Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Б.Энэрэл: Аз жаргал бэлэглэдэг зүйлсээрээ гэрээ дүүргэж амьдрахыг хичээдэг

Хэчнээн энгийн атлаа аз жаргалтай амьдарч болохыг харуулах нэгэн жишээ


Бид энэ удаа эко, минималист хэв маягаар амьдардаг залуу ээж Б.Энэрэлтэй ярилцлаа. Тэрээр дөрвөн жилийн өмнөөс минималист, байгальд ээлтэй хэв маягаар амьдарч эхэлсэн бөгөөд Инстаграм хуудсаар нь зочлоход л хэчнээн энгийн атлаа аз жаргалтай амьдарч байгааг нь харж болно. Мөн тэрээр Happiness etc нэртэй влог хөтлөн явуулдаг аж.  

Чиний влог, инстаграмтай танилцахад хамгийн түрүүнд минимал амьдралын хэв маяг их тод анзаарагдсан. Хэзээнээс эхэлж энэ амьдралын хэв маяг руу шилжсэн бэ? Ийм шийдвэр гаргахад гэр бүлийнхэн чинь хэр хүлээж авсан бэ?

- Гэр бүл болж, өрх тусгаарласан цагаасаа л жижиг байрандаа яаж бүхнийг багтаах вэ гэж их бодсон. Тухайн үед жижиг байрны интерьер хайж яваад минималист амьдралын тухай олж мэдсэн юм. Анх эргэн тойрны хүмүүс төдийгүй нөхөр маань хүртэл гайхаж хүлээж авсан. Гэхдээ явцын дунд энэ орон зай ямар их аз жаргал, боломж, цаг хугацааг өгч болохыг ойлгож, дэмждэг болсон.  

-Б.Энэрэл бидэнд гэрээ танилцуулсан видео бичлэгийг хийж илгээсэн юм-

Zero waste буюу хог хаягдалгүй амьдрал минимализмтай салшгүй холбоотой гэж боддог. Танай гэр бүлийг ч бас хариуцлагатай, хог хаягдалгүй амьдрахыг зорьдгийг мэднэ. Zero waste гэхээр хамгийн түрүүнд хувцас болон хүнсний тухай толгойнд орж ирж байна. Та бүхний хувцаслалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

- Хог хаягдал багатай амьдрах нь өөрөө гэрийг минималист болгодог. Уг нь вэган хувцас хэрэглэхийг хүсдэг ч их үнэтэй тул ихэвчлэн өөрөө цэвэр даавуун материалаар нөхөр, хүүхдүүддээ хувцсыг нь хийж өгдөг. 

Хүнс хувцаснаас ч илүү ярвигтай шүү дээ. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний нэр төрөл маш олон болсон. Тиймдээ ч сав, баглаа боодол, үлдэгдэл гээд хог болж гарах зүйл их. Танай гэр бүл байгальд ээлтэйн зэрэгцээ эрүүл, шим тэжээлтэй хүнсийг хэрхэн сонгож байна? 

- Гэр бүлээрээ махаа багасгаж, ногоо түлхүү хэрэглэж байгаа. Хэт их мах, өөх тос хэрэглэх нь хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлдгийг судалж мэдсэн. Ногоо авахдаа гялгар уутанд хийлгүй өөрсдийн ногооны уудандаа хийлгүүлээд авчихна, талхаа өөрөө барина, Гэрийнхээ ойролцоох бэйкериний газар орохдоо ч даавуун уутандаа боов, боорцгоо хийлгүүлж аваад гардаг. Энэ мэтчилэн өдөр тутмын амьдралдаа олон зүйлээр дамжуулж хог хаягдал гаргахгүй амьдарч болдог. 























Минимал амьдралын хэв маягтай болсноос хойш танай гэрээс 7 хоногт хэр их хэмжээний хог гарч байна? Сонирхолтой санагдлаа.

- Анх манайх өдөр бүр хог гаргаж хаядаг байсан. Харин одоо 7 хоногт нэг л удаа хогоо хаядаг болсон. Хаяхдаа аль болох ангилж ялгахыг хичээдэг. Уут хэрэглэдэггүй учир дэлгүүрийн гадаа хаягдсан хайрцгийг хогийн сав болгон ашигладаг. 

Ер нь хариуцлагатай хэрэглээтэй гэр бүл байхад ямар бэрхшээл тулгардаг вэ?

