Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Бусдаас өөр сэтгэхэд туслах 20 энтрепренерийн зөвлөгөө


20 энтрепренер бусдаас өөрөөр сэтгэхийн тулд яаж өөрсдийгөө хөгжүүлж, бэлдэж байсан тухайгаа хуваалцсан байна. Та бүхэн ч бас энэ аргуудыг ашиглаж бусдаас өөрөөр сэтгэж, аливааг өөрөөр харах боломж бололцоогоо нээгээрэй.

1. Өөрийгөө сорих 

Би зан төлөв судлаачийн хувьд өөрийгөө долоо хоног болгон янз бүрээр сорих дуртай. Ямар нэгэн энгийн санаа бодол, шийдлийг өөрт тохиромжтойгоор хувирган, санаа бодлоо нэмж баяжуулахыг би "өөрөөр сэтгэх" гэж ойлгодог. Би ямар ч хэцүү зүйл байсан хойш суухыг хүсдэггүй. "Би үүнийг чадах болов уу" гэх бодол ямагт надад сонирхолтой байдаг. Чадахгүй гэж бодож байгаа зүйлээ хүртэл хийж турших хэрэгтэй.

Эллиотт Б.Жаффа

2. Сэтгэл хөдлөл, харилцааны чадвараа дээшлүүлэх

Бусадтай хэрхэн харилцах нь хамгийн чухал. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанаас л шинэ содон санаа гарч ирдэг. Бусдыг мэдэрч, ямар байгааг нь анзаарах байдлаар зөв харьцаж, байлдан дагуулж чадсанаар та бусдаас өөр сэтгэж, илүү хурдан, үр бүтээлтэй байгаагаа мэдэрч болно.

Санжай Малхотра

3. Унших 

Янз бүрийн сэдэвтэй янз бүрийн ном унших хэрэгтэй. Та зөвхөн уран зохиолын, тэр дундаа зөгнөлт ном уншаад л байхгүйгээр хувь хүний хөгжлийн тухай ном, эсвэл намтар гэх мэтээр янз бүрээр сонирхоод үзээрэй.

Майкл Стал

4. "Critical thinking" хийх

Би хэд хэдэн компанид ажиллаж, маш олон мундаг хүмүүсээс суралцах боломж гарсан. Тэдний хэлдэг нэгэн чухал зүйл нь шүүмжлэлт бодол юм. Та аливаа зүйлд шүүмжлэлтэй хандаж, "яагаад" гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн зүйл утгагүй санагдах юм бол түүнийгээ нууж хаахгүй хэлж, илэрхийлж байх хэрэгтэй.

Муртаза Хуссейн

5. Аварга загас дунд орох

Миний хийж байсан хамгийн "аймшигтай" зүйл бол төмөр хамгаалалтгүйгээр аварга загаснуудын дунд шумбах байсан юм. Эргээс 200 метр зайтай, 29 метрийн гүнд би тэрхүү аймшигтай, бас гайхалтай араатнуудын дунд байсан юм. "Намайг ганц л хазаад хөнөөж чадна даа" гэж би бодож байлаа. Энэ үйл явдал амьдралыг минь тэр чигт нь өөрчилсөн. Бизнест хандах хандлагыг минь хүртэл өөрчилсөн. Хүнд хэцүү нөхцөл байдал дунд яаж биеэ авч явах, тайван байхыг би олж мэдсэн. Мэдээж өөрөөсөө том, мундаг хүмүүстэй уулзах үе гарна. Гэхдээ би тэдэнд хазуулахгүй гэдгээ сайн мэддэг болсон.

Руна Совндал

6. Шинэ санаануудаа бичиж авах

Асар олон шинэ санаа сэдсэнээр та аль ч салбарт илүү байж чадна. Маш олон санаа бодол байгаад, түүнийгээ бүтээж чадахгүй бол бас энэ хэрэггүй зүйл гэсэн үг. Тэдний ямар нэг байдлаар ашигла. Өдөр болгон хэний ч санаанд ороогүй гэж бодож байгаа өвөрмөц 10 санаагаа жагсаан бичих хэрэгтэй. Өдөржин цоо шинэ санаагаар дүүрэн явдаг учраас би арай өөрөөр сэтгэх чадвартай болсон.

