Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

"Чернобыль" цувралын гол дүр ба бодит хүмүүсийн тухай 12 зурагт түүх


ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсын нутагт орших Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд хүн төрөлхтний хэзээ ч үл мартах аймшигт цөмийн осол гарсан. Тэрхүү үйл явдлаас сэдэвлэн HBO "Chernobyl" гэх 5 ангит мини цувралыг үзэгчдэд хүргэсэн бөгөөд өнгөрсөн мягмар ангид сүүлчийн анги нь цацагдсан билээ. Тэрхүү цуврал дээр гарсан гол дүрүүд болоод яг бодит хүмүүсийг харьцуулсан сонирхолтой 12 зургийг танд сонирхуулъя.

1. ЗХУ-ын нэр хүндтэй цөмийн физикч Валерий Легасовын дүрийг жүжигчин Жаред Харрис.

Осол гарах үед Легасов нь Курчатовын атомын энергийн институтэд орлогч захирлаар ажиллаж байсан бөгөөд Чернобылийн ослын шалтгааныг шалгаж байсан хорооны гишүүн юм. Тухайн үед ослын дараах арга хэмжээг ахлан гүйцэтгэж, хариуцаж байсан хүн нь тэр байсан бөгөөд ослоос хоёр жилийн дараа амиа егүүтгэсэн байна. Түүнийг амиа егүүтгэснээс найман жилийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин "ОХУ-ын баатар" цолыг Легасовт нэхэн олгожээ.

2. Людмила Игнатенкогийн дүрд жүжигчин Жесси Бакли.

Людмила бол ослын үеэр ажиллаж байсан гал сөнөөгч Василия Игнатенкогийн эхнэр билээ. Эр нөхрөө асар их өвчин шаналал дунд зовж тарчилсаар нас барахыг тэр өөрийн нүдээр үзсэн байдаг. Тухайн үед Людмила жирэмсэн байсан ч эмч нарын хэлэхийг үл тоож цацрагт хордсон нөхрийнхөө хажуугаас холдоогүй юм. Харамсалтай нь түүний хүүхэд төрөөд удаагүй байхдаа эндсэн юм. Людмилаг одоо болтол Украинд амьдарч байгаа гэх мэдээлэл байдаг байна.

3. Борис Евдокимович Щербинагийн дүрд Стеллан Скарсгорд.

1976 онд ЗХУ-ын Коммунист намын төв хорооны гишүүнээр элсэж насан эцэслэх хүртлээ тус байр сууриндаа ажиллаж байв. 1984 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга болж, Чернобылийн ослын үеэр Гамшгийн менежментийн ахлахаар ажиллаж байв. Тэрбээр 1990 онд Москва хотноо 70 настайдаа насан эцэслэсэн.

4. Александр Акимовын дүрд Сэм Тротон.

Осол гардаг шөнө Акимов ээлжийн ахлагчаар ажиллаж байжээ. Анх ямар нэгэн асуудал үүсээд байж магадгүй гэх мэдээллийг хүлээн авахдаа тэр итгээгүй байна. Тэр ч бүү хэл хэдэн цагийн турш худал мэдээлэл илгээж, аймшигтай алдаа гаргасан байна. Гэвч байдал үнэхээр биш болж эхэлснийг мэдсэн даруй тэр хойно ганцаар үлдэж хоцорсон ганц хүн болсон юм. Тэр бүх зүйлийг залруулах гэж оролдож байсан бөгөөд ослын түгшүүрийг анх зарласан хүн нь болжээ. Нүүлгэн шилжүүлэлт хийгдсэний дараа хэд хэдэн инженерийн хамтаар тэр барилга дотор үлдсэн ба ямар ч хамгаалах хувцас хэрэглэлгүй байсан юм. Ослоос хоёр долоо хоногийн дараа цацрагаас хордсоны улмаас нас баржээ.

5. Василия Игнатенкогийн дүрд Адам Нагаитис.

