Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Брайтон ярианы сургалтын төвийн зохион байгуулдаг "Oh My English-3" онлайн чаллэнж зарлагдлаа


Англи хэл сурч буй залуусын цугларч бүтэн 1 сарыг англи хэлээ тогтмол давтаж өнгөрүүлдэг “Oh My English” чаллэнж зарлагджээ. Хэл сурч буй залуусын туулдаг хамгийн хэцүү зам бол яах аргагүй тогтмол дадлага хийх үйл явц байдаг. Учир нь аливаа хэлийг бид өдөр тутмынхаа хэрэглээ болгож, тогтмол ашиглаж байж л бүрэн эзэмших боломжтой гэдгийг дэлхий даяарх хэл зүйн ухааны мэргэжилтнүүд зөвлөдөг. 

Тэгвэл яг энэ асуудлыг маш сонирхолтой байдлаар шийдэж чадсан энэхүү чаллэнжид аль хэдийн орон даяар 1000 гаруй хүн оролцоод байгаа юм байна. Сонирхолтой гэж хэлсний учир нь энэхүү чаллэнжид та орсноор бүтэн 1 сарын турш өөртөө хөрөнгө оруулж, англи хэл дээр тогтмол даалгавар хүлээн авч гүйцэтгэхээс гадна, маш олон бусад өгөөжүүдийг нэг дор хүртэх боломжтой. Тодруулбал, нэгдүгээрт, хүлээн авсан даалгавраа 24 цагт багтаад хийгээд байвал та чаллэнжийн эцэст ялагчдын нэг болж, нийт цугларсан боооцооны дүнг хувааж авна. Нэг удаагийн чаллэнжид бооцоо дунджаар 1,200,000 төгрөг цуглардаг. 

Хоёрдугаарт, энэ удаагийн чаллэнж нь "ЗӨВ ТУРШЛАГААР, ЗАМАА ТОВЧИЛЪЁ" уриатай МЕНТОРТОЙ ЧАЛЛЭНЖ хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа тул оролцогчдод хэл сурахад тулгардаг асуудлуудыг менторуудын тусламжтайгаар давах боломжийг олгож байгаа аж. 

Эцэст нь, оролцогч бүр чаллэнжийн хамтран ажиллагч POST9 - English Newsletter -ийн 25,000 төгрөгийн 2 сарын PREMIUM эрхээр шагнуулах юм байна шүү. Хамгийн гоё нь PREMIUM багцыг авснаар та англи-монгол хэл дээр төрөл бүрийн нийтлэл, аудио болон видео контентууд хүлээж авахаас гадна тэдний байгуулж буй АНГЛИ ХЭЛТЭЙ ОНЛАЙН ХОТЫН гишүүн болох эрхтэй юм.

Аливаа зуршлыг бий болгоход 1 сар хангалттай байдаг. Бүтэн 1 сар өдөр бүр ямар нэг байдлаар англи хэлээ давтах нь танд ямар их ахиц авчрахыг манай өмнөх чаллэнжид оролцогчдын сэтгэгдлээс уншаарай. Ингээд англи хэл сурахаар хичээж буй, IELTS&TOEFL-ийн шалгалтанд бэлдэж буй нийт залуусаа өрсөлдөөнтэй, сонирхолтой, адал явдал дүүрэн энэ удаагийн чаллэнжид нэгдэхийг урьж байна! 

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ? 

Та доорх брошураас чаллэнжийн бусад дүрэм болон төлбөрийн мэдээллийг авч, сайтар танилцсаны дараа бүртгүүлэх линкээр орж бүртгэлээ баталгаажуулаарай. 

Жич: Эртэч шувуу хөнгөлөлтөд багтаж 5 сарын 17-ны дотор 25,000₮-өөр бүртгүүлээрэй!

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Brighton English Speaking Center хуудсанд хандаарай.

Брошур үзэх бол ЭНД дарна уу. 

Мэдээлэл авах болон бүртгүүлэх бол ЭНД дарна уу.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.