Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

БУЛЧИН ХУМИГДАХ болон БҮТЭЭМЖ БУУРАХ


“Дасгалаа больвол миний булчин хэзээ байхгүй болох вэ?”, “Миний булчингийн өсөлт нэг л удааширчихлаа, яах вэ?” гэж асуух хүмүүс бий. Энэ талаар товч бичлээ.

Булчин хумигдах (Reversibility)


Булчингийн эдүүд нь хэмжээ болон чадлын хувьд харьцангуй хурдан өсч өөрчлөгддөг чадвартай. Насанд хүрэгчид огт дасгал бэлтгэл хийдэггүй бол 6 жил тутамд 1.4 кг булчин алддаг байхад дасгал хийж эхлээд 3 сар болоход 1.4 кг булчингийн эд нэмдэг байна.

Харин дасгал хийж байгаад больвол хийсэн урттай тэнцүү хугацаанд булчингийн 50% нь хумигддаг. Өөрөөр хэлбэл та 6 сар бэлтгэл хийгээд больсон тохиолдолд 6 сарын дараа 50%-аа, жилийн дараа нэмсэн булчингаа алдана гэж ойлгож болно.

Бүтээмж буурах (Diminishing Returns)

Хүний биеийн булчин хязгааргүй өсөх чадвартай биш. Өсч дэвжих тусам хүний булчингийн адаптацийн хурд удааширч байдаг ба энэ шинжлэх ухааны ойлголтыг зарим дасгалжигчид “Би өсөхөө болилоо” гэж урам хугарах талтай. Энэ үед хүмүүс бэлтгэлээ орхих эрсдэлтэй болдог ч үүнтэй нүүр тулах өөр арга барилууд байдгийг мартаж болохгүй.

Дасгалжигч удамшилзүйн хувьд өөрийн потенциалдаа ойртох тусам булчингийн чадамжийн хөгжлийн чадамж нь багасдаг. Өөрөөр хэлбэл таны бэлтгэлийн тоо болон чанар хэдий сайн байвч генийн өгөгдлөөсөө илүү гарна гэж үгүй. Энэ үед (strength plateau) тухайн булчинг онилсон дасгалуудаа өөрчлөхийг зөвлөдөг. Шинэ дасгалууд мэдрэл-булчингийн урвал болон хөдөлгөөний идэвхжилтийг бий болгосноор тэр нь чадлын хувьд нэмүү үеийг бий болгодог. Жишээ нь дасгалжигч хэвтээ шахалт дээр огтоос ахихаа больвол налуу шахалтаа илүү сайжруулна гэсэн үг. Хэдийгээр энэ хоёр дасгал хоёулаа pectoralis major, anterior deltoid, triceps зэрэг булчингуудыг ажиллуулж байгаа хэдий ч энэ аргачлал нь шинэ дасгалаар хичээллэх эхний хэдэн долоо хоногт аажмаар чадлаа сайжруулах боломжийг бүрдүүлж өгдөг.

Түүнчлэн зарим эх сурвалжууд дараах санаануудыг дурдсан нь бий:

  • Тухайн бүлэг булчинг ажиллуулах давтамжаа нэмэх. Жишээ нь долоо хоногт хоёр удаа хийж үзэх
  • Эрчмээ ахиулах буюу аюулгүйгээр илүү хүнд жинг өргөх.
  • Нэг удаагийн бэлтгэлээ илүү урт хийх буюу илүү олон давталтуудаар дасгалаа хийх гэх мэт.
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2020.05.01
Биеийн позод нөлөөлөх 6 зуршил
2
2020.04.28
Эрүүл мэндээ “манахад” туслах мэдүүштэй 3 зүйл
3
2020.04.21
Гүйлтийн тухай ярилцъя
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.