Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийг олон нийтэд нээлттэй тоглоно


2019 оны 05-р сарын 18-ны өдөр 17 цагаас хүүхдийн бүжгэн жүжгийг олон нийтэд нээлттэй тоглох гэж байна. Уг бүжгэн жүжгийг ХБНГУ-ын бүжиг дэглээч Фолкер Айзенахын дэглэн, ЕБС-ийн 34 хүүхдэд орчин үеийн бүжгийн сургалтыг зохион байгуулж байна.

Монгол Улс, ХБНГУ-н хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Герман Улс нэгдсэний 30 жил, Берлиний Агаарын Гүүрийн 70 жилийн ойн хүрээнд МУ-н Соёлын Элч О.Оюунтуяагийн санаачлагаар хоёр орны соёл, урлаг, боловсрол, нийгмийн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монголын Урлагийн Зөвлөл, Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ, Freundeskreis der Jugendkunstschule Charlottenburg-Wilmersdorf e.V. хамтран, албан түнш МУ дахь ХБНГУ-ын ЭСЯ ба ХБНГУ-ын Гадаад Харилцааны Яам, ПАШ-Түнш Сургуулиудын хөтөлбөр, Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийн төслийг 2019 оны 05-р сарын 06-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хэрэгжүүлэх гэж байна.

Төслийн зорилго нь орчин үеийн бүжгээр дамжуулан хүүхэд залуучуудад урлаг, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн түүхээс суралцах боломжийг олгох замаар 2 орны хэл, урлаг, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжигт дэлхийн түүхийн нэгээхэн хэсэг болох 1948-1949 оны хүйтэн дайны үед Барууны холбоотнууд Баруун Германы бүслэгдсэн ард иргэдэд агаарын замаар хоол, хүнсний тусламж үзүүлж, олон мянган иргэдийг аварсан найрамдалт, нөхөрсөг хамтын ажиллагааг орчин үеийн бүжгийн элемент, хөгжмийн хэмнэлээр түүхэн үйл явдлыг дүрслэн илэрхийлэх богино хугацааны сургалтад сурагчид хамрагдан тайзнаа амилуулж буйгаараа онцлог юм.


Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Faster-Than-Light-Dance” бүжгийн компанийн уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, ХБНГУ-н төрийн соёрхолт Фолкер Айзенахын удирдлаган дор ПАШ-Түнш сургуулиудын хөтөлбөрийн хамтрагч Улаанбаатар хотын ЕБС болон СИУС-ийн Бадмаараг ахлах сургуулийн нийт 34 сурагч 10 хоногийн турш орчин үеийн бүжгийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдана. Сургалтын үр дүнд уран сайхны удирдаач Фолкер Айзенахын дэглэсэн “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжгийг 2019 оны 05-р сарын 18-ны өдөр 17 цагт “Улаанбаатар” чуулгын тайзнаа олон нийтэд нээлттэй толилуулна.  

Фолкер Айзенах нь Сонгодог ба Орчин Үеийн Бүжгийн Рамберт Сургууль болон Лондонгийн Эзэн Хааны Бүжгийн Багшийн Нийгэмлэгийг тус тус дүүргэсэн. Тэрээр 15 настайдаа анх бүжгийн урлагт суралцаж эхэлжээ. 1992 онд Faster-Than-Light-Dance-Company (FTL) бүжгийн компаниа байгуулж, 1998 оноос хойш уран сайхны удирдаачаар ажиллаж байна.

Фолкер Айзенах нь Berliner Philharmoniker, Carnegie Hall, Bregenz Festival, Vienna Festival, Зимбабве Улсын Harare International Festival of the Arts, Opera Neukölln, Bach-Days Halle, Дани улсын International Music Festival Holstebro and Berlin Cathedral-ийн “Jedermann”-Theatre-Festival зэрэгт ажиллахын сацуу сургууль, олон нийтэд чиглэсэн бүжгийн төслүүд дээр ажиллаж, олон арван орчин үеийн бүжиг дэглэсэн туршлагатай уран сайхны удирдаач юм. Тэрээр Берлиний Филармоны “Ариун хаврын тахилга”, “Хэмнэл бол Энэ!” жүжгийн бүжиг дэглээчээр болон урлагийн боловсролын төслүүдийн туслах найруулагчаар ажиллаж байжээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0