Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

BTS хамтлаг дэлхийг "эзэлж" буйг батлах 12 галзуу баримт


K-pop урсгалын хамгийн том төлөөлөгч BTS хамтлагийн талаар сонирхолтой мэдээллүүдийг уншигчдадаа хүргэхээр бэлдлээ. 

1. Big Hit Entertainment хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх ажлыг 2010 оноос эхэлсэн бөгөөд гурван жилийн турш сонгон шалгаруулалт явуулж, бэлтгэж төлөвлөсний эцэст BTS хамтлагийг гаргаж иржээ. 2013 оны зургаадугаар сард тус хамтлагийн хамгийн анхны сингл альбом болох "2 Cool 4 Skool" гарч байжээ. Гэхдээ тэд альбомоо гарахаас ч өмнө олны анхаарлыг татаж, сошиал орчинд танигдаж эхэлсэн байв. Эдүгээ BTS хамтлаг 124 дуутай (үндсэн уран бүтээлээс гадна ковер дуу, ремикс, дууных нь хятад, япон хувилбар гэх мэтийг оролцуулаад) болоод байна. Гайхалтай хөдөлмөрч залуус байгаа биз?   

2.  Бусад K-pop хамтлагуудаас ялгаатай нь BTS хамтлаг ихэнх уран бүтээлийнхээ үг, аяыг өөрсдөө зохиодог. Мөн сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, сэтгэлзүйн эрүүл мэнд, амиа хорлолт, бусдыг үгүйсгэх үзэл зэрэг нийгмийн өмнө тулгамдсан эмзэг сэдвүүдийг уран бүтээлдээ тусгадгаараа онцлог. 

3. Хамтлагийн ахлагч RM буюу Ким Намжүүн хамтлагийн гишүүдээс ганцаараа англиар ярьдаг бөгөөд алдарт “Friends” цувралыг үзэн, бие дааж англи хэл сурчээ. (Олон сая хүн хэл сурахад нь тусалсан буянтай цуврал шүү   ) Мөн тэрээр 100 гаруй дууны аяыг зохиосон авьяаслаг нэгэн билээ. 

4. BTS хамтлаг концерт, цомог, хөгжмийн стриминг сувгаар хийсэн борлуулалт, өргөн хэрэглээний барааны экспорт, жуулчдын урсгал зэргээр улсдаа жил бүр 3.5 тэрбум ам.долларын орлого оруулдаг.   

5. Форбес сэтгүүл 2016 онд BTS хамтлагийг твиттерт хамгийн RT хийгдсэн уран бүтээлчээр нэрлэсэн. Тэр бүү хэл өөрсдийн гэсэн твиттер эможитой болсон анхны K-pop хамтлаг! 

6. Сургуульд байхдаа 3 жил саксофон тоглосон, хамтлагийн царайлаг гишүүн Ким Тэхён буюу V өмнө нь хэзээ ч үерхэж, найз охинтой болж байгаагүй. (V-гийн фэн охидод боломж байна шүү   )

7. BTS хамтлаг таны төсөөлж байгаагаас ч олон дээд амжилтыг эвдсэн. MAMA (Mnet Asian Music Awards)-аас хамгийн том гэсэн шагналуудыг бүгдийг нь авсан. Оны шилдэг уран бүтээлч бол хамгийн томд тооцогддог шагнал. Гэтэл түүнийг авах нь BTS хамтлагийн хувьд бол энгийн үзэгдэл. Харин дэлхийн хэмжээний амжилтуудаас нь дурдвал, Love Yourself: Tear цомог нь 2018 онд Биллборд 200 жагсаалтыг тэргүүлсэн, Saturday Night Live шоунд оролцсон Өмнөд Солонгосын анхны хамтлаг болсон юм. Түүнчлэн YouTube сувагт дууны клипийг нь хамгийн богино хугацаанд 10 сая хүн үзсэн уран бүтээлчид болж түүхэнд бичигдсэн. НҮБ-ийн чуулган дээр үг хэлж, Грэмми шагнал гардуулах ёслолд оролцсон гэх мэт BTS хамтлаг гайхалтай түүхэн амжилтуудыг бичсээр байна.   

8. Царайлаг, авьяаслаг хамтлагийн гишүүд нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж фэнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг. 2017 онд хамтлагийн гишүүн тус бүр “Севол” гатлага онгоц живэх үеэр амиа алдсан сурагчдын гэр бүлд 10 сая вон (8950 доллар) хандивлаж байсан. 

9. Хамтлагийн гишүүн Мин Юнги буюу Suga баян болвол фэнүүддээ үхрийн мах худалдаж авч өгнө гэж ярьдаг байжээ. Тэрээр 25 насныхаа төрсөн өдрөөр өнчин хүүхдүүдийн асрах газар 19 мянган доллартай тэнцэх хэмжээний их үхрийн мах хандивлаж байсан аж. Нээрээ Suga хамтлагт дуулж эхлэхээсээ өмнө зөвхөн сонгодог хөгжим л сонсдог байсан гэнэ.   