Василия бол осол гардаг шөнө хорт цацрагийн нөлөөг бүрэн дүүрэн мэдэлгүйгээр барилгын дээвэр дээрх галыг унтраахаар явж орсон гал сөнөөгчдийн нэг. Түүний хамтран ажиллагсдын дийлэнх болоод өөрөө хүртэл хоёр долоо хоногийн дотор өөд болцгоосон юм. Түүний эхнэр дараа нь ярилцлагадаа, "Нөхөр маань өөрчлөгдөж эхэлсэн. Би өдөр болгон өөр өөр хүнтэй уулзаж байгаа мэт санагдах болсон. Бие нь, царай нь хүртэл цэнхэр, улаан бас бор саарал өнгөтэй болж хувирч байсан. Нааш толгойгоо эргүүлэх үед нь дэрэн дээр үс нь бөөнөөрөө унаж хоцордог болсон. Би түүний сэтгэлийг өргөх гэж 'Одоо ашгүй сам хэрэглэх хэрэггүй болох нь ээ' гэж тоглоом хийхийг хүртэл оролдож байв. Удалгүй эмнэлгийнхэн бүх хүмүүсийн үсийг хуссан. Би сувилагчид хандан, "Нөхөр минь үхэж байна шүү дээ" гэж хэлэхэд тэр надад 'Та юу болно гэж бодоо вэ? Тэр 1600 рентгений цацрагт хордсон шүү дээ. Үхэлд хүргэж мэдэх хэмжээ нь 400 байдаг. Та яг одоо цөмийн реакторын дэргэд сууж байна' гэж хариулсан" хэмээн ярьжээ. 

6. Биоробот

Чернобылийн гамшигт ослын үр дагаврыг шийдвэрлэхээр дуудагдсан энгийн иргэд болоод цэргийн албан хаагчид энд байв. Тэд хор уршгийг тархахаас сэргийлэхээр яг газар дээр нь ажиллаж байсан гэдэг. ЗХУ-ын үед тэднийг баатрууд хэмээн өргөмжилсөн юм.

7. Михаил Сергеевич Горбачёвын дүрд Давид Денсик.

Тэрбээр 1990 оны 3 сарын 15 өдөр ЗХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бөгөөд ЗХУ-ын хамгийн сүүлчийн ерөнхийлөгч байлаа. Горбачев гамшгийн тухай шууд мэдэгдэл гаргаагүйгээс дэлхий даяар шүүмжлүүлж байсан бөгөөд осол гарснаас 18 хоногийн дараа эцэст нь тэр дэлхий дахинд Чернобыльд яг юу болсон тухай мэдэгдэл хийсэн юм.

8. Анатолий Дятловын дүрд Пол Риттер.

1987 оны 7 сарын 7-нд Чернобылийн АЦС-ын сүйрэлд хариуцлага тооцох шүүх хурал болж өндөр албан тушаалын 6 хүнийг хариуцлагад татжээ. 7 сарын 29-нд энэ зургаан хүний 3 нь ял сонссон байна. АЦС-ын дарга Виктор Брюханов, ерөнхий инженер Николай Фомин, ерөнхий инженерийн орлогч Анатолий Дятлов нар 10 жилийн ял сонссон юм. Анатолий Дятлов бол уг дэлбэрэлт болоход нөлөөлсөн гол буруутнуудын нэг байв. Учир нь тэр станцын реактор дэлбэрэх боломжгүй гэж үзэн, дээд түвшний удирдлагуудад хандан нөхцөл байдал хяналтад байгаа хэмээн буруу мэдээлэл өгч байсан юм. Тэр 5 жил суугаад шоронгоос суллагдсан бөгөөд хожим “Чернобыль. Тэнд юу болсон бэ?” гэдэг дурсамж ном бичсэн байна. Дятлов 1995 онд зүрхний өвчнөөр нас баржээ.

9. Виктор Брюхановын дүрд Кон О'Нил.

Брюханов тухайн үед АЦС-ын даргаар ажиллаж байв. Тэр сүйрэлд хариуцлага тооцох 3 хүний нэг болж, ял сонссон юм. Осол гардаг шөнө тэр 2:30-д ирсэн бөгөөд нөхцөл байдлыг, цацрагийн хэмжээг дутуу үнэлснээс болж асуудал улам даамжирч, хор хөнөөл нэмэгдэхэд хүргэсэн байна.

10. Николай Таракановын дүрд Ральф Айнесон.

Тараканов бол тухайн үед Чернобылийн ойр орчмыг цэвэрлэж, тархалтыг бууруулах зорилготой биороботуудын ахлагч байсан юм. 3,000 гаруй хүн дээврийг цэвэрлэх гэж амь насаараа дэнчин тавьсан.

11. Николай Фомины дүрд Эдриан Роулинс.

Ахлах инженер Фомин 4:30 болж байхад удирдлагын өрөөнд ирсэн бөгөөд реактор сүйрсэн байна гэж хэлсэн ажилтны үгийг үл тоож, буруу арга хэмжээ авчээ. Шүүх хурлын үеэр Фомин сэтгэцийн их хямралд өртөж, амиа егүүтгэхээр завдаж байв. 10 жилийн ял сонссон ч мөн л эрүүл мэндийн байдлаас болж 5 жил ял эдлээд шоронгоос суллагджээ.

12. Шүүх хурлын явц:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
0
15
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.