Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Б.Болортуяа хүрэл медаль хүртэж, Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө тулалдахаар боллоо


Казахстаны нийслэл Нур-Султан хотод зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан Б.Болортуяа Туркийн бөх Бедиха Гантай хүндхэн барилдааныг хийж 12:9-ийн харьцаатай ялж, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3-аар ялж, шигшээ 16-д Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Америкийн Винчестерт ялагдсан юм. АНУ-ын Винчестер Туркийн Бедиха Ганыг ялсан тул дагах барилдаан хийх эрхтэй болсон. 

Түүний дагах барилдааны өрсөлдөгч нь Кыргызстаны бөх, 2016 оны Оюутны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Надирова байсан бөгөөд түүнийг эхний үед 10-0 оноогоор цэвэр яллаа. Тус жингийн алтан медалийг Америкийн бөх Винчестер хүртсэн юм. 

Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар хүч үзэх юм.

Харин энэ өдрүүдэд ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий  57 кг-ын жинд тулалдаж буй Азийн наадмын болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар Ирландын Курт Уолкертэй тулалдаж, 5:0  харьцаагаар ялж хүрэл медалийн болзол хангалаа. Одоо түүнийг цаашид медалийн өнгөө хувиргах тулаанууд хүлээж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
2
5 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
3
5 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.