Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ


Монголын Үндэсний бөхийн холбооноос жил бүрийн улсын баяр наадмын дараа  50-иас доош насны улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн гаргадаг. Тус эрэмбэд Үндэсний бөхийн 8 аварга, 7 арслан, 10 гарьд, 15 заан, 32 харцага, 125 начин цолтой бөх багтсаныг танилцуулж байна. 

Энэхүү эрэмбэ нь ирэх жилийн баяр наадам хүртэл мөрдөх албан ёсны эрэмбэ бөгөөд тухайн бөхийн улсын баяр наадамд шөвгөрсөн буюу давааны амжилтыг харгалзан үзэж жагсаадаг. 

Шинэ эрэмбээр аварга цолтнуудыг дархан аварга Г.Өсөхбаяр дөрөв түрүүлж, 10 шөвгөрсөн амжилттайгаар тэргүүлж байгаа бол түүний араас дархан аварга А.Сүхбат гурав түрүүлж, найм шөвгөрсөн амжилттайгаар жагсаж байна. Тэдний араас улсын аварга Д.Сумьяабазар, Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Э.Оюунболд нар тус тус жагсаж байгаа юм.  

Харин улсын арслан цолтнуудын эрэмбийг нэг түрүүлж, гурав шөвгөрсөн амжилттайгаар улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүлж, түүний араас улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Ц.Содномдорж, Д.Азжаргал, Р.Пүрэвдагва нар жагсчээ. 

Улсын гарьд цолтнуудыг гурван удаа найм давсан амжилтаар улсын гарьд Б.Гантогтох тэргүүлж буй бол заануудыг хоёр удаа долоо давсан амжилтаар улсын заан Н.Жаргалбаяр, харцагуудыг гурван удаа зургаа давсан амжилтаар улсын харцага Л.Пүрэвжав тэргүүлж байна. 

ЗурагТайлбар



Харин начин цолтнуудыг дөрвөн удаа тав давсан амжилтаар улсын начин Э.Энхбат хошуучилж явна. Бөхийн шинэчлэгдсэн эрэмбийн талаар дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл Энд дарна уу.

                                                                                                                                           Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
2
3 цагийн өмнө
23 настай Сандро Тоналиг 50 удаа бооцоо тавьсан хэрэгт буруутгалаа
3
4 цагийн өмнө
Миягино дэвжээний бөхчүүд: Бид бүгдээрээ оякатадаа хайртай
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.