Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Bloomberg awards-2018: “SocialPay” дижитал хэтэвч “Шилдэг инновац” шагнал хүртлээ


Монгол Улсын эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын манлайлагчдыг тодруулдаг “Bloomberg awards-2018” арга хэмжээ энэ сарын 13-нд зохион байгуулагдаж шилдэг бүтээн байгуулалт, шилдэг компани, шилдэг CEO, шилдэг хэлцэл зэрэг нийт 10 номинациар байгууллага, иргэдийг шалгаруулсан. Тус арга хэмжээний “Шилдэг инновац” номинацид “SocialPay”, “Erxes”, “Лэнд хэтэвч” зэрэг шинэлэг үйлчилгээнүүд нэр дэвшсэнээс дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банкны “SocialPay” аппликэйшн “Шилдэг инновац” шагналыг хүртсэн юм.
Техник технологийн хөгжил хүчээ авч буй өнөө үед Голомт банк бүтээгдэхүүн үйлчилгээгээ технологид суурилуулан илүү хялбарчилж, харилцагчдадаа илүү хурдтай, энгийн үйлчилгээг хүргэх зорилгоор “SOCIALPAY-ДИЖИТАЛ ХЭТЭВЧ”-ийг Монгол Улсын банк санхүүгийн салбарт анх удаа нэвтрүүлсэн билээ. Үүний үр дүнд уламжлалт банкны үйлчилгээнээс салбаргүй дижитал банкны үйлчилгээ рүү бүрэн шилжилт хийсэн Монголын анхны банк болсон юм.
“SocialPay” нь онлайнаар банкны харилцагч болох, харилцах, хадгаламжийн данс, IPO арилжааны данс нээх, бүх төрлийн төлбөр тооцоонд ашиглах виртуал Олон улсын картыг үнэ төлбөргүй авах, худалдан авалтын төлбөр тооцоо хийх, онлайнаар автомашины татвар төлөх болон аяллын даатгалд хамрагдах, кино, бүх төрлийн үзвэр үйлчилгээний тасалбар, галт тэрэгний тасалбар захиалах зэрэг олон боломжийг зэрэг олгодгоороо онцлог.

SocialPay-Дижитал хэтэвч хэрэглээнд нэвтэрснээр хэрэглэгчдийн тоо 3 дахин нэмэгдэж, иргэд банкны салбарт ирэхгүйгээр харилцагч болж, 10 мянга гаруй харилцагч виртуал дебит карттай болж, 2018 оны 12 дугаар сарын байдлаар SocialPay аппликэйшн Монгол Улсын хамгийн их таталттай мобайл аппликэйшн болж чадсан юм.  

Хэрэв та дижитал банкны үйлчилгээнд нэвтэрч цаг зав, зардлаа хэмнэхийг хүсвэл дараах QR кодыг уншуулан SocialPay аппликэйшнийг татаж аваарай.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Unkhown Raeder 2019.05.16 202.131.225.197

LoL, Everybody knows it was deserved to be "Lendmn" Even the winner face says so... Shame, shame, shame Bloomberg...

0 Хариулах