Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чанарын үнэлгээгээр тэргүүлэгч сургууль, цэцэрлэгүүдийг тодрууллаа


Өнөөдөр Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг Монгол орон даяар нийт боловсролын салбар, багш нар тэмдэглэж байна. Жил бүрийн энэ өдөр ажил, үйлсээрээ тэргүүлсэн багш, сургуулиудыг тодруулж, хийсэн ажлыг нь дүгнэдэг уламжлал тогтжээ. 

Түүнчлэн ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос Үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж ирсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийн суралцагчдыг 100 хувь хамруулан судалгаа хийжээ. 

БСШУСЯ өнөөдөр чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн 40 сургууль, оны тэргүүний багш, улсын тэргүүний цэцэрлэгүүдэд батламж гардуулж, тэдний туршлагыг бусад цэцэрлэг, сургуулиудад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгууллаа. 

2018-2019 оны хичээлийн жилийн “Оны тэргүүний багш”-аар Булган аймгийн 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Т.Уранбайгаль, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын сургуулийн бага ангийн багш Ч.Янжинлхам, Архангай аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш С.Ганчимэг, нийслэлийн Баянгол дүүргийн 113-р сургуулийн газар зүйн багш Л.Одмандах нар тодорчээ.

Харин улсын тэргүүний цэцэрлэгээр Увс аймгийн Улаангом сумын 5-р цэцэрлэг, Булган аймгийн Булган сумын 2-р цэцэрлэг, Архангай аймгийн Ихтамир сумын цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Баянгол сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.