Вилл Эллис

7. Үргэлж сониуч байх

Илүү сониуч хүмүүс аливаа зүйлийн танигдаагүй өнцгийг харж чаддаг. Өөрийн өдөр болгон хийдэг зүйл, ажилладаг салбараас өөр зүйлсийг хүртэл сонирхох хэрэгтэй. Нэг зүйлд баригдалгүй, өөрийн мэддэггүй юм болгоныг сониучирхаж байгаарай.

Йи-Сиан Годфри 

8. Тухай цаг үеийг хүлээн авах чадвар

Аливаа айдас биднийг ямар нэгэн зүйл хийхээс үргэлж хойш татаж байдаг. Тийм ч учраас та тэр болгоныг хойш тавиад болох зүйл болж л таараа гэж бодон, эрсдэл хүлээж сурах хэрэгтэй. Ямар нэг уналт, азгүйдэл тохиолоо гэхэд тэр нь байж боломгүй зүйл биш гэдгийг ухаарах хэрэгтэй. Харин ч түүнээс гарах аргыг боловсруулсан байх хэрэгтэй. Тэгж чадвал та бусдаас нэг алхам түрүүнд явна.

Сюзан Пепперкорн

9. Бусдаас зээлэх гайхамшиг

Ямар нэгэн зүйлийг заавал шинээр зохион бүтээж, сэтгэхийг бусдаас өөрөөр сэтгэхтэй холбож болохгүй. Харин та ямар нэгэн зүйлийг, хэдийнээ бүрэлдэн бий болсон тогтолцоог хэрхэн илүү сайжруулж, өөр өнгө аяс нэмэн өөрчлөх вэ гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Та заавал шинэ санаа олно гэж дайрах хэрэггүй. Харин хэдийнээ байгаа зүйлийг мөн хэрхэн өөрчилж, сайжруулж болох вэ гэдгийг харах хэрэгтэй.

Шаунда Неколь

10. Баг, хамт олонтойгоо зөвлөлдөх

Баг хамт олонтойгоо зөвлөлдөж, ярилцах нь бусдаас өөр сэтгэх хамгийн том боломж гэдгийг би харсан. Таны олж хараагүй зүйлийг өөр нэгэн нь харсан байдаг, гаргаж ирээгүй санааг хэн нэгэн нь гаргаж ирнэ. Энэ маягаар олон хүний санал бодол нийлж нэг цогц гайхамшгийг бүтээх бүрэн боломжтой юм. 

Дебора Свийни

11. Өдрийн тэмдэглэл хөтөлж, сөрөг бодлын жагсаалт гаргах

Бизнесээ эхлүүлээд явж байгаа хүний хувьд би олон сөрөг бодолд автаж байсан ч түүнийгээ таньж мэдэн, нэг хайрцагт хийж, илүү гэгээлэг бодлоор өөрчлөх арга барилд суралцсан юм. Өөрийн бодол хааш чиглээд байгааг олж анзаарснаар та хэрэггүй бодол, санаагаа орхиж сурах болно.

Марианн Матай

12. Өөрийн бурууг нотлох

Бусдаас өөрөөр сэтгэхэд тусалдаг нэгэн чухал зүйл нь өөрийн бурууг нотолж сурах юм. Алдаа дутагдлаа анзаарч чадвал, түүнийгээ засахаар оролдвол таны сул талууд бага багаар алга болж эхэлнэ. Дотоод дуу хоолойгоо буруу хэлж байгааг шууд мэдэрч, түүнийгээ ойлгодог байх хэрэгтэй.

