Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Big Gee" тун удахгүй шинэ цомгоо өлгийднө


Монголын хип хопын ертөнцөд өөрийн үзэл бодол, уран бүтээлээрээ ялгардаг реппер Т.Мөнх-Эрдэнэ буюу "Big Gee"  өнгөрөгч зургадугаар сарын 7-нд өөрийн бие даасан гурав дахь тоглолт болох "Зогсохгүй"  тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн билээ. 

Тэгвэл тэр 10 дугаар сарын 13-нд 14:00 цагаас "Crocus event hall"-д өөрийн долоо дахь "Зогсохгүй" цомгийнхоо баярыг фенүүдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Юун түрүүнд олон жилийн амаргүй аялалд маань надтай цуг байж, унахад түшиж, урам хайрлаж, төдийгөөс өдий хүртэл хамт байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Энэ цомог дан ганц миний цомог гэвэл эндүүрэл болно. Хань ижил, үр хүүхдүүд, хамтран зүтгэгчид, хамт олон, хамууд, найзууд, ах дүүс, үнэнч дэмжигчид, үзэн ядагчид гээд цагийн эрхээр надад нөлөөлж намайг цогцлоосон та бүхний бүтээл юм. Тийм учраас цомгийн маань нээлтийн баяр ч гэсэн та бүхний баяр шүү" хэмээжээ.

Цомгийн баярын үеэр цомгийн худалдаа, дурсгалын зураг, мини тоглолт зэрэг олон сонирхолтой зүйлс болох юм. Цомгийн баяр тасалбаргүй бөгөөд "Зогсохгүй" цомгийг худалдан авснаар дотогш нэврэх ажээ.

Тус цомог 10 дугаар сарын 14-өөс эхлэн "CU”-ийн бүх салбараар худалдаалагдана. Сонирхуулахад, уг цомогт шинэ найман дуу багтжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
4 өдрийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
4 өдрийн өмнө
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.