- Юм худалдаж авахад үргэлж уутны асуудалтай тулгардаг. Заримдаа худалдагчид гялгар уутанд юмаа хийж өгөх гээд зүтгэчихнэ шүү дээ. Цүнхнээсээ шилэн саваа гаргаж ирэхээр их гайхдаг. Тэр бүрт нь тайлбарлаж хэлэх бас хэцүү. Азаар манай гэрийн ойролцоох дэлгүүрүүд таньдаг болчихсон учраас надад уут өгөхөө бүр больсон (инээв). Мөн уутлаж, савлаагүй ногоо олох бас л хэцүү болчихжээ. Үүнээс болоод хүнсээ цуглуулахын тулд гэрийн ойролцоох биш, хамаагүй хол газар руу явах, ахуйн зарим зүйлсээ гаднаас захих ч шаардлага гардаг. 

Минимал, байгальд ээлтэй, хариуцлагатай хэрэглээтэй болсны дараа танай гэр бүлийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

- Амьдрахад их тухтай болсон гэх үү дээ. Цэвэрлэхэд хялбар учраас өдөрт хоёр удаа гэрээ цэвэрлэх нь ч бий. Үүнээс ер төвөгшөөдөггүй, харин ч дуртай болсон. Эмх цэгцтэй, цэвэрхэн орчинд амьдрахаар өөрийн эрхгүй баяр баясал төрдөг. Мөн тэр хэмжээгээр хүүхдүүддээ халамж анхаарал тавих цаг их гардаг даа. 










Минимал амьдралын хэв маягтай болохыг хүссэн хүн хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй гэж зөвлөх вэ? 

- Хэрэгтэй, хэрэггүй зүйлсээ ялгах л хамгийн эхний асуудал байх даа. Гэхдээ тэдгээрийг яаж ялгах нь чухал. Хэрэглэгддэг хэрнээ сайхан харагддаг, аз жаргал бэлэглэдэг зүйлсээ үлдээх нь чухал. Нэг зүйл олон байх шаардлаггүй. Мөн 6 сарын турш хэрэглээгүй зүйлийг цаашдаа хэрэглэх нь юу л бол. Тиймээс хэрэглээгүй удсан зүйлсээ хэрэгтэй хүнд нь өгсөн дээр болов уу. Түүнчлэн минималист гэхээрээ хов хоосон байранд амьдарна гэсэн үг биш юм. Тиймээс минималист хүмүүсийг тэгж битгий дүгнээсэй гэж хүсч байна. Хэрэгтэй зүйлсээ олж өөрийн гэсэн минималист хэв маягаа бий болгох нь чухал санагддаг

Танай гэрийн зургийг харж байхад чимэглэлүүд нь гараар хийсэн юм шиг харагдлаа. Гэрийн дотор интерьер, чимэглэлээ өөрөө хийдэг үү?

- Ханан дахь зургаас эхлээд олон зүйлийг өөрийн гараар хийх дуртай. Мөнгө их хэмнэхээс гадна надад аз жаргал бэлэглэдэг. Яг хүсч байсан зүйлээ Монголоос олох нь ховор. Тиймээс өөрийн хүссэнээр урлаж, гэрээ тохижуулах дуртай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
6 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
0
59
3
0
0
5
4

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.26 202.126.89.194

Bi zero waste bolon eco amidraliin talaar sudlaj bga jiriin neg oyutan. Ene huu yriltslaga nadad shine ontsogiig medruulj chadlaa. Mongoliin mash olon zaluus zero waste bolon minimalist uzeltei zov handlagtai uhamsartai irged boloosoi gej ih husne. Bi 5p-iig ooriin amidralt heregjuuleh zorilgo oortoo tavij ehelsen gevch mash olon asuudal tulgarch bga. Hogoo gertee yalgaad tsaash n bairni hogiin tsegt ochhooroo yaltchgui neg l gazraa niileed yvchih ymdaa. UBiin bhiil bair hothon hogiig yvgan angilah uil ajilgaag ornuuleh ystoi ym shig l sangdaad bga. Mongold mash olon ger bul Enrel egchiin ger shig zov dadal hewshiltei boloosoi l gej husej bna. Unbeer saihan yriltslaga bolson bna. Mundag geriin ezegtei bna

0 Хариулах


Зочин 2019.02.14 202.9.43.44

Busdad ulger duuriulal bolson zob amidralin heb mayagtai busguid bayar hurgei.

0 Хариулах


Зочин 2019.01.16 202.55.184.18

Гоё, зөв амьдралын хэв маягтай бүсгүй байна. Цаашдаа олон ийм гэр бүлүүд бий болоосой.

0 Хариулах


Зочин 2019.01.15 202.131.250.130

insta hayg ni yu we

0 Хариулах


Зочин 2019.01.17 59.153.114.37

@mininimoo

0 Хариулах


Зочин 2019.01.15 103.57.92.86

Deer bga instagram huudas getsen bichig deer darahaar garch irj bna

0 Хариулах