Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Буруу өрөг" киноны тухай сонирхолтой 8 баримт


Энэ оны нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн даруйдаа олон үзэгчдийн анхаарлыг татсан уг монгол киноны тухай баримтуудыг та бүхэндээ сонирхуулах үүднээс оруулж байна. 

1. Найруулагчаар МУГЖ О.Бат-Өлзий ажилласан байна.

О.Бат-Өлзий найруулагчийн өмнөх бүтээлүүд болох "Зүрхэнд шивнэсэн үг", "Ноён Солиот", "Хайрыг хайрла", "Маш нууц", "Маш нууц 2: Байтаг Богд" кинонууд бүгд амжилттай болж, үзэгчдийн санаанд тод үлджээ. Тэр эдгээр бүтээлээрээ өөрийн хэр цараатай найруулагч болохоо үзэгчдэд харуулсан биз ээ.

2. Гол дүрийн жүжигчид

Фантастик продакшнийн Б.Барслхагва, М.Баярбат нар энэ киноны гол дүрд тоглосон. "37-р точка" цувралын Лутаа, Ялалт нарын дүрийг бүтээж олон ч үзэгчийг өөрсдөдөө татаж чадсан залуу жүжигчдийн энэ кинонд бүтээсэн дүр нь төгсгөл хүртлээ танд сонин байх болов уу.

3. Зохиолч Т.Бум-Эрдэнийн зохиолоор бүтээжээ.

"Үргээлэг 2" киноны зохиолоороо Монголын Академи Авардсаас “Шилдэг кино зохиол” шагнал хүртэж байснаас гадна "Утгын чимэг 2018" наадмаас "Олон болоорой" өгүүллэгээрээ дэд байрын шагнал хүртсэн. 2019 оны 12 дугаар сард тэрээр Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолоос “Алтан өд” шагнал хүртсэн байна.

4. Гэмт хэрэг, триллер төрлийн бүтээл.

Манайд төдий л хийгдээд байдаггүй гэмт хэрэг, триллер төрлийн энэ кино ямар ээдрээт үйл явдал руу үзэгчдийг татан оруулах нь сонирхолтой. Үзсэн хүмүүсийн зүгээс “Үнэхээр мундаг бүтээл болж чаджээ” гэх сэтгэгдлийг ч олон хүртсэн байна. Үзэгчдээс кино уран бүтээлчдэд “Цаг үеэ олсон, чухал сэдвийг хөндсөн, чанартай бүтээл туурвисанд баярлалаа” гэсэн талархлын үг ирсээр байгаа гэнэ.

5. Жүжигчин Ц.Алдармаа

Дэлгэцийн бүтээлүүдэд ховорхон тоглодог авьяаслаг жүжигчин Ц.Алдармаа энэ кинонд нэлээд чухал дүр бүтээсэн нь киноны трейлерээс харагдсан. Тэр өмнө нь Фантастик продакшнийн "Маш нууц 2: Байтаг богд" кинонд мөн тагнуул бүсгүйн дүрд тоглосон билээ.

6. Жүжигчин Б.Одончимэг

УДЭТ-ийн жүжигчин Б.Одончимэгийн тоглосон жүжгүүдийг үзсэн хүмүүс түүнийг Х-Түц продакшнийн жүжигчин МУГЖ И.Одончимэгийн шийрийг хатаахаар чадварлаг жүжигчин болж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн нь сошиал медиа дээр хэд хэд харагдаад авсан. Тэр энэ удаад ямар дүр бүтээсэн бол?

7. Номадиа пикчерсийн ээлжит сонирхолтой бүтээл

2014 оноос эхлэн "Үргээлэг", "Үргээлэг 2", "The Mongolian Connection", "Хийморь" зэрэг даацтай уран бүтээлүүдийг бүтээсэн энэ компани энэ удаад үзэгчдийн анхаарлыг эрхгүй татаж байгаа "Буруу өрөг" киног мөн бүтээжээ. Тус компани зөвхөн Монгол төдийгүй олон улсын кино зах зээлд хөл тавин ажиллаж эхлээд буй.

8. Киноны хөндсөн сэдэв чухал байв.

Номадиа пикчерсийн кино уран бүтээлүүд тэр бүр бусдын барьж авч хийдэггүй нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж уран бүтээлчээр олон нийтэд хүргэдэг. Энэ удаа "Буруу өрөг" киногоор хүүхдийн хүчирхийлэл сэдвийг хөнджээ. Хөндсөн сэдэв нь эмзэг хэдий ч киноны хэлэнд хөрвүүлж тун сонирхолтойгоор харуулж чадсан нь энэхүү киног үзэх хамгийн чухал шалтгаан болсон байна.

Үүнтэй холбоотой зарим нэг тоон мэдээлэл:  
-Монгол улсад насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг 2016 онд 290, 2017 онд 376, 2018 онд 519 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн гэмт хэрэгт бүртгэгдсэн тоо юм. Мөн хүчирхийллийн гэмт хэрэгтний 70-80% нь батлан даалтаар буюу хугацаанаасаа өмнө суллагдаж байна. Гэр бүлийн тогтворгүй байдал нь бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх үндэс суурь бөгөөд 2018 онд 4200 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ.

Энэ мэт нэн чухал сэдвүүдийг хөндөн авч хийсэн тус бүтээлийг та бүхэн сонирхоод үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
10 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
11 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.