Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бээжин Хонконгийн жагсагчдыг намжаахын тулд хуурамч мэдээг "зэвсэг" болгон ашиглаж байна гэв


Хонконгийн иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж эхэлснээс хойш хоёр сар өнгөрч байна. Анх иргэд гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж байсан бол одоо иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг хараат бус шүүхээр шүүлгэх, гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн зогсоох, Бээжингээс томилсон Хонконгийн захирагч Кэрри Ламыг огцруулахыг шаардан тэмцэж байна. 

Жагсаал эхэлснээс хойш Хятадын хэвлэлүүд Хонконг дахь эсэргүүцлийн жагсаалыг намжаах зорилготой мэдээ нийтлэл, дүрс бичлэгийг нийтэлж, цахим орчинд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Эх газрын хэвлэлүүд хонконгчууд ямар шалтгааны улмаас ийм шаардлага тавьж байна вэ гэдэгт төвлөрөхийн оронд цагдаа болон иргэдийн дунд гарсан мөргөлдөөн, үймээн самууныг онцлон харуулж байна гэж олон улсын ажиглагчид бичиж байна. 

Хятадын хэвлэлүүд хонконгчууд ямар шалтгаанаар ийм шаардлага тавьж байна вэ гэдэгт төвлөрөхийн оронд цагдаа болон иргэдийн дунд гарсан мөргөлдөөн, үймээн самууныг онцлон харуулж байна гэв.

Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарахад Хятадын Ардын сонин "Хонконгийн нийгэм хүчирхийллийг зогсоохыг уриалж байна" гэсэн утга бүхий нийтлэлийг Wechat-д нийтэлжээ. Эсрэгээрээ Хонконгийн нисэх буудалд гурван өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал тайван болж өнгөрсөн байтал Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд "Бид зөвхөн Хонконгийг аюулгүй байлгахыг хүсэж байна" хэмээн хашгирч буй иргэний бичлэгийг Weibo сайтад байршуулсан байв. 

Мөн ихэнх жагсаал тайван явагдаж байгаа ч Хятадын хэвлэлүүд эсэргүүцлийн жагсаалыг "үймээн самуун, бослого" хэмээн тодорхойлж, аль болох үүнийгээ батлах зорилготой мэдээллийг хүргэж байна хэмээн The Guardian, CNN зэрэг томоохон хэвлэлүүд мэдээлжээ. Жишээ нь, Хятадын Ардын сонины Weibo сайтад байршуулсан "Хонконгийг хамгаалъя, хүчирхийллийн эсрэг үгүй гэж хэлье" гэсэн гарчигтай мэдээний дор 1 сая гаруй сэтгэгдэл бичигдсэн бөгөөд олонхи нь үүнийг дэмжсэн өнгө аястай байжээ. Мөн Хятадын иргэд Хонконг дахь эсэргүүцлийн жагсаалын ард гадаадын тагнуулууд байгаа хэмээн итгэж, жагсаалыг зогсоох ёстой гэсэн байр суурийг дэмжиж байгаа аж. 

Энэ талаар Хонконг дахь Хятадын Их сургуулийн профессор Фанг Кечэн "Эх газрын хэвлэл мэдээллийн хэрэгслийг сэтгүүл зүй гэж үзэх боломжгүй. Энэ бол зүгээр л суртал ухуулга. Мэдээллийн багахан хэсгийг таслан авч, гажуудуулж, дэвэргэж байна" хэмээн ярьжээ. 

Гуйвуулсан, ташаа мэдээллээс гадна огтоос болоогүй, хуурамч мэдээлэл ч онлайн орчинд ихээхэн тархаж байна.

Энэ мэт гуйвуулсан, ташаа мэдээллээс гадна огтоос болоогүй, хуурамч мэдээлэл ч онлайн орчинд ихээхэн тархаж байна. Жишээ нь, долоодугаар сарын 21-нд Юэн Лон метроны буудалд жагсаалд оролцоод буцаж явсан иргэд рүү үл таних этгээдүүд дайрч, зэрлэгээр зодож гэмтээсэн хэрэг гарч, халдлагын улмаас 45 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Халдлагын үеэр цахим орчинд тарсан бичлэгт цагаан хувцастай, "жирэмсэн" эмэгтэй газар хэвтэж байгаа нь харагдсан бөгөөд сүүлд уг эмэгтэй халдлагын улмаас үр зулбаж, хүүхдээ алдсан гэх мэдээ гарч, олон мянган иргэн уг мэдээллийг сошиал медиад шэйрлэжээ. Харин мөргөлдөөний үед тэнд байсан иргэд эмэгтэйг жирэмсэн байгаагүй, хүүхэд нь зулбасан нь гэдэг нь ч ташаа мэдээлэл хэмээн баталж байгаа юм. 

Эх сурвалж: The Guardian, CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.