Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Билгүүний харандаа: Мэдээллийн ертөнцөөр аялсан нь

Өмнөх мэдээ хуурамч гэдгийг мэдсэн бол, үнэн зөв мэдээллийг харсан бол заавал залруулж түгээж байгаарай. Хуурамч мэдээллийн дор "шаагисан" олонд хэлж, бас тухайн мэдээллийг "репорт" хийгээрэй.


Монголчуудын хувьд гэлтгүй дэлхий дахинаа мэдээлэл авч байгаа гол сувгуудийн нэг нь цахим орчин хэдийнэ болжээ.

Цахим хуудсууд, олон нийтийн сүлжээ гээд цахим орчны олны сувгаар хэрэглэгчид бид мэдээлэл хүлээн авч, түгээж, бас санаа бодлоо хэлж эргэх холбоотойгоор оролцох боломжтой болсон.

Сэтгэгдэл бол мэдээллийн тухай санаа бодлоо хуваалцах, харилцан хэлэлцэх орчин билээ.

Харин сэтгэгдэл үлдээх болон түүнийг цааш түгээхийнхээ өмнө ямар эх сурвалжаас, хэн, хэзээ энэ мэдээллийг гаргаж вэ гэдгийг нягталж сурах хэрэгтэй. Бас тухайн мэдээлэл төлбөртэй юу буюу Sponsored пост уу, үгүй юу гэдгийг харах учиртай.

Олны үлдээсэн сэтгэгдлийг хараад шууд автаж, даган дуурайж болохгүй шүү. 

Өөрийнхөө хүрээнд мэдээллийг нягтлаарай, эргэн тойрныхонтойгоо ярилцаарай.


Өмнөх мэдээ хуурамч гэдгийг мэдсэн бол, үнэн зөв мэдээллийг харсан бол заавал залруулж түгээж байгаарай. Хуурамч мэдээллийн дор "шаагисан" олонд хэлж, бас тухайн мэдээллийг "репорт" хийж хэвшээрэй.



холбоотой мэдээ
1
2019.11.07
Билгүүний харандаа: Үнэнч анд
2
2019.10.31
Билгүүний харандаа: Амьтан тэжээхэд зориулсан хэдэн дүрэм
3
2019.10.25
Билгүүний харандаа: Айдас
санал болгох
1
16 минутын өмнө
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
2
2 цагийн өмнө
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал
3
4 цагийн өмнө
Ажлаасаа гарч, хайртай голоо цэвэрлэхээр шийдсэн унгар эр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.