Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Борооны тухай алдартнуудын хэлсэн гайхалтай 12 эшлэл


Дэлхий дээр оршин тогтнож буй улс бүр өөр өөрийн хэл, соёлтой ч тэд бүгдийн ойлгож, мэдэрч чаддаг ганцхан хэл бий. Тэр нь байгалийн хэл билээ. Моддын сэрчигнээ, борооны чимээ, үнэр бидэнд ямар ч орчуулгагүйгээр олон зүйлсийг өгүүлдэг. Тэгвэл алдартай хүмүүсийн борооны тухай ямар гайхалтай эшлэлүүдийг хэлсэн байдаг бол? 

1. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:

 Шиврээ бороонд цувгүй гараад ирдэг хүн л миний сэтгэлийг татна.

2. Саудын арабын хүний эрхийн төлөө тэмцэгч Манал ал-Шари:

Ямар ч ширүүн бороо нэг л дуслаас эхэлнэ.

3. Физикч Жэймс Дикей: 

Яруу найраг гэдэг бол бороо орж байхад гадаа зогсож буй нэгэн аянгын гэрлийг хүлээхтэй ижил юм.

4. Английн гүн ухаантан Алан Уаттс: 

Борооны чимээнд орчуулга хэрэггүй.

5. Их Британийн зохиолч, яруу найрагч Гилберт К.Честертон: 

Бороо орохгүй бол хэзээ ч солонго татахгүй. 

6. Английн алдарт кино жүжигчин Чарльз Чаплин:

Би бороонд уйлах дуртай. Учир нь хэн ч миний уйлж байгааг мэдэхгүй. 

7. Америкийн биологич Рэйчел Карсон:

Бороотой өдөр бол модон дунд алхахад хамгийн төгс цаг үе юм. 

8. Реппер Виз Халифа:

Санаа зовох гэдэг бол утгагүй зүйл. Яг л бороо орохоос өмнө шүхэр барин алхахтай ижил.

9. Энэтхэгийн жүжигчин Дануш: 

Яагаад гэдгийг мэдэхгүй ч бороо над дээр дусах тэр агшинд би хүүхэд насныхаа тухай бодож эхэлдэг.

10. Фото модель Эшли Смит:

Амьдрал тэр чигтээ гоо үзэсгэлэн. Анзаараарай. Жаахан хүүхэд, инээмсэглэж буй хүн, борооны үнэр, салхийг мэдэр. Амьдралдаа байгаа сайхан зүйлсийг бүгдийг нь ашиглаж мөрөөдөл рүүгээ тэмүүл, тэмц.

11. Америкийн алдарт зохиолч Хэнри Бестон: 

Байгалиас гардаг гурван гайхалтай чимээ бий. Тэр нь борооны чимээ, салхинд сэрчигнэх модод, далайн ус давалгаалах чимээ юм.

12. АНУ-ын хөгжмийн зохиолч, дуучин Рожер Миллер: 

Зарим хүмүүс бороонд алхдаг бол зарим нь зүгээр л нордог.

                                                                                                                                             Бэлтгэсэн: Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
3
2 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
5
25
3
2
0
2
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.