10. BTS зүгээр нэг алдартай хамтлаг бус нийгмийн дунд нэр, нөлөө бүхий уран бүтээлчид юм. Тэд 2017 онд ЮНИСЕФ-тэй хамтран хүчирхийллийн эсрэг "Love Yourself" хэмээх хоёр жилийн кампанит ажлыг эхлүүлж байжээ. Тус компанит ажилд зориулж BTS хамтлаг 1.4 сая доллар босгожээ.

11. BTS 2018 оны наймдугаар сард "Love Yourself" нэртэй дэлхийн тойрсон аялан тоглолтоо эхлүүлсэн. Ази, АНУ, Европын 12 хотод хийсэн аялан тоглолтынх нь тасалбар худалдаанд гарсан даруйдаа дуусч байв. Тэр бүү хэл Монголд Өргөө кино театрт тус тоглолтын бичлэгийг гаргахаар болж, тасалбар нь худалдаанд гарлаа гэх постыг оруулаад нэг цаг ч болоогүй байхад дуусаж орхисон. АНУ-ын Лос Анжелес хотын Staples Center-т болсон тоглолтынх нь тасалбар хар зах дээр 6200 ам.доллар, харин Нью-Йоркт болсон тоглолтынх нь тасалбар 7277 ам.доллараар зарагдсан гээд л бод! Ер нь хамтлагтай холбоотой бүх зүйл гэрлийн хурдаар борлогдож дуусдаг. BTS-ийн фэнүүд энэ зовлонг ойлгож байгаа байхаа.  

ЗурагТайлбар




12. BTS уран бүтээлээсээ гадна загвар, гоо сайхны салбарт хүчээ үзэж буй. Тэд Өмнөд Солонгосын VT Cosmetics брэндтэй хамтран "BT21" хэмээх өхөөрдөм дизайнтай гоо сайхны цуврал бүтээгдэхүүнийг гаргаж эхэлсэн билээ. Бүтээгдэхүүнүүд дээр дүрслэгдсэн өхөөрдөм амьтад нь хамтлагийн гишүүн тус бүрийг төлөөлсөн дүр юм. Эдгээр цуглуулгад найман өөр өнгийн мате уруулын будаг, суурь, крем, хацар өнгөлөгч, хөмсөгний будаг, контур багтдаг. Гоё байгаа биз?   

Одоо тэгвэл та нарт бүр гоё мэдээ дуулгая. 

14-23 насныханд зориулсан Юнителийн “U” залуусын хөтөлбөр BTS хамтлагийн "BT21"-ийн бэлэгтэй уралдаан зарласан байна. Уралдаанд оролцохын тулд ердөө “U” хөтөлбөрт нэгдэх буюу шинэ хэрэглэгч болоод, эсвэл хуучин хэрэглэгчид өөрийн дугаараасаа 1484 тусгай дугаарт BTS гэж мессэж бичихэд л хангалттай.   

"BT21" бэлгийн эздийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр фэйсбүүкээр шууд бичлэг хийж тодруулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.   

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
18 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
21 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
8
126
0
0
0
5
9

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үнэхээр их баярлалаа♡. Гэхдээ V өмнөн үерхэж байса 2021.10.28 202.9.40.160

Army

0 Хариулах


sondor 2020.02.14 202.9.46.171

uneheer gaihaltai bi bts hairtai i love bts

0 Хариулах


Зочин 2019.06.25 66.181.179.219

Billboardiig martchihlaa

0 Хариулах


Enji 2019.06.23 202.179.27.174

Unen ymand arga bhvu bas hair shuu ta nar mini

0 Хариулах


Зочин 2019.06.22 64.119.22.1

BTS iin tuhai oruulsnd blla

0 Хариулах


Kim tae 2019.06.22 202.126.89.25

Busad gishuud ch bas angliar sain yridag❤

0 Хариулах


MARAL 2019.06.19 202.9.43.200

Үнхээр сэтгэл хөдөлмөөр сэтгүүл байна

1 Хариулах


Зочин 2019.06.16 66.181.161.32

Ta nar vneheer shildeg hamtlag shvv. Ta nariig dawah hamtlag baihgviiieeee.

0 Хариулах


Oogii 2019.06.15 89.144.213.147

Garchigaa zuw olj uguuch! Delhiug ezleed ch geh shig

4 Хариулах


Зочин 2019.06.16 66.181.181.45

zugeerl zuirelj bgazde

0 Хариулах


Зочин 2019.06.15 202.126.88.51

Ezleeq ysn bnn??

0 Хариулах


Зочин 2019.06.16 122.201.21.127

Ulsda jild 4.2 terbum$ ydaj l hurungu oruuljin

0