Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Буриадын шилдэг 7 рэп дуучин


Хойд хөршийн Буриадад сайн дуучин олон бий. Ингээд шилдэг 7 буриад рэп дуучныг танилцуулж байна.

Хаски


Хаскигийн жинхэнэ нэр Дмитрий Кузнецов. Сүүлийн үед Оросын зах зээлд танигдаж байгаа уран бүтээлч. Түүний дууны үг тун гүнзгий утга санаатай нь сонсогчдод таалагддаг. Аргагүй, Хаски алдарт Москвагийн их сургуулийн сэтгүүлийн ангид суралцаж байсан. 2011 онд "Седьмое октября" клипээр уран бүтээлээ эхлүүлсэн. Түүний Улаан-Үд хотод зориулсан "Поэма о Родине" дууны клипийг 2,6 сая хүн үзээд байна.


Everthe8 (Тимур Бубеев)

1990 оны есдүгээр сарын 5-нд төрсөн. Томскийн Улсын их сургуулийг төгссөн. Charley Green нууц нэрээр дуулж байсан билээ. Түүний шинэ цомог болох "Ulan-Ude Summer '16" Оросын чартуудад тэргүүн байр эзлэж байна.


Luxor (Артур Шмыгин)


1990 оны 12 дугаар сарын 26-нд Улаан-Үдэд төрсөн. Алагуй Егоров хэмээх найзтайгаа хамт уран бүтээлийн замналаа эхэлжээ. 17 настайгаасаа хип хоп сонирхсон. Одоо Москвад амьдарч байна.


Алагуй Егоров


Дуучин, хөгжмийн зохиолч Егоров 1989 онд Барнаулд төрсөн ч гэрбүл нь удалгүй Улаан-Үдэд шилжиж ирснээр буриад рэп дууны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Алагуй 9-р ангидаа анх хөгжим зохиож, 2009 онд анхны тоглолтоо хийсэн. Буриадад ихэд алдаршсан "Намайгаа бүү мартаарай" дууны аяыг зохиосон. Дуу хөгжмөөс гадна Буриадын уран зохиол, хэл соёлыг хамгаалах олон ажил хийдэг. 2017 онд "Хятад дахь буриадууд" цуврал кино хийсэн юм.


Хатхур Зу


2011 онд байгуулагдсан хамтлаг бөгөөд Элжи (Леонид Шаданов), рэпер Сонг (Сергей Биликтуев), Зе (Алдар Дугарон), Санаа гэсэн бүрэлдэхүүнтэй. Буриад хэлээр этно рэп дуулдаг.


Alihan Dze (Алдар Дугарон)


Буриадын нөлөө бүхий рэп дуучны нэг. "Бургэдэй хатар", "Zu" зэрэг клипүүд нь алдаршсан. Буриад хэлээр дуулдаг.


Шумер


Улаан-Үдийн уугуул, одоо Москвад амьдардаг. 2000 оноос уран бүтээл туурвиж эхэлсэн.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
19 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.19 103.229.121.222

Hathur zu 11 s umun garsiim bishu 07 ond reketir garj bhd 90 oniig duulj bsn

0 Хариулах