Тэрбээр "Би энэ сарын 7-ноос албан томилолтоор хөдөө орон нутгаар явж байгаад ирлээ. Намайг утсаа салгаад алга болчихлоо гэж нэлээд шуугисан байна. Би сүлжээгүй газар байсан. Бас намайг шавиа дагуулаад шинжилгээний хариу будилаантуулах гээд явж байна гэх зэргээр санаатайгаар гүтгэсэн. Э.Оюунболдод дарамт ирж байсан эсэхийг би мэдэхгүй юм. Энэ хүүхэд бол миний нутгийн хүүхэд. Ээжтэй нь нэг гол ус, садан сүлбээнийх. Анх 14 настай манай "Аварга" дээд сургуульд элсэж, долоон жил суралцсан. Улсын наадамд анх түрүүлснээсээ хойш архи дарс уусан сураг дуулдаад байсан. Түүнд нь л би санаа их чилээдэг. Би сүүлийн жил гаруй хугацаанд бэлтгэл сургуулилалтад нь санаа зовж утсаар холбогдсон. Түүнээс биш бэлтгэл дээр нь очиж чадахгүй байгаа. Наадмын өмнөхөн "Сүүж"-д бэлтгэлд байхад нь очиж уулзсан. Би ч 2006 он хүртэл улсын баяр наадамд шөвгөрсөн бөхийн хувьд сэргээшийн шинжилгээ өгдөг байсан. Бас бусад бөхийн төрлөөр дэлхийн А зэрэглэлийн тэмцээнд оролцож, медальт байранд шалгарч, шинжилгээ өгсөн. Тухайн үед нэг удаа шээлгээд, хоёр саванд тасалж хийгээд тагладаг байлаа. Харин одоо яадгийг би сайн мэдэхгүй. Шинжилгээнд өгсөн шээс солигдох боломж байдгийг ч би бас мэдэхгүй. Э.Оюунболдыг архи, дарс хэрэглэчих вий л гэж санаа зовдог. Гэлээ ч ямар нэгэн допинг хэрэглэсэн шинж тэмдэг надад мэдэгдээгүй. Баяр наадам өндөрлөсний дараа намайг индэр дээр байхад ирж үнсүүлээд явсан. Тэгээд манай нутгийнхан Хүй долоон худагт гэр бараа барьчихсан байсан. Тэнд очиж бид нар хөөрөлдөж хэсэг суусан даа. Түүнээс хойш бид хоёр хэсэг холбоогүй байж байгаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэрт уулзаад салсан. Хэн ч бай олон түмнийг төөрөгдүүлсэн үндэслэлгүй мэдээлэл гаргах хэрэггүй л дээ. Би шавиа допинг хэрэглэсэн гэдэгт огт итгэхгүй байна. Дагестанд сайн бэлтгэл хийсэн. Морь, бөх хоёр буртаг суух нь амархан учраас монголчууд эрт дээр үеэс ариун дагшин байлгаж ирсэн. Харин аль алинд нь уламжилж ирсэн хор шар байдаг шүү дээ. Түүний өмнө юу байх вэ гэхээр бидний ахмад үеийнхний зааж сургасан зүйлүүд байдаг. Хүн өөрөө хичээх ёстой, өөрөө цог хийморио өөд нь татах ёстой, ариун бусын газраар явж болохгүй, ариун бусын үг үйлдэл гаргаж болохгүй, өөрийн сэтгэлийг үргэлж цэвэр ариун байлгах ёстой гэж сургаж ирсэн. Тэгэхээр энэ асуудлыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо л мэднэ" гэлээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.