Олли Смит

13. Сонсох

Өөр салбарын, хүрээллийн хүмүүсийг сайн сонсож чадвал өөрөөр сэтгэх боломж нээгдэнэ. Өөрийгөө танаас дээгүүр гэж бодож байгаа хүн, таныг өрсөлдөгчөө гэж харж байгаа хүн, таны салбарын тухай юу ч мэдэхгүй хүн гээд бүгдийг нь сайн сонсвол шинэ санаа төрөх болно. Хүн болгоны түүхийг, тэдний үзэл бодлыг сонсож байгаарай.

Шаури Жонсон

14. Аялах 

Амьдралын хэв маягаа өөрчилснөөр би өөрөөр сэтгэж эхлэх болсон. Байнга байдаг тэр л газраасаа холдож, өөр улс орон, өөр соёл, нийгмийг харснаар танд шинэ санаанууд орж ирнэ. Замд явахад асар олон шинэ санаа орж ирдэг.

Яаз Пурнелл

15. Асуудлыг өөр өнцгөөс харах

Та өөрийн үзэл бодолдоо үнэнч байж болох ч бас бусдын өмнөөс бодоод үзэх хэрэгтэй. Асуудлыг нэг бөөрөнхий бөмбөг байна гэж бодоод, тал талаас нь харах хэрэгтэй. Мэдээжийн тодорхой зүйл бол дүгнэж цэгнэхэд хэтэрхий амархан бас хурдан. Харин албаар олон өнцгөөс харж болох асуудлуудыг сонгон авч, бодож үзээрэй. 

Майк Стайлс

16. Суралцагчдаас суралцах

Тухайн сэдэв, хүрээнд шинэхэн орж ирсэн, эсвэл насаараа тэр зүйлийг сурч, судалж байгаа хүмүүсээс суралцах хэрэгтэй. Шинээр сурч буй хүмүүст анхны сэтгэгдэл бий, насаараа судалж байгаа хүмүүст тодорхой бодол бий. Тэр болгоноос та шинийг сурч авах боломжтой. Суралцахаа хэзээ ч зогсоогоогүй хүмүүсээс суралцаж байгаарай.

Тиффани Эурих

17. Менторшип

Би өөрийн бяцхан хөөс дотор байсаар байвал хэзээ ч гарч чадахгүйгээ мэдсэн учир хүмүүсээс туслалцаа авч, тэдний удирдлага дор байж үзэхийг оролдсон. Ментортой болсноор би бүх зүйлийг илүү идэвхтэйгээр, илүү өөрөөр харж эхэлсэн.

Рубен Йонатан 

18. Сэтгэлгээгээ өөрчлөх

Би нөгөө л нэг аргаараа сэтгээд байгаагаа анзаарах үедээ шууд л больдог. Эхлээд та аливаа зүйлийг бодож боловсруулахдаа ямар дарааллаар ажилладаг болохоо анзаарах хэрэгтэй. Таны сэтгэсэн тэр зүйлс үнэхээр бүтээмжтэй, өвөрмөц байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Нэг л хүрээллээсээ гарч чадахгүй байвал аажим аажмаар гарах гэж оролдох хэрэгтэй. Маш их цаг зав гаргаж, өөрийгөө анзаарах хэрэгтэй болно.

Жесси Бэйер

19. Олон арга зам турших

Би маш өрсөлдөөнтэй салбарт байдаг учраас үргэлж л бодол санаагаа уралдуулах хэрэгтэй болдог. Хамгийн түрүүнд хийдэг зүйл минь дуу шуугианаас холдох. Энэ нь таны бодож байгаа шуугиан биш шүү. Харин бусад байгууллагууд, хүмүүсийн хийж байгаа зүйлийг хэт их анзаарахгүй байх юм. Хэт өөр байх гэж хичээснээр, эсвэл тэднийг анзаарч алдааг нь хайгаад л байвал та туулайн нүхэнд унаж мэднэ. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг та ямар нэгэн санааг болж бүтнэ гэж бодож л байвал бусад хүмүүс "Дэмий санаа байна", "Наадахаа боль" гэж байсан ч хамаагүй хийх хэрэгтэй.

Жессика Глазер

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
6 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
8 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
4
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2019.11.19 66.181.189.178

goy medeelel bna bayrlalaa!

0 Хариулах