Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Buddha Market: Органик бүтээгдэхүүний төрөлжсөн зах нээгдлээ


Жилийн дөрвөн улиралд органик, эрүүл хүнс олж хэрэглэнэ гэдэг их хотын иргэд бидний хувьд хүндхэн сорилт. Хүмүүс цаг зав муутай үедээ органик нэрийн бүтээгдэхүүний өөр өөр салбараар орж, өдөр тутмын хүнсээ цуглуулж амжихгүй байх нь бий. 

Тэгвэл чанартай, шинэхэн, органик хүнсийг хэрэглэгчдэд хүргэдэг "Greenlips", "Мөөжиг мөөг", KORA naturals', "Astra Roots" зэрэг 13 байгууллага нэг дор төвлөрсөн талаар та сонссон уу? 

Хаана: Зайсангийн Будда хөшөөний хажууд байрлалтай 

Будда Виста хотхон хотхоны нэгдүгээр давхарт байрлах "Buddha Market" саяхан шинээр нээгдсэн бөгөөд бид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон "Buddha Food Street Family Day" өдөрлөгөөр зочилсон юм. Эндээс дээр дурдсан байгууллагуудын мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, шинэ ургацын нарийн ногоо, жимс, талх нарийн боовыг нэг дороос худалдан авахын зэрэгцээ органик веган хоол, шинэхэн салат, пицца, амтат шөлнөөс хүртэх сайхан боломж бүрджээ. 

"Buddha Market"-ийн онцлох органик бүтээгдэхүүнийг танилцуулж байна   

Greenlips өөрсдийн гараар тарьж ургуулсан шинэхэн ногоогоор таны хүссэн салатыг хийж өгнө

"Greenlips" долоо хоног бүр шинэ ургацыг нарийн ногоогоо хурааж хэрэглэгчдэдээ хүргэдэг. Харин та "Buddha Market" дахь салбараас эдгээр нарийн ногоог худалдаж аваад зогсохгүй өөрийн хүссэн орцоор салат хийлгүүлж авах боломжтой гээд боддоо. Мөн тэд төрөл бүрийн зутан шөл, пицца, тусгай жороор бэлдсэн бууцайны салад, аругула салад, мах махан бүтээгдэхүүнийг санал болгож байна.   

ЗурагТайлбар


Цагаан хоолны диваажин: KORA naturals'

KORA naturals' 100 хувь ургамлын гаралтай орц найрлага бүхий шим тэжээл өндөртэй, хоол боловсруулалтыг дэмждэг нарийн боов, амттаныг хэрэглэгчдэдээ хүргэж байна. 

  • Халгай, маалингын гурилтай боов
  • Кокосны хавчуургатай, цангис жимстэй жигнэмэг
  • Органик хүрэн манжин болон байгалийн нэрс жимстэй овьёосны жигнэмэг
  • Бүхэл үрийн гурил болон овъёосыг чангаанз жимстэй эрүүл мэндийн амтат жигнэмэг гэх мэтчилэн төрөл бүрийн амттанууд цагаан хоолт хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг. Нээрээ KORA naturals'-т фитнесс жигнэмэг хүртэл байдаг юм билээ.   

Монгол хүн орхоодой: Хунчир ургамлын үндэс

ЗурагТайлбар


"Buddha Market"-д байрлах өөр нэг брэнд бол Хунчир. Монгол хүн орхоодой гэгддэг Хунчир нь хүний дархлаа дэмжих, судасны ханыг цэвэрлэх, биеэ хорыг гадагшлуулах, төв мэдрэлийн системийг тайвшруулж, нойргүйдлийг арилгах зэрэг олон талын ач холбогдолтой аж. Энэхүү ургамлын үндсийг чанах, шөлтэй хоолонд хийх, хийцтэй цай болгож уух замаар шим тэжээлийг нь хүртдэг юм байна. 

Хөөлгөгч ороогүй шинэхэн талх

Гэр бүлээрээ хөөлгөгчтэй хүнснээс татгалзаж байгаа бол "Artisan Sourdough Bakery"-ийн шинэхэн барьсан талх сэтгэлд тань бүрэн нийцэх болно. Гурилаа усаар исгэж хийсэн хийсэн тул эдний талх хүний биед шингэхдээ сайн төдийгүй таргалуулдаггүй аж. 

ЗурагТайлбар


Түүнчлэн Дэвшил Трейд, Greenlips, Ногоон Өндөр Хишигийн эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэхэн хүнсний ногоог "Buddha Market"-аас худалдан авах боломжтой.

ЗурагТайлбар


K-Antenna Shop Солонгосын органик жимсийг худалдаалж байгаа аж. 

ЗурагТайлбар


 "Eco-erdene fresh juice and berries" анхны нэрийн дэлгүүрээ "Buddha Market"-д нээжээ. Эднийх зэрлэг жимс болох чацаргана, нэрс болон аньс жимсний шим тэжээлт бодисыг агуулсан чанамал болон шүүснүүдийг гар аргаар үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэдэг. Мөн та байгальд ээлтэй, хог хаягдал багатай хэрэглээг эрхэмлэдэг бол бүтээгдэхүүний шилээ буцаан өгч хариуцлагатай хэрэглээнд нэгдээрэй.   

Кэнди шопын чихэр, амттан ч мөн энд бий   

ЗурагТайлбар


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
2
3 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
3
20 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.